“Хаврын баяр” биеийн тамир, спортын өдөрлөг

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг зэрэг нийт 25 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчдын дунд  зохион байгуулсан “Хаврын баяр” биеийн тамир, спортын өдөрлөг болж өнгөрлөө.

Тус өдөрлөгт оролцож байгууллагуудын удирдлагуудын дунд зохион байгуулсан Буудлагын болон үндэсний сурын харвааны тэмцээн, Ажилтан албан хаагчдын дунд дунд зохион байгуулсан Бүжгийн тэмцээн, Сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээн, “Нийслэлийн бүтээн байгуулалт – 2022” сэдэвт гар зургийн уралдаанд тус тус амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр IV байранд шалгарлаа.