Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Шадар сайдын ажлын албаны дарга, газрын дарга, албан хаагчдад танилцуулж санал, зөвлөмж авлаа.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд цаашид Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж 2021 онд багтаан Улсын Их хуралд өргөн барихаар ажиллаж байна.