Хот байгуулалт, хөгжлийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгууллагын нэрэмжит “НОГООН ТӨГӨЛ”-ийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,1 га талбайд байгуулах ажлыг эхлүүллээ.
Энэхүү ногоон төгөл нь байгууллагын лого бүхий бэлгэдлийг дүрслэн модны төрөл, өнгө төрхийг явган зам, талбайн тохижилттой уялдуулан орчин үеийн шинэ технологийг ашиглан төрөлжүүлэн ургуулахаар зураг төслийг боловсруулсан. Үүнд:
– Тэхийн шээг, улаан агч мод 40 ширхэг
– Шар хайлаас, хуайс 208 ширхэг
– Хөх гацуур 80 ширхэг
– Хус мод 250 ширхэг
Төслийн хүрээнд нийт 8311 м2 зүлэгжүүлсэн талбай, 1727 м2 явган зам, 6 нэр төрлийн 578 ширхэг мод бүхий бүтээн байгуулахаас эхний ээлжинд 98 ширхэг модыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын үе үеийн ахмадууд болон албан хаагчид, удирдлагуудын хамт бүтээн байгуулалтын үүдийг нээлээ.
Ногоон төглийн төв хэсэгт мэргэжлийн хувь хүн, чөлөөт уран бүтээлчид, оюутан залуучууд уран бүтээлээ туурвих, үзэсгэлэн нээлтийн арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР”-ын нэрэмжит талбайн тохижилтын төслийн уралдааныг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын санаачлагаар нээлттэй зарлаж бүтээлч, оновчтой шинэ санаа шалгаруулж хэрэгжүүлэх болсон.
Байгууллагын нэрэмжит “НОГООН ТӨГӨЛ” байгуулах үйлсэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч дэмжиж ажилласан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга Ү.Оюунзул тэдний хамт олон болон Хот байгуулалт, хөгжлийн газрын логоны зураг төсөл зохиогч, автор МУ-ын Зөвлөх архитектор Т.Ганзориг/ нарт талархал илэрхийлж байна.