Төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны зориулалттай Төмөр замын 5, Сүүний 16, Хайрцагны 24, дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлын төсөл хэрэгжүүлэгчээр “Металл Энд Вүүд” ХХК шалгарч иргэд, оршин суугчтай гэрээ байгуулах үйл явц явагдаж байна. Монгол Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл Хайрцагны 24 дүгээр байрны төслийн үйл явцтай танилцан иргэд, оршин суугчдын саналыг сонсож цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Тус байрны нийт 24 өрхөөс 22 нь гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан бөгөөд ажлыг эрчимжүүлэхийн тулд шат шатны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шийдэлд хүрсэн.

Төслийн хүрээнд Хайрцагны 24 дүгээр байрыг буулган одоо байгаа 24 өрхийн 86 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.