“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, сурталчлан таниулах ажлын хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгч, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж байна.