2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

НЭГ.НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)  Үнэлгээ(0-30 оноо)
1 2 3
1.НЗД-ын 2013 оны А/1146 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай” журмын дагуу холбогдох тогтоол, шийдвэрийн хяналтад авсан заалтын хэрэгжилтийг хангаж, тайлагнах, баталгаажуулан өгөх

Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт: Тус газар нь бодлогын 5 баримт бичгийн 66 тэргүүлэх зорилтоос хамаарал бүхий 99 арга хэмжээ, ажил үйлчилгээг авч хэрэгжүүлснийг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу биелэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллав. Хурлаас бүрэн хэрэгжсэн 8, тус газрын үйл ажиллагааны чиг үүрэгт хамааралгүй 14 ажил үйлчилгээг хяналтаас хасах санал гаргасныг тухай бүрт нь хүргүүлсэн болно.

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь үнэлгээ

1.   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тус газарт хамаарал бүхий 17 зорилт 31 арга хэмжээний хэрэгжилт 55.7%

2.   Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус газарт хамаарал бүхий 1 зорилт, 2 арга хэмжээний хэрэгжилт 50%

3.   Засгийн газрын 157 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн 5 зорилт, 5 заалт хэрэгжилт 65%

4.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 18 зорилт, 18 арга хэмжээний хэрэгжилт

1.   Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан 23 зорилт үүнээс хариуцан хэрэгжүүлэх 5, бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 18 зорилтийн хэрэгжилт 48% тус тус болно.

Хууль тогтоомжийн хэрэгжилт: Чиг үүрэгтэй хамаарал бүхий 23 тогтоол, 21 захирамжийн 60 заалтыг хагас жилийн байдлаар хяналтанд авч хэрэгжилтийг monitoring.ub.gov.mn программаар тайлагнаж ажиллав. Үүнд:

1.   Улсын Их Хурлын 4 тогтоолын 12 заалтын хэрэгжилт 66,6 %,

2.   МУ-ын Засгийн газрын 14 тогтоол, хуралдааны тэмдэглэлийн 16 заалтын хэрэгжилт 58,1%,

3.   НИТХ болон Тэргүүлэгчдийн 5 тогтоолын 11 заалт 82 %,

4.   Нийслэлийн Засаг даргын 21 захирамжийн 21 заалтын хэрэгжилт         75,5%

2.Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт Нийслэлийн удирдах ажилтны 11 удаагийн шуурхайгаас өгөгдсөн 32 үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг нэгтгэж, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст тайлагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай  биечлэн уулзах хүсэлт гаргасан 38 иргэний холбогдох материалыг бүрдүүлж www.smartcity.mn цахим хуудсанд байршуулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлж ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03/260 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хэрэгжүүлж оройн цагаар буюу амралтын өдрүүдэд ажиллах албан хаагчдын нэрсийг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт тухай бүр хүргүүлж ажиллав. Мөн ажлын байрны эмх цэгц, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтад дотоод хяналт тавьж ажиллав.

НЗДТГ болон бусад байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд бүрэн хамрагдан оролцов.

3.Байгууллагынхаа үйл ажиллагааны чадавхи болон ажилтнуудын ур чадвар мэргэжлийг дээшлүүлэх, хариуцлага сахилгыг өндөржүүлэх, төрийн албаны ёс зүйг чандлан сахих чиглэлээр хийсэн ажил, үр дүн -НЗД-ын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар Албан даалгаварыг хэрэгжүүлж албан хаагчдын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэв. Ажилтан албан хаагчдын ирцийн бүртгэл, цаг ашиглалт, олон нийтийгн ажилд оролцсон байдал, захиргааны чөлөө олголт, эмнэлгийн хуудас эмчийн магадлагаа зэргийг харгалзан үр дүнгийн гэрээг дүгнэхэд тооцож ажиллав.

-Газрын хэмжээнд оны эхэнд 88 албан хаагч Үр дүнгийн гэрээ, 11 албан хаагч Хөдөлмөрийн гэрээ, 9 албан хаагч Хөдөлмөрийн түр гэрээ тус тус байгуулав. 5 дугаар сард Хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан 5 албан хаагчтай Үр дүнгийн гэрээ, 5 албан хаагчтай Хөдөлмөрийн гэрээ нэмж байгуулав. Хагас жилийн байдлаар газрын хэмжээнд 93 албан хаагч гэрээгээ дүгнүүлж, 2 албан хаагч задгай тайлан бичиж,  нийт 95 албан хаагч ажлаа тайлагнав.-Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 21 албан хаагчдад зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлж олгохоор саналаа хүргүүлж, НЗД-ын 2017 оны А/171 дүгээр захирамжаар батлагдав. Нэмэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс мөрдөв.

-Албан хаагчдын ажилласан жил, цалин, ТАХ-ын удаан жилийн нэмэгдлийг нэмэгдүүлэв.

-Нийт 109 албан хаагчийн хувийн хэрэгт баяжилт хийв.

-Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд сул ажлын байрны мэдээ өгч, 2 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулав. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн 10 албан хаагчийн материалыг албан бичгийн хамт Авлигатай тэмцэх газар, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус хүргүүлж, урьдчилсан мэдүүлгийг хянуулж, томилов.

-Цаг бүртгэлийн сарын мэдээг нэгжийн дарга нараар хянуулан, албан хаагчдын цалинг тогтоосон хугацаанд олгов. Албан хаагчдын цаг ашиглалт, хуруу бүртгэлийг 1-6 сарын байдлаар гаргаж Захиргааны зөвлөлийн хуралд хэлэлцэн, албан хаагчдын хагас жилийн ажлыг дүгнэхэд нэг үзүүлэлт болгов.

-Албан хаагчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарийн санал авч, тушаал гаргав. Батлагдсан хуваарийн дагуу 21 албан хаагч ажил хүлээлцэх хуудсаа бичиж, ээлжийн амралтаа эдлээд байна.

-Газрын албан хаагчдаас гадаадын 10 удаагийн сургалт, ажлын уулзалтанд 11 албан хаагч, дотоодын 39 удаагийн сургалтанд 128 албан хаагч суралцсанаас гадна давхардсан тоогоор нийт албан хаагчдыг хамруулсан 5 удаагийн сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, сургалтын мэдээ гарган, тайланг дотоод сүлжээнд байршуулав.

-Худалдан авах ажиллагааны сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, 19 албан хаагчийг сургалтанд хамруулж, 11 албан хаагч А3 сертификат авах шалгалтанд тэнцэв.

-Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 102 албан хаагч хамрагдав.

-Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд газрын албан хаагчдын Ёс зүйн зөрчлийн мэдээг хагас жилээр гарган хүргүүлэв.

4.Байгууллага, алба, хэлтсүүдийн болон ажилтнуудын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт Алба, хэлтсүүд хийсэн ажлынхаа тайланг сар, улирал, хагас жилээр тайлагнасан ба I, II дугаар улирлын тайланг ирүүлсэн байдалд мониторинг хийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа нэгтгэн Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлж, monitoring@ub.gov.mn болон www.ulaanbaatar.mn цахим хуудаст хугацаанд нь тайлагнаж ажиллав.
5.Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал -2016 оны архивын 1382 хадгаламжийн нэгж баримтыг “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”, батлагдсан хуваарийн  дагуу нэгжүүдээс  актаар хүлээн авав. Газрын архивт хадгалагдаж буй баримтын данс бүртгэлийг жагсаавал:

–       Байгууллага дээр байнга хадгалах хувийн хэрэг 2007-2016 оны 5769 баримт,

–       Байнга хадгалах 2012-2016 оны 2247 баримт,

–       70 жил хадгалах 1999-2016 оны 52 баримт,

–       Түр хадгалах 2002-2016 оны 862 баримт,

–       Байгууллага дээр байнга хадгалах цахим баримт 2013-2016 оны 110 баримт,

–       Зураг төслийн 2002-2015 оны 225 баримт,

–       Цахим баримт 48 баримт

–       Устгах 2011 оны 19 баримт

-Газрын архивын баримтын нэгдсэн мэдээг нийслэлийн Архивын газрын Tailan.ub.gov.mn цахим хуудсанд оруулж, архивын гэрчилгээнд 2016 оны архивын баримтын нэгдсэн мэдээг шинэчлэн хөтлөв.

-НЗД-ын 2013 оны А/452 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд  2016 оны нийт 192 /нэг зуун ерөн хоёр/ тушаалыг Archive.eDoc  программд агуулга тодорхойлон шивж, акт үлдэн НАГ-т хүлээлгэн өгөв.

6.Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн Газрын албан хаагчдаас гадаадын 10 удаагийн сургалтанд 11 албан хаагчийг хамруулж  ажлын туршлага судлан цаашид хамтран ажиллах тал дээр шинэ алхам нээж ажиллав.Гадаад харилцааны ажлын тайланг хагас жилээр нэгтгэн НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлж ажиллав.
7.Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал -Тайлант улиралд 587 өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавьж ажиллав. Хугацаанд нь шийдвэрлэсэн 537, шийдвэрлэх шатандаа судлагдаж байгаа 47 өргөдөл хүсэлт байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн индекс 0.618, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 11  хоног 22 цаг 40 минут.

-Нийт албан хаагчдад 2017 онд ирсэн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлтийн хугацааг албан хаагч бүрээр гаргаж  Үр дүнгийн гэрээ дүгнэхэд  үзүүлэлт болгов.

8.Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд edoc.ub.gov.mn цахим програмыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэв. Тайлант хугацаанд нийт 1884 албан бичиг хүлээн авсны 599 нь хариугүй бичиг, Хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн 1710 албан бичиг, хугацаандаа судлагдаж байгаа 123 албан бичиг, Хугацаа хэтэрсэн 40 албан бичиг байна. Шийдвэрлэлтийн дундаж хувь 99.2%. Нийт гадагш төлөвлөн хүргүүлсэн 1958 албан бичиг байна.
Дүрмээр хүлээсэн үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ:
9.Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тулгамдаж буй асуудлаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг тодорхойлох -Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж тодотгол хийх төсөлд тусгах саналаа хүргүүлэв.

-Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 63 дугаар тушаалыг үндэслэн “Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах” ажлын даалгаврын төслийг боловсруулж Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэв.

-Бага тойруугийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Туул усан цогцолборын төсөл, Дунд гол дагуу амралт зугаалгын бүс байгуулах төсөл, Ленин клубын барилгын оронд “Москва” төв байгуулах төсөл, Өвлийн Спорт цогцолбор байгуулах төслүүдийг шинэчлэн боловсруулж НИТХ-ын ажлын албанд хүргүүлэв.

-Азийн хөгжлийн банкны ТА-9030 МОН Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын шинэчлэлийн төслийн хүрээнд боловсруулсан “Газрын үнэлгээний систем буюу газрын үнэлгээ” тооцоход ашиглах тооцооны аргачлалд санал боловсруулж НОСК-д хүргүүлэв.

-Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкнаас хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Дохва инженеринг ХХК ба Солонгосын Дулааны хангамжийн корпорацийн боловсруулсан Төслийн 2-р шатны ТЭЗҮ-д тусгах саналыг боловсруулан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр“ төслийн нэгжид хүргүүлэв.

НЗД-ын 2017 оны  “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/211, А/226, А/228, А/231, А/265, А/411 дүгээр  захирамж, шийдвэрээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16 ажлын жагсаалт батлагдсан. Үүнээс 7 ажилд хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдаж дуусаад, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан  ажиллаж байна.

10.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу шинэчлэн боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих -НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор 18 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, ЕТ, ХЕТ-ний тайлбар бичиг, зураглалын бичиг баримтын иж бүрдлийг хангуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд акт үйлдэн хүлээлгэн өгөв.

-НЗТХ-гийн гүйцэтгэсэн “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах” ажилд захиалагчийн хяналт тавьж ажлыг хүлээн авсан. Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус тус хэлэлцүүлж батлуулах ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

“Эдшил” ХХК-ийн гүйцэтгэсэн “Автохудалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах”  зөвлөх үйлчилгээний ХЕТ-2016/35 дугаар гэрээ, ХЕТ/2016/58 дугаар сунгалтын гэрээ бүхий ажилд захиалагчийн хяналт тавьж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээн авсан. Барилга, хот байгуулалтын сайдын “Орон тооны бус экспертүүд томилох тухай”  2017 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаар тушаалаар экспертиз томилогдон магадлал хийгдэж байна.

“Нью Урбанизм” ХХК-ийн гүйцэтгэсэн “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавин ажлын тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, эцсийн тайланд холбогдох засварыг хийлгэж дуусган акт үйлдэн хүлээн авсан. Барилгын хөгжлийн төвийн  0196/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарсан бөгөөд акт үйлдэн эцэслэн хүлээн авсан.

“Арт сити” ХХК-ийн гүйцэтгэсэн “Яармагийн спорт цогцолборын орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл” боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавин ажлын тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авсан. Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар улсын экспертиз томилогдон ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 293/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан ба Нийслэлийн Засаг даргын зөвлөл, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус тус хэлэлцүүлэн батлуулахаар ажлын бэлтгэл хангагдсан.

“Түмэд групп” ХХК-ийн гүйцэтгэсэн “Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлыг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээж авсан. Тус ажлын эцсийн тайланд улсын экспертизээр магадлал хийлгүүлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны  60 дугаар тушаалаар орон тооны бус экспертүүд магадлалын ерөнхий дүгнэлт хийж байна.

11.Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих зөвшөөрөл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авч шийдвэрлүүлэх, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, эх зураг (эскиз) зөвшилцөх, баталгаажуулах -2017 оны эхний хагас жилд Мэргэжлийн зөвлөл 13 удаа хуралдаж нийт 660 барилга байгууламж барих тухай асуудлыг хэлэлцэн 513 хүсэлт дэмжигдсэн. Үүний дагуу 409 архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж, 238 эх загвар зургийг хянан батлав.

-Дэмжигдсэн хүсэлтийг барилгажилтын зориулалтаар нь ангилвал: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 4, орон сууцны барилга 55, үйлчилгээ олон нийтийн барилга 66, түр суурьшуулах орон сууц 1, аялал жуулчлалын барилга 28, амины орон сууцны барилга 23, спортын зориулалттай барилга 2, эмнэлгийн барилга 11, Сургууль, сургалтын барилга 16, үйлдвэрлэлийн байгууламж 13, авто зогсоолын байгууламж 4, агуулах 1, дэд бүтэц 44, шатахуун түгээх станцын байгууламж 7, шингэрүүлсэн хийн станцын байгууламж 3, шарил хадгалах байгууламж 1, тохижилтын ажил 63  тус тус байна.

12.Тохижилт, реклам чимэглэлийг хот төлөвлөлтөд нийцүүлэн, уран сайхны шийдэл гаргах, гудамж талбай, үндэсний архитектур, түүхэн дурсгалт барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах ажилд санал өгч, ажлын зургийн даалгавар боловсруулах 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журмын төсөл боловсруулах, комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж журмын төслийн олон нийтээс газрын цахим хуудсаар авч байгаа бөгөөд холбогдох 23 байгууллагаас албан бичгээр санал авч, журмын төслийг хэлэлцэв.

Дэслэгч генерал Чойдогийн Пүрэвдоржийн дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, иргэн Цагаан Туг овгийн Түдэвийн Энхбаатарын Жанжин Д.Сүхбаатарын хөшөө, хөшөөний орчмын цэцгийн мандлыг хамгаалах төслийг судалж шийдвэрлэсэн.

13.Холбогдох хууль журам, норм ба дүрмийг үндэслэн барилга, байгууламж болон нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар төсөл батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих Тайлант хугацаанд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 73 байршлийн тохижилтын ажлыг хэлэлцэж 63 байршилд дэмжигдсний төлөвлөлтийн даалгаварыг баталж, 9 загвар зургийг нь хянан баталсан.

Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар 3 загвар зургийг хянан баталсан. Хагас жилийн байдлаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсан 363 архитектур төлөвлөлтийн даалгавар, 225  загвар зургийг хянан баталсан.

14.Хот байгуулалтын кадастрыг эрхлэх, хөтлөх ажлын хүрээнд байр зүйн дэвсгэр зургийн бүртгэл, баяжуулалт, барилга, байгууламжийн төлөвлөлтийн болон ашиглалтын үеийн геодезийн хэмжилт, тодруулалтын ажлыг хийх, хот байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагыг мэдээ, мэдээлээр хангах, ил тод нээлттэй хүргэх, хамтран ажилах Нийслэлийн дүүрэг хоорондын төмөр зам 6 байрлалд, өндөр хүчдэлийн цахилгааны шугам 2 байрлалд шинээр мэдээллийг оруулсан. 2017 онд баригдахаар төлөвлөгдсөн 2 авто замын трассын өөрчлөлтийг шинэчлэн ХБММС-д бүртгэсэн.

АМГТГ-аас ирүүлсэн түгээмэл тархацтай газар буюу ашиглалт, хайгуулын зориулалтаар олгогдсон газрын мэдээлэл, Багануур дүүргийн хороодын хилийн заагийг ирүүлсэн албан бичгийн дагуу ХБММС /GIS_BUILD_DBO/-д байршуулсан.

ХБММС-ээс хаяг дугаар аваагүй, нураасан болон УКА-аар хүлээж авсан, ашиглалтад орсон, төлөвлөгдсөн зэрэг нийт 102 барилгын мэдээллийг устгаж цэвэрлэсэн.

Орон зайн мэдээллийн сангийн баяжилт:

·         Хаяг дугаар олгосон 528 барилгын мэдээллийг 60 төрлийн өгөгдлөөр бүрдүүлж, хот байгуулалтын мэдээллийн сангийн барилгын мэдээллийг баяжуулсан.

·         Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 39 цэцэрлэг, 17 сургууль, ийн  хороодын цогцолбор барилга, 32 нэгдсэн эмнэлгийн барилгуудыг баригдсан барилгын мэдээллийн санд бүртгэн шинэчилсэн.

·         Онцгой байдлын мэдээллийн санд нийслэлийн онцгой байдлын албан хаагчидтай хамтран анлнийт 60ш дуут дохио зарлан мэдээллэх самбарын байршлын 40 байршлыг бүртгэн оруулаад байна.

·         Нийгэм, статистикийн мэдээллийн санг 9 дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 132 хорооны статистик мэдээллээр шинэчилсэн. /хүн ам, засаг даргын нэр, утас, ажилгүй иргэн, цэцэрлэг, сургуульд хамрагдсан хүүхдийн тоо…/

·         Улс, төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд ашиглалтад орсон 29.9 км авто зам,1.7 км явган зам, ус зайлуулах хоолойны 56.4 км, цэвэр усны 18.5 км, холбооны 27.4 км, цахилгааны 122.6 км мэдээлэл, 2017 онд шинээр баригдсан болон өртгөтгөл шинэчлэлт хийгдсэн 19,1 км авто зам, 6,7 км дулааны шугам, 56,1 км цахилгаан шугам, 16 байршилд гэрэлтүүлэг, 54 байршлын явган зам, 3 км ус хангамжийн шугам, 11,7 км ариутгах татуургын шугам, 10ш цахилгааны дэд өртөө, 232 км төмөр замын мэдээллийг тус тус бүртгэн дэд мэдээллийн сангуудыг шинэчилсэн. Мөн Багахангай дүүргийн цэвэр усны 25,7км, ариутгах татуургын 13,7 км шугамыг нэмж бүртгэн мэдээллийн санг баяжуулсан.

Төлөвлөгдсөн болон баригдсан барилга, байгууламжийн мэдээллийг шалгах, хяналт тавих, үр дүнг тайлагнах:

·         ХБММС-д баригдсан буюу одоо байгаа барилгын мэдээллийг IX, X, XIV, XV, XVII, XVIII, XXXI, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй нэгж хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааны ажлын хүрээнд шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Нийт 23137ш барилгын мэдээллийг нэгтгэж дууссан.

·         ХБММС-д 2017 оны мэргэжлийн зөвлөлийн 06, 07, 08 дугаар хурлаар дэмжигдсэн 116ш барилгын төлөвлөлтийн мэдээллийг нягталж, ХБММС-ийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийв.

Байр зүйн зургийн баяжилт:

·         Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд 282 иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн байр зүйн зургийг мэдээллийн санд хүлээн авч акт үйлдэж өгсөн.

·         Хаяг дугаар авсан барилгын 162ш, мэдээллийн санд хүлээн авсан 282ш байрзүйн зургийн нийт 133.2 га талбайд байрзүйн зургийг баяжуулсан.

Тэг тэнхлэгийн мэдээлэл хүлээн авах: Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд 124 иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 191 барилгын тэг тэнхлэгийн мэдээллийг хүлээн авч, БАЭҮЗ-ийн талбарт мэдээллийг бүрдүүлж, акт үйлдэж өгсөн. Үүнээс 45 барилга байгууламжийн төлөвлөлтийн байршил тэг тэнхлэгийн байршилын дагуу өөрчлөлт орсон, мөн мэдээллийн санд төлөвлөлт нь барилга тус бүрээр ороогүй 3 барилга байгууламжийн төлөвлөлт шинэчлэгдсэн байна.

Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх:Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдээр дамжуулан 58 ААН, байгууллагад инженерийн шугам сүлжээний зураг хэвлэж өгсөн байна. /1 277 696 төг/ 

Геодезийн хэмжилт, бүртгэл:

·           БЗД-ийн 5-р хороо иргэн Д.Намсрайн,

·           БЗД-ийн 1-р хороо, иргэн н.Батзориг 0.3 га

·           ХУД-ийн 4-р хороо, Хүүшийн зоорь орчмын байр зүйн зураглал 1 га

·           ХУД-ийн 15-р хороо Ривер гарден хотхоны авто замын тодруулга 0,5 га

·           БЗД–ийн 4-р хороо Гангар инвест ХХК-ны орон сууцны барилга 0,2 га/

·           ХУД-ийн 11-р хороо иргэн Цолмонгийн барилга, байгууламжуудад хяналтын хэмжилтийг тус тус хйиж гүйцэтгэв.

15.Улаанбаатар хотын гудамж, талбай, хотхон, хорооллын нэршүүлэх, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах,  барилга байгууламжид албан ёсны хаяг дугаар олгож мэдээллийн санд бүртгэх, тооллого бүртгэл явуулах,  дүн шинжилгээ хийх Хаягжилтын үйлчилгээний системийг бүрдүүлэх:  Иргэн, хуулийн этгээдээс Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд ирүүлсэн барилгад хаяг дугаар, тодорхойлолт хүссэн нийт 586 өргөдлийг хүлээн авч 528 барилгад албан ёсны хаяг дугаар шинээр, 68 барилгад хаягийн тодорхойлолт гаргаж өгсөн байна.  /нийт 14 418 880 төг/-ийг Нийслэлийн Төрийн санд төвлөрүүлэв.

-Гудамж, талбай, үл хөдлөх эд хөрөнгөд нэр өгөх, нэрэмжит болгох үүрэг бүхий комиссын хурлыг 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж 2 гудамж шинээр, 1 гудамж сунгаж, 7 бичил хорооллыг шинээр, 1 цэцэрлэгт хүрээлэнг тус тус нэршүүлэх асуудлыг хэлэлцсэн.

-Маршал Ю.Цэдэнбалын гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн нэрээр Үндэсний соёл амралтын хүрээлэнг нэршүүлэх хүсэлтийг хүлээн авч судлан материалыг бүрэн гүйцэт ирүүлэх талаар хариу өгөв.

-НИТХТ-ийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Шинэ яармаг-1 бичил хороолол”-ыг нэршүүлсэн. ХУДЗДТГ, ”Нью Яармаг прожект” ХХК нарт тогтоолыг албан бичгээр хүргүүлсэн.

-НИТХТ-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Удирдлагын академи, Г.Цэрэнчимэдийн гудамжийг тус тус нэршүүлсэн.

-НИТХТ-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэнг нэршүүлсэн.

16.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах /MNS ISO/IEC 27001:2009/-ыг  мөрдөх ажлын хүрээнд байгууллагын дотоод сүлжээний нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгох, гадаад болон дотоод орчны учирч болох халдлагаас урьдчилан сэргийлэх, компьютер, хэвлэх, хувилах болон бусад тоног төхөөрөмжийг бүртгэлжүүлэх, битүүмжлэх, өгөгдлийн баазын мэдээллийн хадгалалт, хамгаалалт,  програм хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх -Гадны халдлагаас урьдчилан сэргийлж Т320 сервер дээр касперский вирусны програмын Administration kit удирдлагын програм, Windows server update server-ийг суулгаж албан хаагчдын компьютерийн аюулгүй байдлыг сервер дээрээс хамгаалахаар тохируулав.

-ХБММС-ийн хурд, аюулгүй ажиллагааг хангахын тулд PowerEdge R710 сервер дээр дахин байршуулж, хэвийн ажиллагаанд оруулсан.

 

Цахим бүртгэлийн програмын хэвийн ажиллагааг хангах, дэд програмуудыг зохиох, шинэчлэх, загвар дизайныг сайжруулах:  

-Цахим бүртгэлийн програмд 2016 онд бүртгэгдсэн байр зүйн зураг, тэг тэнхлэгийн 1666ш мэдээллийг архивлан,  2017 онд бүртгэгдэж байгаа мэдээллүүдийг хадгалж байна.

-Цахим бүртгэлийн програмын /E-Registration/ “Зөвшөөрөлтэй барилгын цахим архив“ дэд програм хангамжид дараах өөрчлөлтийг хийсэн. Үүнд:

·         АТД 2 хуудастай болсноор өгөгдлийн санд хадгалагдаж буй зургийг нэмэх шаардлагатай болсон ба зохих нэмэлт өөрчлөлтийг хийж дуусгасан.

·         МЗХ-ын дугаарын хамаарсан өөрчлөлтийг дахин шинэчилсэн.

-МУ-ын Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, НЗД-ын 2017 оны А/252 дугаар захирамжийн дагуу цахим бүртгэлийн програм хангамжид шинээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэд програм хангамжийг зохиосон. Уг ажлын хүрээнд:

·         Өгөгдлийн баазыг бүтэц, схемийг  боловсруулсан.

·         Програмын харагдах байдал интерфейсийг гаргаж хэрэглэхэд хялбар байдлаар  хийсэн.Эх кодыг бичиж, хэрэглээнд нэвтрүүлэн БАЭҮЗ-ийг хэвлэж эхлээд байна.

Кибер аюулгүй байдлын газрын эрсдлийн үнэлгээ, зөвлөмжийн дагуу ажиллах: Кибер аюулгүй байдлын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хот байгуулалтын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тоног төхөөрөмж худалдан авах саналыг 2017 оны төсвийн тодотголд тусгуулахаар НЗДТГ-т хөрөнгө шийдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.

17.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дахин хөгжүүлэх төслийн хэрэгжилтэнд хяналт тавих, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн угсралтын ажлын явцад хяналт тавих, хот байгуулалт, барилгажилтын хяналтын мэдээ, мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санд оруулах МУ-ын Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх НЗД-ын 2017 оны А/370 дугаар захирамж, Газрын даргын А/39 дүгээр тушаал гарч “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу комиссын хуваарийг 7 хоногоор баталж, хуваарийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулан ажиллав.

Барилга байгууламжийг  байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судлан, шинээр 187, давтан 67,  нийт 254 барилга байгууламжийн захиалагч талд мэдэгдэл  хүргүүлж, улсын комисс ажиллав. Үүнээс үүрэг даалгаварын биелэлт хангагдсан дараах 146 барилга байгууламжийн акт баталгаажиж байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүнд:

–       994 айлын 62583 м2 талбайтай орон сууцны -7

–       3274 айлын 207353 м2 талбайтай үйлчилгээтэй орон сууцны -33

–       60637 м2 талбайтай контор, үйлчилгээний -22

–       750 хүүхдийн цэцэрлэгийн  -4

–       1440 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн – 1

–       600 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 2

–       Эмнэлгийн -1

–       Конторын зориулалттай -8

–       Агуулахын зориулалттай- 1

–       Их дээд сургуулийн -3

–       Үйлдвэрийн зориулалттай -1

–       Урлаг спортын заалны -1

–       цахилгааны дэд өртөө -55 ширхэг

–       Шатахуун түгээх станц -2

–       Холбооны гадна сувагчлалын ажил-1.9 км

–       Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 3 байршилд 440 айлын орон сууц

–       Бусад 4 барилга тус тус болно.

-Барилгын тухай хууль, Засгийн газрын 68 дугаар тогтоолын “барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн  хүсэлтийг судалж 129 барилга байгууламжид шинээр, 72 зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж, нийт 201 барилгад зөвшөөрөл олгов.

-Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин” MNS 6055:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зай, орчин, налуу зам, пандусыг батлагдсан ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг хянаж, ажлын гүйцэтгэл дутуу, налуу зам (пандус) 27, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан олон нийтийн барилгад ариун цэврийн нэг өрөөний бүрэн тоноглолыг хийх 5, барилгын  гадна тохижилтын ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэх үүрэг даалгавруудыг захиалагч, гүйцэтгэгч нарт өгч хэрэгжилтийг хангуулан ажиллав

18.Өмчийн хэлбэрийг үл харгалзан бүх барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх, эсхүл буулгах санал гаргах 2011-2016 онд нийтийн зориулалттай  орон сууцны 566 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан ба газар хөдлөлтөд тэсвэргүй  үнэлгээтэй гарсан 331 барилгын 234 барилгын ашиглалтыг хяналтын байгууллагын улсын байцаагчийн шийдвэрээр хориглосон шийдвэр гарсан, 2017 оны эхний хагас жилийн байдлаар үнэлгээ хийн паспортжуулсан 566 барилгын мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд бүрэн оруулсан.  2016 онд нийтийн зориулалттай орон сууцны 42 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн бөгөөд хийж, үр дүнг боловсруулан газар хөдлөлтөд тэсвэргүй гарсан 41 барилгад улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг хяналтын байгууллагад  хүргүүлсэн.

НЗД-ын 2017 оны Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/265 дугаар захирамжийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны 43 барилга,  гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн 20, нийт 63 барилга байгууламжийн   газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах ажлыг хийхээр биет үзлэг, хэмжилт судалгааны ажил хийгдэж байна.

19.Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт төлбөртэй үнэлгээ хийх Иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу  доорхи ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

-НХОГ-с ирүүлсэн хүсэлтийн дагуу ЧД-ийн дүүргийн 15 дугаар хороо, 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөл, мөн СХД-ийн 22 дугаар хороо, 188 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөл,

-СХД-ийн 15 дугаар хороо, Глобал инвест ХХК-ийн 3 давхар Үйлчилгээний барилга,

-БГД-ийн 4 дүгээр хороо, Татварын хэлтсийн барилга,

-БГД-ийн 20 дугаар хороо, Эмийн үйлдвэр ХХК-ийн Үйлдвэр, агуулахын  барилга,

-СХД-ийн 20 дугаар хороо, Камдер ХХК-ийн Үйлчилгээтэй сууцны барилга,

-БЗД-ийн 16 дугаар хороо, иргэн Т.Баярхүүгийн захиалгаар баригдаж байгаа зоорьтой, 12 давхар Орон сууцны барилга,

-СБД-ийн 1 дүгээр хороо, АЙ ТИ Интернэшнл ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа зоорьтой, 2 давхар Өдөр өнжүүлэх газрын барилга

БГД-ийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа Монголын Үндэсний их сургуулийн ичээлийн байр, оффис, эмнэлэгийн зориулалттай 15 давхар барилга нийт 9 барилгад биет хэмжилт, үндсэн хийцэд үл эвдэх аргын туршилт судалгаа хийж, тооцооны үр дүнг боловсруулж, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, захиалагч байгууллагад нь хүргүүлэв.

-СБД-ийн  10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 1, 2, 6, 10 дугаар байрны барилгад биет үзлэг, хэмжилт, үндсэн хийцэд үл эвдэх аргын туршилт судалгаа хийж, тооцооны үр дүнг боловсруулан газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, үр дүнг хяналтын байгууллагад хүргүүлсэн.

Нийслэлийн гамшгаас хамгаалах хот төлөвлөлтийн албаны төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.

-БГД-ийн 55 СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийн, илэрсэн зөрчлийг арилгах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өгч ажиллав.

20.Хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах асуудлыг зохицуулах НМХГ-ын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон ба нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 129 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Эдгээр 129 барилгыг 42 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарласнаар одоогийн байдлаар 15 багцад төсөл хэрэгжүүлэгч шалгарч журмын дагуу дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Тэргүүн чансаа”, “Нутгийн буянт” ХХК-иуд Гурван талт гэрээний үүргээ биелүүлж нийт хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70  айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр бүрэн хангалаа.

21.Гэр хороолол, орон сууцны хорооллыг барилгажуулах болон инженерийн хангамжийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох, төлөвлөлт, дахин төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4 ээлжийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн хуваалтыг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/328 дугаар захирамж гарсан.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1 дүгээр ээлж “Орон сууцны 7-р хороолол”-ын “А” хэсэгчилсэн талбайн ХЕТ, 2 дугаар ээлж ХУД-ийн 4 дүгээр хороо “Төрийн орон сууцны корпораци”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын захиалгаар загвар гэр хорооллын төслийн загвар зураг, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхоны загвар зургийг батлав.

-Дундын бүсийн гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамж буюу дэд бүтцийн төвийн 11 байршлын хилийг тогтоон, НГХДБГ-т тоон хэлбэрээр хүргүүллээ.

-“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн 50 янданг 1 яндан болгох ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх байршлаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 48 нэгж талбар бүхийн 3,6 га талбайг сонгон авч төслийн удирдлагад танилцуулсан ба санал дэмжигдэж, төсөл хэрэгжих байршлаар сонгогдов.

22.Газрын эрхлэн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн  зохицуулалтыг судлах, газрын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох хууль, дүрэм, журмын төслийг шинээр боловсруулах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэх Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” шинэчлэн батлагдсантай холбогдуулан:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилга, байгууламжид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг томилж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Барилгын тухай хууль, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/370 дугаар “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай” захирамжаар баталгаажуулав.

Тайлант хугацаанд чиг үүргийн хамаарал бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл 1, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл 22-ийг боловсруулж, үүнээс 16 захирамж баталгаажин , 2 захирамж буцаж, 4 захирамжийн төсөл санал авах шатанд байна.

БХБЯ, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон бусад нийслэлийн харъяа байгууллагуудаас ирүүлсэн дараах хууль, дүрэм, журмын төслүүдэд тухйа бүр санал өгч ажиллав.

23. тухайн жилийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон  сууцны  барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, иргэдийн оролцоотой газар шинэчилэн зохион байгуулах болон бусад төсөл хөтөлбөрт тусгагдсан инженерийн дэд бүтцийн хангамжийн төлөвлөлтийн шийдэлд хяналт тавих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний зургийн даалгавар 10, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин барилгажилтын төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний зургийн даалгавар 36ш, ХЕТ-ний шугам сүлжээний зургийн даалгавар 6 боловсруулан Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

2017-2021 он хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэх шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний нэгдсэн төлөвлөлтийг хийж, зураглал бэлтгэн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

 

24.Нийслэлийн хэмжээнд баригдах шинэ хороолол, хотхон, дахин төлөвлөлт,  газар шинэчлэн зохион байгуулах төслийн инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээ, хангамж, ашиглалт, чанар байдлын судалгаа гаргах, төлөвлөлт хийх, инженерийн шугам сүлжээний ажлын зургийн даалгавар боловсруулж батлуулах Улиастайн амны шинэ суурьшлийн бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа ХЕТ, Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлийн бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгааны ажлын магадлалын өмнөх тайланд инженерийн дэд бүтцийн чиглэлээр холбогдох саналыг өгч тусгуулсан.
25.Байгууллагын баримт бичгийн цахим архивыг бүрдүүлэх шинэчлэх 34 зөвшөөрөлтэй барилгын мэдээллийг “Барилгын зөвшөөрлийн бүртгэл-цахим архив”-аас авч өгөгдлийг боловсруулан www.uda.ub.gov.mn/building /орон сууцны мэдээллийн сайт/-д байршуулсан. Мөн 8 барилгын мэдээлэл дээр нэмэлт засвар, байршлын /Кординат/ өөрчлөлтийг хийсэн.

Байгууллагын www.mpa.ub.gov.mn /Үндсэн сайт/, www.uda.ub.gov.mn/building  /Орон сууцны мэдээллийн сайт/www.ubgeodata.mn /Гео портал/ цахим хуудасны мэдээллийг хатуу дискэнд архивлан хадгалсан. 

Байгууллагын цахим хуудасны загвар дизайныг шинэчлэх, хөгжүүлэх ажлын хүрээнд хууль, эрх зүйн булан, нээлттэй мэдээллийн Ерөнхий төлөвлөгөө хэсэгт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, нүүр хуудас харагдах байдлын css.html загвар дээр баяжилт, газрын даргын тушаалын харагдах байдал, зөвшөөрөлтэй барилга, байгууламжийн мэдээ оруулах хуудсыг тус тус шинэчилсэн.

Архив, албан хэрэг хөтлөлтийн archive.edoc програмд байгууллагын албан хаагчдын мэдээллийг шинэчлэх админ эрхийг www.edoc.ub.gov.mn цахим хуудас руу шилжүүлсэн. Ингэснээр байгууллагын шинэчилсэн бүтэц, түүнд харъяалагдах албан тушаал, хариуцсан мэргэжилтний мэдээлүүдийг оруулсан.

Байгууллагын фэйсбүүк хуудас, ю-түб суваг шинээр нээж мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанд газрын үйл ажиллагаатай холбоотой тайлант улиралд хийсэн онцлох мэдээ мэдээллийг албан бичгээр болон цахим хуудсаар  хүргүүлж ажиллав. Телевиз радиод нийт 25 удаа хот төлөвлөлт, хаягжилт, барилгын паспортжуулалт, дахин төлөвлөлт, барилга байгууламжийг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ярилцлага өгөв.

26.Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах Газрын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй хүргэхээр газрын www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд Мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, шийдвэр, барилгын ажлын зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарийг тогтмол байршуулан иргэн, хуулийн этгээдийг мэдээ мэдээллээр ханган ажиллав. Тус газарт ирж буй иргэн , хуулийн этгээдэд зориулан Ил тод, нээлттэй байдлын самбар байршуулан

-Үйл ажиллагааны ил тод байдал,

-Хүний нөөцийн ил тод байдал,

-Төсөв, санхүүгийн ил тод байдал,

-Мэдээлэл, хууль, дүрэм, журам, үйчлилгээтэй холбоотой мэдээллийг нээлттэй байршуулан ил тод байдлыг ханган ажиллав.

– Мөн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран телевиз, радио, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээ мэдээлэл, ярилцлаг өгч ажиллав.

27. Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн мэдээллийн баазыг “Төрийн байгууллагын мэдээллийн сан”-д байршуулах Газрын бодлогын зорилтын хэрэгжилтийн мэдээг www.l_monitoring.ub.gov.mn, нийслэлийн Засаг даргын шуурхайн биелэлтийг www.ulaanbaatar.mn, газрын даргын үйл ажиллагаатай холбоотой А тушаалыг www.ublegal.mn цахим програмд тогтмол байршуулан ажиллав.

www.ub1234.mn, www.smartcity.mn, www.edoc.ub.gov.mn, зэрэг үйлчилгээ, өргөдөл гомдол, албан хэрэг хөтлөлтийн програмуудад хүний нөөцийн мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллав

28. Байгуулллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээллэх А/07 дугаар тушаалаар газрын вэб сайтын мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан вэб сайтад тавигдах MNS 6285:2011 стандартыг мөрдлөг болгон байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг www.ulaanbaatar.mnwww.mpa.ub.gov.mn цахим хуудсаар ил тод, нээлттэй , шуурхай хүргэн ажиллаж байна.

Газрын www.mpa.ub.gov.mn сайтад 8 төрлийн 145 мэдээ, мэдээлэл тавив.

  •  Цаг үеийн мэдээ                                 30
  • Комиссын хуваарь                              19
  • Мэргэжлийн зөвлөлийн хурал       22
  • Газрын даргын тушаал                     37
  • БАЭҮЗ                                                     6
  • Санхүүгийн тайлан                             12
  • Үр дүнгийн гэрээ, тайлан                  7
  • Бусад                                                       12

Нийт вэб хуудсаар орж мэдээлэл авсан хандалтын тоо 1325477 байна.

29.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Байгууллагын 2017 оны төсвийн төлөвлөгөө, мэдээ, тайлан, гүйлгээ, хөрөнгө гаргахтай холбоотойгоор гарсан тушаал шийдвэр, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлүүдийг шилэн дансны мэдээлэл тавих хугацааны дагуу цахим хуудсанд байршуулж, мэдээллийн самбарт сар болгон байршуулж ажиллав.
30. Хүний нөөцийн ил тод нээлттэй байдлыг хангах www.mpa.ub.gov.mn сайт дээрх байгууллагын ажлын байрны тодорхойлолт, хүний нөөц, орон тоо, утасны жагсаалт болон албан хаагчдын цээж зургийн мэдээг шинэчлэв.
31. Байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх Байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв төсвийн сахилга батыг чанд сахиж, батлагдсан төсвийг үр ашигтай , хэмнэлттэй зарцуулах арга хэмжээг авч ажиллаж байна.
32. Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнд хүрэх бодитой ажил санаачлан хэрэгжүүлэх Шинэ санаачилга, бүтээлч ажлын талаар:

1.Албан хэрэгцээнд зориулж Хот байгуулалтын харилцааны эрх зүйн актын эмхтгэл гаргах: Холбогдох хууль, тогтоомжоор мэдээлэл, танилцуулга хийх, улиралд нэг удаа газрын хэмжээнд сургалт зохион байгуулахаар төлөвлөн, эхний хагас жилд газрын хэмжээнд 2 удаагийн сургалтыг зохион байгуулав. Албан хаагчдын албаны хэрэгцээнд зориулсан Эрх зүйн эмхэтгэлийг хэвлүүлэхээр бэлтгээд байна.

2.Малын бирж байгуулах төслийг санаачилах: Малын худалдааны төвийг хотын баруун, зүүн бүсэд байгуулах газрын байршлыг судлан тогтоохоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд сонгосон байршлыг газар дээр нь очиж судалсан. Малын бирж байгуулах төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулан Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргад танилцуулсан.

3.Стандартын дагуу архивын баримт хадгалах өрөөг шинээр байгуулж, ашиглалтанд оруулах: Архивын ажлыг сайжруулах ажлын хүрээнд “Архивын хөгжлийн сан” ТББ-тай Архивын баримт хадгалах шүүгээ бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан, 3500 архивын хадгаламжийн нэгж орох багтаамж бүхий 8 ширхэг зориулалтын нягтаршуулсан шүүгээг актаар хүлээн авч Газрын архивын өрөөг шинээр байгуулав.

4.Улаанбаатар хотын барилгажихыг хязгаарласан хилийн хойд хэсэгт  орчин үеийн шийдэлтэй олон нийтийн амралт зугаалгын газрын байршлыг тогтоож төсөл боловсруулах: НЗД–ын 2017 оны А/18 захирамжаар “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар”–ыг тогтоосон. Тус бүсийн хязгаараас гаднах байршлыг ашиглан хилийн хойд хэсэгт орчин үеийн шийдэлтэй олон нийтийн амралт зугаалгын хэсэг байгуулах боломжийг судалсан. Хотын хойд хэсэгт олон нийтийн соёл, амралтын бүс бий болсноор иргэдийн танин мэдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдэнэ. Судлагдсан байршлыг төсөл болгон хэрэгжүүлэхээр 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын ажилд саналаа тусган хүргүүлээд байна. Мөн уг төслийг НЗД-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэв.

5.Улаанбаатар хотын суурьшлын бүсийн газрын гадаргын өндрийн загварт судалгаа хийх: Суурьшлын бүс дотор газрын гадаргын налуугийн ангилал тодорхойлж, өндрийн бүсчлэлийн зураглалыг гаргасан. Энэхүү материал нь хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөхөд ашиглагдана. Үүнд:

–    Одоо байгаа хот суурины дэвсгэр газарт өгөх хот байгуулалтын үнэлгээ

–    Шинээр байгуулах хот, суурины дэвсгэр газрыг сонгоход өгөх хот байгуулалтын үнэлгээ

Үр дүн нь Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтооход ашигласан. Улаанбаатар хотын төвийн хэсгийн байр зүйн зургийн хаялбарыг түүж өндрийн тоотуудыг шинэчлэж байна. Ингэснээр өндрийг загвар гаргахад зөв дүрстэй болдог.

6.Улаанбаатар хотын зүүн хэсэг Амгалан дулааны станцыг бүрэн ачаалах сүлжээний тооцоо судалгаа хийж Эрчим хүчний яам болон хангагч байгууллагуудтай зөвшилцөн сүлжээнд эхний ээлжийн хэрэглэгчдийг холбох: Улаанбаатар хотын дулаан хангамжийн төвлөрсөн сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд мэдээлэл солилцон хамтран ажиллах, тус станцын дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал, ашиглалтын түвшин, боломжит нөөцийн мэдээллийн ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Амгалан дулааны станцын үр ашгийг сайжруулах зорилгоор тус станцаас гарсан шугамыг өргөтгөх, шинээр татах, шугам сүлжээний шинэчлэлтийн ажил гүйцэтгэх саналыг боловсруулж тус станцын Ерөнхий инженертэй уулзалт зохион байгуулж санал солилцсон. Дээрх ажил хийгдсэнээр нийт 28 халаалтын зуухны 39 Гкал/цаг хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох боломж бүрдэнэ. Шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэхээр БХБЯ-нд хүргүүлсэн, төслийг НЗД-ын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахаар бэлтгэж байна.

7.Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээж авах комисс ажиллах явцад комиссын актыг газар дээр нь хэвлэмэл байдлаар гарган захиалагчид өгч ажиллах: Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, шуурхай хүргэх үүүднээс барилга ашиглалтанд хүлээн авах комисс ажиллах хугацаанд барилга ашиглалтанд оруулах бэлтгэлийг бүрэн хангасан захиалагч нарт байнгын ашиглалтанд оруулах комиссын актыг газар дээр нь хэвлэн өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. НХОГ-ын захиалгатай 3 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, үйлчилгээний 3 барилга, орон сууцны 2 нийт 9 барилгын комиссын актыг газар дээр нь хэвлэн өгч ажиллав.

8.Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах асуудлыг хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу орон нутагт барилгын газар хөдлөлтийн техникийн асуудлыг хянах чиг үүрэг бүхий мэргэжлийн албыг шинээр зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн дээрх чиглэлийн мэргэжлийн албадад заавар, зөвлөмж, сургалт сурталчилгаа хийх ажлыг төлөвлөгөө гарган хийж хэрэгжүүлэх

9.Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах: Улаанбаатар хотын Бага тойруу доторхи орон сууцны хороолол дахь хашаа, хайсны одоогийн байдлын судалгаа хийн фото зургаар баримтжуулан судалгааны үр дүнг танилцуулахаар бэлтгэв.

33. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг цахим хуудсаар авч, судалгааны мөрөөр тодорхой ажил зохион байгуулах, түүний үр дүнг тооцох 2017 оны А/08 дугаар тушаалаар Сэтгэл ханамжийн байдлыг судлах судалгааны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн сэтгэл ханамжийн байдлыг судлан гарсан шийдвэрийг үйл ажиллагаандаа тусгахад хөндлөнгийн байгууллагын оролцоог ханган ажиллах талаар МУИС-ийн багш С.Базарпүрэвээс арга зүйн зөвлөгөө авч санал 3 төрлийн асуулгын хуудас боловсруулсан.

Нийт албан хаагчдаас-2 асуултаар, албан хаагчдаас санамсаргүй түүврээр 18 албан хаагчийг сонгон 8 асуумжаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчилгээ авч буй иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 9 асуулт бүхий 60 саналын хуудсаар тус тус судалгааг авч, дүнг нэгтгэн Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулан ажиллав. Судалгааны мөрөөр иргэн хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлыг заавал бүрэн гүйцэт шийдвэрлүүлэх тал дээр хяналт тавьж тодорхой арга хэмжээ авч, хариуцлыг өндөржүүлэн ажиллаж байна.

34. Ажлын үр нөлөөг дээшлүүлэх. Газраас үзүүлж буй ажил үйлчилгээний гүйцэтгэл, албан хаагчдын ёс зүй, харилцааны талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр  9 асуулга бүхий саналын хуудас боловсруулан  газрын www.mpa.ub.gov.mn  цахим хуудас нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон төвийн цонхоор нийт 60 судалгаа авч дүгнэлт гаргав. Дүгнэлтээр газрын цахим хуудсаар  үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээллийг  иргэдэд  хангалтай хүргэж байна. Мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаад тааламжтай байгаа нь харагдаж байна.
35. ЗГ-ы 2011 оны 311 дүгээр Нийтлэг журам батлах тухай (Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалт) 2017 оны А/25 дугаар тушаалаар “Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам”, А/26 дугаар тушаалаар “Ёс зүйн дотоод дүрэм”-ийг тус тус батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллав. Тус газраас үзүүлж буй үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийг www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд байршуулсан байдлыг шалгахад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь тавьсан байдлыг гүйцэтгэлийн хувь 100, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл тавьсан байдлыг гүйцэтгэлийн хувь 94, Мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, шийдвэр тавьсан байдлыг гүйцэтгэлийн хувь 100 хувьтай байв.

Газрын хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд 1-р улиралд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдэн Архитектур төлөвлөлтийн даалгавар болон ажлын зургийн даалгаварын дагуу батлагдсан барилга, байгууламж, автозам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын мэдээллийг газарзүйн мэдээллийн системийн баяжилтыг хянаж шалгав. Гүйцэтгэлийн хувь ХТХ зөрчил 19 гүйцэтгэл 73%, ХДХХ-ийн зөрчил 9 гүйцэтгэл 65%-нийт зөрчилтэй буюу дутуу мэдээлэл 28 гүйцэтгэл 71 хувийн хэрэгжилттэй байна. Дээрх дүн мэдээг захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж зөвлөмж гарган ажиллав.

Газрын архивт хадгалагдаж буй 2016 онд хөтлөгдөн үүссэн барилгын  хувийн хэрэг бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар 2016 онд газар барилгажилтын зөвлөлийн болон, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдэж хувийн хэрэг үүсч 2017 онд батлагдсан эх загвар зургийг газрын газрын архивт жагсаалтаар хүлээлгэж өгөх шаардлагатай талаар Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхэд гарсан албан хаагчийн алдаатай үйлдэл, эс үйлдэхүйн талаар гаргасан 6 гомдолд дотоод хяналт шалгалт хийж хариу өгөв. Мөн алба , хэлтсүүдийн тайлан ирүүлсэн байдалд тогтмол хяналт-шинжилгээ хийж үнэлгээ гарган зөвлөмж гарган ажиллав.

Нийт арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО

 

ХОЁР.ТУСГАЙ 23 АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан тусгай арга хэмжээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин) Үнэлгээ  (0-30 оноо)
1 2 3
1.4.2 (1-16) Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгох, морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв барьж байгуулах ТЭЗҮ боловсруулж, батлуулна. Нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад тусгуулахаар санал өгсөн, хөрөнгө шийдвэрлэгдээгүй.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлын хэсгийг тус газрын орлогч даргаар ахлуулж “Монгол наадам” ОНӨҮГ-аас ажлын хэсэгт ажиллах гишүүдийн нэрсийн саналыг авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  батлуулахаар  “Монгол наадам” ОНӨҮГ ажиллаж байна.
2.2.1 (2-2) Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллана Нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад тусгуулахаар санал өгсөн, хөрөнгө шийдвэрлэгдээгүй.
Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд дараах ажлууд хийгдсэн.
-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Инженерийн бэлтгэл арга хэмжээний  чиглэлийн ажлын хэрэгжилтийг гарган нэгдсэн зураглал бэлтгэн, цаашид хийх ажлын жагсаалт гаргасан.
– Ажлын зураг төсөл хийгдсэн 7 байршлын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барих саналыг 2018 оны концессийн зүйлийн жагсаалтад тусгахаар санал хүргүүлсэн.
– Нийслэлийн 9 дүүргээс батлагдсан зураг төсөвтэй, барилга угсралтын ажил хийгдээгүй үерийн далан сувгийн ажил болон борооны ус зайлуулах шугамын мэдээллийг авч нэгдсэн зураглал бэлтгэн, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаар бэлдээд байна.
– Улаанбаатар хотод үерийн далан, суваг, шуудуу барих асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулга хийхтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулга хийж, санал өгч ажиллаж байна.- Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/329 дүгээр захирамжинд туссан Амгалан дулааны станцын хойд хэсгээс Улиастай гол руу хийх үерийн хамгаалалтын барилга байгууламж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Толгойтын сувгийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулан 2017 оны мэргэжлийн зөвлөлийн 12 дугаар  хурлаар  хэлэлцүүлэн баталж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газарт  хүргүүлсэн.
2.2.2 (2-3) Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг эхлүүлнэ

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай”  А/226 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хийгдэх зураг төслийн ажлын жагсаалтад  “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах”, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах  ажил тус тус тусгагдсан.
Захирамжийн дагуу зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулж, 2017 оны 05  дугаар сарын  30-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/1883 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шатанд байна.
2.2.2 (2-4) Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, програм хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж, өргөжүүлнэ.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/228 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах хөрөнгө батлагдсан.
Захирамжийн дагуу Багц 1- Хот байгуулалтын мэдээллийн сангийн программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг сайжруулах, Багц 2- Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг НХААГ-т тендерээр тус тус сонгон шалгаруулж Үнэлгээний хорооны зөвлөмжийг 06 дугаар сарын 16-нд ирүүлсэн. Зөвлөмжийн дагуу шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулахаар ажиллаж байна.
2.2.4 (2-8) Тэрэлж, Гачуурт, Хонхор, Жаргалант тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/226 дугаар  захирамжаар Тэрэлж, Гачуурт, Хонхор хаяа хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөрөнгө батлагдсан. Захирамжийн дагуу зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулан 2017 оны 05  дугаар сарын  30-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/1883 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
Жаргалант тосгоны ХЕТ-г боловсруулах хөрөнгө шийдэгдээгүй байна.
2.4.24 (2-42) “Улаанбаатар хотын гудамж замын өндөржилтийн төлөвлөлт” төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны“Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/226 дугаар  захирамжаар “Улаанбаатар хотын гудамж замын өндөржилт, улаан шугамын төлөвлөлт”-ийн нэгдсэн зураг төсөл боловсруулах хөрөнгө батлагдсан. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 20855.5 га талбарт зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулж, 2017 оны 05  дугаар сарын  22-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 7/1746 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
1.1.1.2. (1-2)   Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажлын зураг төслийг боловсруулан батлуулж, “Барилгын материалын бөөний худалдааны төв”-ийн ТЭЗҮ, ХЕТ-г хийнэ. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 23 дугаар тушаалаар Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажлыг улсын төсөвийн хөрөнгөөр санхүүжихээр шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу боловсруулсан инженерийн инженерийн бэлтгэл арга хэмжээ, усан сан, цэвэр усны шугам, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, дулаан хангамжийн эх үүсвэр, дулааны шугам сүлжээ болон харилцаа холбооны шугам сүлжээний ажлын зургийн даалгавруудыг Мэргэжлийн зөвлөлийн 3 дугаар хурлаар  хэлэлцэн баталж, БХБЯ болон НБМҮТП ОНӨҮГ-т хүргүүлсэн.
Даалгаврын дагуу БХБЯ-наас  2017 оны 05 дугаар сарын 28-ний өдөр худалдан авах ажиллагаа зарласан бөгөөд 06 дугаар сарын 28-нд материал хүлээн авч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.
1.1.1.3.(1-3) Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт ачаа, тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулна. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт ачаа, тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврын төслийг боловсруулсан. Нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгуулахаар санал өгсөн, хөрөнгө шийдвэрлэгдээгүй.
Тус чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны  79 дүгээр тушаалаар “Амгалан өртөө” орчмыг холимог тээврийн терминал болгон өөрчлөн зохион байгуулах боломжийг судалж санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад тухайн мэдээлэл, тайлбарыг танилцуулж, Зам тээврийн яаманд “Амгалан холимог тээврийн терминалын тухай” болон Нийслэлийн зүгээс логистик төвийг нэгдсэн байдлаар төлөвлөлтийг хийх чиглэлтэй байгаа талаар 2017 оны 02/01/232 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
1.1.1.5.(1-5) Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” -ийн ТЭЗҮ боловсруулж батлуулна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/226 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах хөрөнгө батлагдсан. Захирамжийн дагуу зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулж, 2017 оны 05  дугаар сарын  30-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/1883 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
2.1.1-2.1.5.(2-1) “Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль”-ийн төслүүдийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулна.”Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай  хууль”-д заасан журмын төслүүдийг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулж, хэрэгжүүлнэ.

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 212 дугаар тушаалаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэгт тус газраас төлөөлөл орж, саналаа тусган ажиллав. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийг дагалдах дүрэм, журмын төсөл боловсруулах ажилд Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 167 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсэгт гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тайлант хугацаанд дараах ажлыг гүйцэтгэв. Үүнд:

–        “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийг боловсруулан аймаг, нийслэлийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, Япон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Жайка”, Олон улсын хүний эрхийн “Эмнэсти интернэйшнл”, “Газрын эзэн Баянзүрх” нөхөрлөл, “Дарь-Эх хотхон” ТББ зэрэг иргэн, хуулийн этгээдээс санал авч, ирсэн саналыг нэгтгэсэн.  Журмын төсөлд Засгийн газрын гишүүдээс 2017 оны  01/1129 тоот албан бичгээр санал авч улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Барилга, хот байгуулалтын яамнаас 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 02/1651 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

–        “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг боловсруулж аймаг, нийслэлийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах ажил явагдаж байна.

2.2.5.(2-9) Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын орчимд “Аэро сити” хот байгуулахад Хот төлөвлөлт, судалгааны ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.84.3-т “Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлыг даган бий болох жишиг ухаалаг” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах” гэж тусгагдсаны дагуу дахин боловсруулагдахаар төлөвлөж буй 2012 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хот байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, нисэх онгоцны буудал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн төслийн ажлын даалгаварт санал боловсруулан БХБЯ-д 2017 оны 04 сарын 21-ны өдөр 02/1312 албан бичгээр хүргүүлсэн.
2.3.4.(2-14) Орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах төслийг үе шаттайгаар үргэлжлүүлнэ.

 

Нийтийн орон сууцны зориулалттай 62 барилга ашиглалтын шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй нь тогтоогдсон тул ашиглалтыг хориглох талаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэр гарсан.
Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2017 оны  “Нийтийн зориулалттай орон сууцны нийт 43 барилгад газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах тухай” А/265 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах ажлын биет үзлэг, хэмжилт судалгааны ажил газар дээр эхлээд байна. Тус ажлын хүрээнд гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:·         Геологийн дүгнэлт гаргуулах ажлын гэрээ 37 барилгад·         Туршилт судалгааны дараах нөхөн засвар 28 барилгад·         Суурийн ашиглалтын төлөв байдал, бетоны бат бэхийг шалгах зорилгоор шурф (нүх) ухах ажил 43 барилгад·         Тоосго зуурмагийн шинжилгээ хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ 35 барилгад тус тус болно.Нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/203 дүгээр захирамжийн дагуу барилгажилтын төслийн даалгавар боловсруулж, нийслэлийн Засаг даргаар батлуулсан.БЗД, БГД, ХУД-ийн хэмжээнд нийт 15  багцын 48 орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, нийслэлийн Засаг даргын захирамжаар гурван талт гэрээ байгуулах эрх олгон, батламж гардуулав.Хан-Уул дүүргийн 2 хороо Нэхмэлийн шар орчмын байрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гүйцэтгэгч Нутгийн буян ХХК-ийн төлөвлөлтийн шийдлийн дагуу дулаан хангамж, ариутгах татуурга, цэвэр ус, цахилгааны шугамын трассыг дахин тодруулж, хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргаж, БХБЯ-нд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалтад тусгуулахаар  санал хүргүүлсний дагуу  БХБ-ын сайдын 2017 оны  63 дугаар “Жагсаалт шинэчлэн батлах тухай”  тушаалын 4-р хавсралтад инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх нийт 4,503.5 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан.
Хан-Уул дүүргийн 2, 3 хороо Нэхмэлийн шар орчмын байрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн дулаан хангамж, цахилгаан хангамж, усан хангамж ариутгах татуурга, мэдээлэл холбооны зургийн даалгаврыг боловсруулан Мэргэжлийн зөвлөлийн  05 дугаар хурлаар хэлэлцэн баталж, БХБЯ-нд хүргүүлсний дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулж байна.НЗД-ын 2017 оны  А/329 дүгээр захирамжаар 8 байршилд ашиглалтын шаардлага хангахгүй  28 барилгыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 336.3 сая.төг шийдвэрлүүлсний дагуу ажлын зургийн даалгавруудыг боловсруулан, НХААГ-т хүргүүлсэн.Төсөл хэрэгжиж байгаа 15 багцын 48 барилгаас 11 барилгыг буулган, шинээр 287 айлын нийт 3 орон сууц ашиглалтанд орсон.
2.3.8.(2-15) Дулааны алдагдалтай орон сууцны барилгыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулаалах ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар  хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан  “Дулаан техникийн шинэчлэлийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсэгт орж санал өгч ажилласан. Ажлын хэсэг дэд хөтөлбөрийг боловсруулан  БХБЯ-нд хүргүүлэн дэмжигдсэн.
Улаанбаатар хотын захиргаа Ломмета ХХК-ийн хооронд байгуулсан Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгын гадна ханын дулаалгын ажлыг хийх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу  Баянгол дүүргийн 15 хороо 23 дугаар байр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-31 дүгээр байрны дулаан техникийн шинэчлэлийн ажлын зургийн даалгаварыг хянан зөвшилцсөн.
Захирагчийн ажлын албанаас боловсруулсан  Нд-ийн 2 дугаар хороо 3, 4, 7, 8, 15 байрууд,  БЗД-ийн 18, 25 дугаар хороо 36, 36-а, 37  байруудын дулаан техникийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах даалгавар, ЧД-ийн 6 дугаар хороо 45 дугаар байрны дулаан техникийн шинэчлэлийн зураг төсөл барилга угсралтын ажилд тус тус санал өгч зөвшилцсөн.
Үндсэн хариуцагч байгууллагаас зургийн даалгаврын төсөл ирсэн тухай бүрт санал өгч ажиллана.
2.3.5-2.3.7 (2-16) Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны бодлогын бичиг баримтыг шинэ үзэл баримтлалын дагуу батлуулж, эхлүүлнэ.Гэр хорооллын суурьшлын бүсийг бие даасан, ухаалаг дэд бүтэц бүхий хэсэгчилсэн байдлаар төлөвлөж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

 

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн хуваалтыг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/328 дугаар захирамж гарсан.

-Дундын бүсийн гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамж буюу дэд бүтцийн төвийн 11 байршлын хилийг тогтоон, НГХДБГ-т тоон хэлбэрээр хүргүүлсэн.

-Орон сууцны 7 дугаар хорооллын “А” хэсэгчилсэн талбай, ХУД-ийн 4 дүгээр хороо “Төрийн орон сууцны корпораци”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Загвар гэр хорооллын төслийн загвар зураг,  Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхоны загвар зургийг тус тус баталсан.
“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд 50 хашааны янданг 1 яндан болгох зорилгоор төсөл хэрэгжүүлэх байршлаар БГД-ийн 21 дүгээр хороонд 3.6 га талбайг сонгон авч төслийн удирдлагад танилцуулж, санал дэмжигдэв. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ТОСК ТӨҮГ-ийн боловсруулсан барилгажилтын төслийн  инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг хянан зөвшилцөж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан.

-Улаанбаатар хотын гэр хорооллын  суурьшлын бүсэд барьж байгуулах “дэд бүтцийн төв”-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврын төсөлд санал тусган, нийслэлийн Засаг даргаар батлуулан НХААГ-т хүргүүлсэн.

-Дулаан хангамж 2 байршилд, ус хангамж, ариутгах татуурга 1 байршил, харилцаа холбоо 3 байршилд техникийн нөхцлийг шинээр, цахилгаан хангамжийн  6 байршилд техникийн нөхцөлийн сунгалтыг тус тус гаргуулсан.

-Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн гадна инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлын зураг төслийг зөвшилцөн холбогдох шаардлагыг тавьж, өөрчлөлтийг тусгуулахаар ажиллаж байна. Тус дэд төвүүдийн цахилгааны дэд станцын байршил тогтоон, техникийн нөхцөл гаргуулсан
-Дулаан хангамжийн шугам сүлжээний экспертиз С.Цэвээндоржийн гаргасан хүсэлтийн дагуу зураг төсөл гүйцэтгэгч Ричвелл инженеринг  ХХК-ийн зураг төслийн шатанд гарсан алдаа, шийдлийн талаар зөвшилцөн, холбогдох шаардлагыг хүргүүлсэн

2.4.1.(2-19) Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээний судалгааг гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад саналаа хүргүүлж, хамтран ажиллана НЗД-ын А/329 дүгээр захирамжаар Налайхын ДЦС-ыг өргөтгөх ажлын зураг төслийн хөрөнгө 200.0 сая төгрөг батлагдсаны дагуу Налайхын дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 185 МВт болгон өргөтгөх зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулан баталж,  НХААГ-т хүргүүлсэн.

Цахилгаан станцуудын хүчин чадлын суурь судалгаа боловсруулах ажлын хүрээнд Дулааны IY цахилгаан станц ТӨХК, Дулааны III  цахилгаан станц ТӨХК, Дулааны II  цахилгаан станц, Амгалан дулааны станц ХХК-иудад дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал, ашиглалтын түвшин, боломжит нөөцийн мэдээллийг ирүүлэх,  Улаанбаатар хотын дулаан хангамжийн төвлөрсөн сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд мэдээлэл солилцон хамтран ажиллах саналыг албан бичгээр хүргүүлсэн.

ТЭЦ-4 станцын Борлуулалт маркетингийн албатай хамтарсан уулзалт зохион байгуулан ТЭЦ-4-ийн өргөтгөлийн төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн.

БЗД-т 57 байршилд одоо ажиллах байгаа халаалтын зуухны нэгдсэн судалгаа гарган зураглал бэлдсэн.

2.4.2 (2-20) Хужирбуланд эрчим хүчний шинэ эх үүсвэр, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барина. Хужирбулан орчмын цахилгаан хангамжийг сайжруулан хэт ачаалагдаж байгаа шугамын ачаалал, алдагдлыг багасгаж, 5000 орчим гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах Хужирбуланд 35/10 кВ-ын 2*16 МВА чадалтай дэд станц, 6-10 кВ-ын гаргалга шугамын хамт барихаар БХБЯ-нд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн.
2.4.12.(2-30) Улаанбаатар хотын агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттай шилжүүлэх судалгаа хийж, журам боловсруулан хэрэгжүүлнэ.

 

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь салбараас Энхтайвны өргөн чөлөөний дагуух худаг сувагчлалын байгууламжийн трассын нарийвчилсан зураглалыг авч хот байгуулалтын мэдээллийн сантай тулган өөрчлөлтийг тодруулах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК,  Нийслэлийн мэдээллийн технологийн газарт Улаанбаатар хотын авто замын дагуух агаарын кабелийн судалгаа гаргах, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, худаг сувагчлалын байгууламжийн одоогийн байдалд дүгнэлт гаргах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэгт хамтран ажиллах тухай саналыг албан бичгээр хүргүүлж ажлын хэсэгт орох жагсаалт гаргасан. Ажлын хэсэг байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан холбогдох албан тушаалтнуудаас санал авч байна.

“Энхтайвны өргөн чөлөө”-ний дагуух гэрэлтүүлгийн шон, тройлебусны шонгоор дамжуулан татсан шилэн кабелийн чиглэл, түрээслэгчийн мэдээллийг авахаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлснээс одоогийн байдлаар 2 байгууллагаас хариу ирснийг нэгтгэн, танилцуулга бэлдэж байгууллагын удирдлагад танилцуулав.

НЗД-ын 2017 оны А/329 дүгээр захирамжаар Моносын уулзвараас Авто худалдааны төвийн зам хүртэл  худаг сувагчлалын байгууламжийн зураг төсөл боловсруулах хөрөнгийг шийдвэрлэсний дагуу  шинээр худаг сувагчлалын байгууламж барих, одоо байгаа агаарын кабелийг сувагчлалд шилжүүлэх зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулан баталж,  НХААГ-т хүргүүлсэн.

2.4.20.(2-38) Шинэ суурьшлын бүс, дахин төлөвлөлтийн байршилд төсөл хэрэгжүүлэхдээ инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системд оруулах бодлого баримтлан ажиллана. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/12 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Орон сууцны YII хорооллын  хэсэгчилсэн талбарын нэгдсэн шугам сүлжээг хонгилын системд оруулах төслийг боловсруулан танилцуулав.
Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж дагуу төлөвлөж буй инженерийн шугам сүлжээг нэгдсэн хонгилын системд оруулах, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Д.Нянтайсүрэнгийн гудамж дагуу хонгилын систем татах санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байруудын дахин барилгажилтын төслийн инженерийн шугам сүлжээг Чингисийн өргөн чөлөөний авто замын доогуур хонгилын системтэй гүйцэтгэх даалгавар боловсруулан баталж,  Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.
2.4.26.(2-45)   Гамшгийн үед түр хоргодох байрны зориулалтаар ашиглах  барилга болон төрийн өмчийн сургууль цэцэрлэг, эмнэлэг, их дээд сургууль, олон нийтийн  барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулж мэдээллийн санд бүртгэнэ. НЗД-ын 2017 оны А/265 дугаар захирамжийн дагуу гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн 20 барилга байгууламжийн  газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах ажлын биет үзлэг, хэмжилт судалгааны ажил газар дээр эхлээд байна. Үүнд: 19 барилгад инженер геологийн судалгаа явуулж, 5 ажил магадлалын дүгнэлтээр баталгаажсан ба 14 барилгын өрөмдлөгийн ажил дуусч, дүгнэлт боловсруулах шатанд байна. 5 барилгын тоосго, зуурмагийн бат бэхийг тодорхойлох лабораторийн шинжилгээний дүн гарсан ба  7 барилгын суурийн төлөв байдлыг тодорхойлох хяналтын нүх  /шурф/ ухсан бөгөөд хэмжилт, биет судалгаа, туршилт хийсэн барилгын хийц бүтээцийн хэсгүүдийг эргүүлэн шавардаж, өнгөлж, засварлах ажил 5 барилгад хийгдсэн байна.
2.5.11 (2-57) “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэвтээ ба босоо чиглэлд шинэ дугуйн замын зураг төсөл боловсруулна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 захирамжийн дагуу дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулан, газрын даргаар батлуулж, тендерийн урилгыг өдөр тутмын сонинд байршуулсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тендерт оролцогч байгууллагуудын саналыг хүлээн авч, нээлт хийсэн ба 3 багц ажилд 4 санал ирсэн байна. Үнэлгээний хороо 6 дугаар сард багтан хуралдаж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө гэрээ байгуулах эрх олгохоор төлөвлөн ажиллаж байна.
2.5.23 (2-66) Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбох, “Богд Хан” төмөр замыг барьж байгуулах ажлын судалгаанд хотоос хамааралтай мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь гарган хүргүүлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/32 дугаар захирамжаар “Богд Хан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг томилсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд газрын орлогч дарга ажиллаж байна. Ажлын хэсэг дээр танилцуулсан “Ар Богдын зам” ХХК-ийн боловсруулсан Богдхан уулын урдуур Давааны өртөөнөөс Баян өртөө хүртэлх 75 км төмөр замын трассыг судалж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдтэй уялдуулах шаардлагатай талаар санал боловсруулж, ажлын хэсгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралд танилцуулсан.

“Богд Хан төмөр зам” төслийн ажлын хэсгийн хуралдаанаас гарсан үүргийн дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой саналыг боловсруулж 2017 оны 2/856 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасагт хүргүүлсэн.

5.2.5.(5-15) Олон улсын жишигт нийцсэн төрийн архивын барилгыг барих ажлыг эхлүүлнэ.

 

Нийслэлийн архивын газарт тус ажлыг хариуцсан мэргэжилтэнтэй холбох, дэлгэрэнгүй мэдээлэл авах  талаар 2017 оны 3/377 дугаар албан бичиг явуулж, 2017 оны  02/69 дугаар албан бичгээр дэлгэрэнгүй тайлбар хариу ирүүлсэн. Тайлбарт: 2015 онд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн архивын барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, эх загвар зураг батлагдсан. Одоо барилга угсралтын ажил үлдсэн байна. Хариуцсан мэргэжилтэн Э.Батжаргалтай утсаар холбогдож лавласан бөгөөд шинэ зөвшөөрөл авах байршил одоогоор байхгүй байна.
5.2.8.(5-18) Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг сайжруулж, төрийн зарим үйлчилгээнд шуудан хүргэлтийн автоматжуулсан тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ  НЗД-ын 2017 оны  А/13 тоот захирамжаар “Ухаалаг утас, интернэтэд суурилсан хаягжилтын системийг нийслэлийн хаягийн мэдээллийн сан болон кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбарын хаягийн мэдээлэлтэй уялдуулах, тус системийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” батлагдсан ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Захирамжийн дагуу Хамтран ажиллах төлөвлөгөө, хийх ажлуудын талаар 2017 оны  04/506 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албанд доорх саналуудыг хүргүүлсэн.

1.      Хамтын ажиллагааны төлөвлөгөөний “Хэрэгжилт”-ийн үед хийгдэх зарим ажлуудын дүгнэлтийн дараа сурталчилгаа, мэдээлэл хийх

2.      “Хэрэгжилт”-ийн ажлаар газрын кадастрын болон гэр хорооллын барилгын мэдээлэл, хаяг дугаартай барилгын мэдээллийг нэгтгэж суурь мэдээллийг бий болгох,

3.      “Хэрэгжилт”-ийн ажлаар дээрх бий болгосон мэдээллийн санд 3 үгийн өгөгдлүүдийг нэмж оруулах

4.      Бусад хаягжилттай холбоотой төрийн байгууллагуудад тус мэдээллийг хүргүүлэх, хамтран ажиллах, гэрээ хийх

Тусгай арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан манлайллын  зорилт (орц), түүний шалгуурүзүүлэлт бүрээрхүрэх түвшин Жинхэнэ гүйцэтгэл(шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин) Үнэлгээ           ( 0-30 оноо)
1 2 3
1. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах.

Зорилт-2: Ерөнхий архитекторын дүрэм, ёс зүйг хэрэгжүүлж  ажиллах.

1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж , хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнаж, ашиг сонирхлын аливаа зөрчилгүй ажиллав.

2. Ерөнхий архитекторын  дүрмийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, 2016 оны ажлын тайланг Зам, тээвэр, барилга, Хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-д заасны дагуу 2017 оны 1/75 дугаартай албан бичгээр холбогдох дээд газарт хүргүүлэн Монгол Улсын Барилга, хот байгуулалтын Сайдаас уг тайланг үнэлсэн үнэлгээг, дүгнэлт зөвлөмжийн хамт 2017 оны 01/1723 дугаартай албан бичгээр ирүүлсэн ба 95.1%-ийн хэрэгжилттэй гэсэн үнэлгээтэй дүгнүүлэв.

2.    Байгууллагын ил тод  байдлыг хангах талаар:

Зорилт-1: Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, шуурхай хүргэх

Зорилт-2: Газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй мэдээлэх

1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай  биечлэн уулзах хүсэлт гаргасан 38 иргэний холбогдох материалыг бүрдүүлж www.smartcity.mn цахим хуудсанд байршуулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлж ажиллав.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлж буй 23 үйлчилгээг smartcity.mn цахим програмд үе шат, бүрдэл, ажиллах албан хаагчдын мэдээллийг оруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэв.

НҮНТ-ийн Дүнжингарав салбарт 2, Мишээл, Драгон, Оргил салбаруудад тус тус нэг нийт 5 гэрээт ажилтан үйлчилгээг тасралтгүй шуурхай үзүүлж байна.

2. 2017 оны байгууллагын төсвийн төлөвлөгөө, мэдээ, тайлан, гүйлгээ, хөрөнгө гаргахтай холбоотойгоор гарсан тушаал шийдвэр, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлүүдийг шилэн дансны мэдээлэл тавих хугацааны дагуу, мөн байгууллагын вэб хуудсанд сар бүр байршуулав. Газрын вэб сайт дээр хүний нөөцийн мэдээллийг шинэчлэв.

А/07 дугаар тушаалаар газрын вэб сайтын мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан вэб сайтад тавигдах MNS 6285:2011 стандартыг мөрдлөг болгон байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг www.ulaanbaatar.mnwww.mpa.ub.gov.mn цахим хуудсаар ил тод, нээлттэй , шуурхай хүргэн ажиллаж байна.

Газрын www.mpa.ub.gov.mn сайтад 8 төрлийн 145 мэдээ, мэдээлэл тавив.

  • Цаг үеийн мэдээ                                 30
  • Комиссын хуваарь                              19
  • Мэргэжлийн зөвлөлийн хурал      22
  • Газрын даргын тушаал                    37
  • БАЭҮЗ                                                    6
  • Санхүүгийн тайлан                             12
  • Үр дүнгийн гэрээ, тайлан                 7
  • Бусад                                                       12

Нийт вэб хуудсаар орж мэдээлэл авсан хандалтын тоо 1325477 байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанд газрын үйл ажиллагаатай холбоотой сар, улиралд хийсэн онцлох мэдээ мэдээллийг албан бичгээр болон цахим хуудсаар хүргүүлж ажиллав. Тайлант  хугацаанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр нийт 12 удаагийн ярилцлага, мэдээллийг өгч ажиллав.

3. Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нээлттэй мэдээлэх

Зорилт-2: Төсвийн зарцуулалтад иргэний нийгмийн байгууллагаас хяналт тавих боломжийг бүрдүүлэх

Зорилт-2. www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд байгууллагын санхүүгийн ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдлыг тогтмол байршуулж, “Шилэн данс” булан нээж Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, Хөрөнгө оруулалтын ажлын мэдээ зэргийг цаг тухай бүрт оруулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг www.shilendans.ub.gov.mn цахим хуудсанд тайлагнан ажиллаж байна.

Зорилт-1. 2015 оны Аудитын дүгнэлт, аудитлагдсан тайлан,  2016 оны төлөвлөгөө, мэдээ, тайлан, гүйлгээ, хөрөнгөтэй холбоотойгоор тушаал шийдвэрүүдийг www.shilendans.gov.mnболон газрын www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд хугацаанд нь байршуулав. 2016 оны 1-р улирлын шилэн дансны мэдээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Аудитын газарт тус тус хүргүүлэв.

4. Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар:

Зорилт-1:Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах

Зорилт-2:Эд хөрөнгийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, урсгал зардлыг хэмнэх

Байгууллагын үндсэн хөрөнгө, аж ахуй, бичиг хэргийн материалын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад 1 удаа иж бүрэн тооллогыг хийж гүйцэтгэв. Тус газрын данс бүртгэл дэх хөрөнгө бүрэн тоологдож дутсан зүйл байхгүй болно.

·       1184 нэр төрлийн 2 635 231 940.41 /хоёр тэрбум зургаан зуун гучин таван сая хоёр зуун гучин нэгэн мянга есөн зуун дөчин таван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн үндсэн хөрөнгө,

·       286 нэр төрлийн 36 603 755 /гучин зургаан сая зургаан зуун гурван мянга долоон зуун тавин таван/ төгрөгийн аж ахуйн материал,

·       110 нэр төрлийн 8 714 154 /найман сая долоон зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийн бичиг хэргийн материал өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

5. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:

Зорилт-1:Албан хаагчдын мэргэшлийн түвшинг дээшлүүлж сургах боломжоор ханган, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх

Зорилт-2:Ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах

Зорилт-1.  Газрын албан хаагчдаас гадаадын 10 удаагийн сургалт, ажлын уулзалтанд 11 албан хаагч, дотоодын 39 удаагийн сургалтанд 128 албан хаагч суралцсанаас гадна давхардсан тоогоор нийт албан хаагчдыг хамруулсан 5 удаагийн сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, сургалтын мэдээ гарган, тайланг дотоод сүлжээнд байршуулав.

Худалдан авах ажиллагааны сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, 19 албан хаагчийг сургалтанд хамруулж, 11 албан хаагч А3 сертификат авах шалгалтанд тэнцэв.

Зорилт-2 Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 102 албан хаагч хамрагдав.

Газрын дотоод журмын дагуу 9 албан хаагчид тэтгэмж 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/, сургалтанд 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/, сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээнд 1132000 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга/, шагналд 400000 /дөрвөн зуун мянга/, хүүхдийн баярыг тохиолдуулан нийт албан хаагчдын 185 хүүхдэд бэлэг авахад 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус тушаалаар зарцуулав.

1 ажилтан төрийн албанаас чөлөөлөгдөж, 1 удаагийн буцалтгүй тусламж 16336944 төгрөгийн тэтгэмж олгогдов.

Манлайллын зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО

           

Тайлан бичсэн:                                           Төсвийн шууд захирагч:

           

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР

            БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ,

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ДАРГА                   ………………………………………………..            /Э.АНАР/

           

                                                (тэмдэг)                     

2017 оны 06 дугаар сарын 29 ний өдөр

 

  

Үнэлгээ өгсөн:                                          

Төсвийн ерөнхийлөн захирагч:

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                           ………………………………………………            /С.БАТБОЛД/ 

                       

(тэмдэг)                                

2016 оны 06 дугаар сарын 29 ний өдөр