Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн”Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” тушаалаар тус газрын 12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүдийн жагсаалтыг хавсралтаар баталж 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын цагийг 1 цагаар хорогдуулж ажиллахыг зөвшөөрлөө.