Д.Жүрмэддорж: Барилгын ажлыг эхлүүлэхэд орчны аюулгүй байдлыг хангаж түр хашааг заавал байршуулах ёстой

Барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардалга түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-уул: Барилгын ажил эхлэхээс өмнө шаардлагатай бичиг баримтыг шаардлагын дагуу цаг тухайд нь бүрдүүлж өгөхийг анхаарууллаа
Барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн материалуудыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан 10 хоногийн дотор шийдвэрлэдэг. Барилга барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлт болон загвар зургаа батлуулсан гэх зэрэг стандартын дагуу үндсэн шаардлагуудыг хангасан материалуудыг хоёр хоногийн дотор шийдвэрлэдэгдэх бүрэн боломжтой. Харин иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд барилгын үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө холбогдох бичиг баримтыг дутуу бүрдүүлж барилга барих хүсэлт тавьдаг болохыг анхааруулж байгууллагын цахим хуудаст “Загвар зургийн үндсэн шаардлага”-г дэлгэрэнгүй байшрууллаа.

Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж: Барилгын ажлыг эхлүүлэхэд орчны аюулгүй байдлыг хангаж түр байршуулах хашааг заавал байршуулах ёстой. Үүний дараагаар барилгыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг авна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2417 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-аар зохицуулсан түр хашаанд тавигдах шаардлагыг www.uda.gov.mn цахим хуудаснаас авна уу.