Aрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр Маш сайн буюу A үнэлгээтэй дүгнэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” Хот байгуулалт, хөгжлийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Улсын үзлэгийн ажлын хэсэгт ажлын хэсгийн даргаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Алтанзул, Архивын Ерөнхий газрын Цахим сангийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул, ажлын хэсгийн нарийн бичгээр Архивын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Энхсаруул, Архивын Ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн, улсын байцаагч О.Тунгалаг, Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Бямбаа, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Р.Жавзандулам нар ажиллаа.

Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх “Байгууллагын архивын ажлыг дүгнэх, “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх, “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлыг дүгнэх гэсэн үндсэн 4 үзүүлэлтийн дагуу 95 буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Энэ удаагийн үзлэгээр байгууллагын удирдлагууд, архив, бичиг хэргийн ажилтнууд улсын үзлэгт ач холбогдол өгч ажилласан бөгөөд байгууллагын архивын баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатай талаар онцоллоо.
Улсын үзлэгт сайтар бэлтгэл ханган хамтдаа идэвх зүтгэл гарган ажилласан байгууллагын удирдлагууд, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын улам их амжилт хүсье хэмээн ажлын хэсгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Алтанзул дүнгээ танилцуулж үг хэллээ.