Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг нийслэлийн хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, үүрэг чиглэлийг баталсан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамж гарсан.
Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны болон төрийн өмчит, аж ахуйн тооцоот, сургууль, цэцэрлэг, төрийн бус сургууль, эмнэлэг зэрэг нийт 1278 байгууллагад “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг явуулахаар шийдвэрлэсэн.
Улсын үзлэгийг угтаад Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсүүд хамтраад дотоод нэгжүүддээ чиглэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Байгууллагын архивын үйл ажиллагааг заавар журмын дагуу хөтлөн явуулах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу цахим архив үүсгэх, EDOC системийн баримт бичиг боловсруулалтыг хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.