Үйл ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлан

Тайлант хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлт, барилгажилттай холбоотой асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, шийдвэр дүрэм журмын дагуу шийдвэрлэж ажиллав.

НЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТ ТУССАН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт

Тус газар нь бодлогын 5 баримт бичгийн 66 тэргүүлэх зорилтоос хамаарал бүхий 99 арга хэмжээ, ажил үйлчилгээг авч хэрэгжүүлснийг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу биелэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллав. Хурлаас бүрэн хэрэгжсэн 8, тус газрын үйл ажиллагааны чиг үүрэгт хамааралгүй 14 ажлыг хяналтаас хасах санал гаргасныг тухай бүрт нь хүргүүлсэн.

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь үнэлгээ 

  1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тус газарт хамаарал бүхий 17 зорилт 31 арга хэмжээний хэрэгжилт 55.7% /Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын чиг үүрэгт хамаарал бүхий 10 арга хэмжээг хасуулах саналыг тусгасан/
  2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус газарт хамаарал бүхий 1 зорилт, 2 арга хэмжээний хэрэгжилт 50%
  3. Засгийн газрын 157 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн 5 зорилт, 5 заалт хэрэгжилт 65%
  4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 18 зорилт, 18 арга хэмжээ
  5. Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан 23 зорилт үүнээс хариуцан хэрэгжүүлэх 5, бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 18 зорилтийн хэрэгжилт 48 %

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж  буй ажлын хэрэгжилт

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/211, А/226, А/228, А/231, А/265, А/411 дүгээр  захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16 ажлын жагсаалт батлагдсны дагуу хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. НЗД-ын А/211 дүгээр захирамжийн дагуу “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд Туул гол, Сэлбэ гол дагуух болон Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны тухай“ хуулийн дагуу дугуйн замын трассын судалгаа, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулан батлуулж, тендерийн урилгыг өдөр тутмын сонинд байршуулсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тендерт оролцогч байгууллагуудын саналыг хүлээн авч, нээлт хийсэн ба 3 багц ажилд 4 санал ирсэн байна. Үнэлгээний хороо 6 дугаар сард багтан хуралдаж, гэрээ байгуулах эрх олгохоор ажиллаж байна.
  2. НЗД-ын А/226 дугаар Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зураг төслийн 7 ажлын даалгаврыг боловсруулж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулан НХААГ-т хүргүүлсэн, ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
  3. НЗД-ын А/228 дугаар захирамжийн хүрээнд Багц 1- Хот байгуулалтын мэдээллийн сангийн программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг сайжруулах, Багц 2- Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг НХААГ-т тендерээр тус тус сонгон шалгаруулж Үнэлгээний хорооны зөвлөмжийг ирүүлсэн. Зөвлөмжийн дагуу шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллахаар гэрээний загварыг боловсруулсан.
  4. НЗД-ын А/231 дүгээр захирамжийн дагуу Сэлбэ голын Их тойруугийн гүүрнээс боомт бүхий тунгаагуур хүртэлх 2028 м газарт урсцыг нэмэгдүүлэх, эргийн дагуух тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээг боловсруулж, батлуулах шатанд явж байна.
  5. НЗД-ын А/265 дугаар Захирамжийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны 43, Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн 20, нийт 63 барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах ажлын биет үзлэг, хэмжилт судалгааны ажил газар дээр эхлээд байна. Тус ажлын хүрээнд дараах гэрээнүүдийг гүйцэтгэгч байгууллагуудтай байгуулан ажиллаж байна. Үүнд:
  • Уулзвар зангилаа, холбоосын зэврэлт, тэдгээрийн төлөв байдлыг тодорхойлж дүгнэлт гаргуулах ажлын гэрээ 14 барилгад
  • Геологийн дүгнэлт гаргуулах ажлын гэрээ, орон сууцны 37 барилга, түр хорогдох байрны зориулалтаар ашиглах олон нийтийн 20 барилгад
  • Туршилт судалгааны дараах нөхөн засварын ажил. орон сууцны 28, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөж буй 20 барилгад
  • Суурийн ашиглалтын төлөв байдал, бетоны бат бэхийг шалгах зорилгоор шурф (нүх) ухах ажил 63 барилгад
  • Тоосго зуурмагийн шинжилгээ хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ 35 барилгад тус тус хийгдсэн.
  1. НЗД-ын А/414 дүгээр захирамжийн хүрээнд Газрын даргын А/44 дүгээр тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх ажлын даалгавар БХБЯ-аас ирээгүй тул тендер зарлагдаагүй байна.

ХОЁР. ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ

Тус газрын үйл ажиллагааны чиг үүрэгтэй хамаарал бүхий 23 тогтоол, 21 захирамжийн 60 заалтыг хагас жилийн байдлаар хяналтанд авч хэрэгжилтийг monitoring.ub.gov.mn программаар тайлагнаж ажиллав. Үүнд:

  1. Улсын Их Хурлын 4 тогтоолын 12 заалтын хэрэгжилт 66,6 %,
  2. МУ-ын Засгийн газрын 14 тогтоол, хуралдааны тэмдэглэлийн 16 заалтын хэрэгжилт 58,1%,
  3. НИТХ болон Тэргүүлэгчдийн 5 тогтоолын 11 заалт 82 %,
  4. Нийслэлийн Засаг даргын 21 захирамжийн 21 заалтын хэрэгжилт 75,5%

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/01 дүгээр захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийт албан хаагчдын дунд үе шаттайгаар явуулах “Эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье” сэдэвт аяны удирдамжийг батлуулж 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиар сургалт зохион байгуулж 77 албан хаагч хамрагдав. Тус сургалтын хүрээнд сорилын шалгалт авч сорилын үр дүнг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Мөн “Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд дагаж мөрдөх албан хэрэг хөтлөлтийн ажлын нийтлэг журам”, Нийгмийн даатгалын багц хууль (Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, Тэтгэврийн даатгал, Сайн дурын даатгал, Нэрийн данс), Монгол Улсын Засгийн газрын 68, 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг танилцуулж, албан хаагчид шаардлагатай мэдээллийг авсан сургалтыг зохион байгуулав.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ

 Хот төлөвлөлт, судалгааны зорилтыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд

 НЗД-ын 2017 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/226 дугаар захирамжаар Тэрэлж, Гачуурт, Хонхор хаяа хот тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын даалгавар, Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг 6 ажлын зургийн даалгаврыг тус тус боловсруулан Нийслэлийн Засаг даргаар батлуулж, 02/1883 дугаар албан бичгээр НХААГ-т хүргүүлсэн, гүйцэтгэгч шалгарсан зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахаар зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг бэлтгээд байна.

Бага тойруугийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Туул усан цогцолборын төсөл, Дунд гол дагуу амралт зугаалгын бүс байгуулах төсөл, Ленин клубын барилгыг буулгаж шинээр “Москва” төв байгуулах төсөл, Өвлийн Спорт цогцолбор байгуулах төслийг шинэчлэн боловсруулж НИТХ-ын ажлын албанд хүргүүлэв.

НЗД-ын 2014 оны А/241 дугаар захирамжийн дагуу “Аргалант-Эмээлт” хотын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө, НЗД-ын 2015 оны А/460 дугаар захирамжийн дагуу “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, НЗД-ын 2015 оны А/299 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын төлөвлөлтийн 16 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг нийт 18 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлуулж тайлбар бичиг, зураглалын материалыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд актаар хүлээлгэн өглөө.

НЗТХ-ийн гүйцэтгэсэн “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах” ажилд захиалагчийн хяналт тавьж ажлыг хүлээн авсан. Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус тус хэлэлцүүлж батлуулах ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

“Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Автохудалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавьж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авсан. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны “Орон тооны бус экспертүүд томилох тухай” 60, 82 дугаар тушаалаар экспертиз томилогдон магадлал хийгдэж байна.

“Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Яармагийн спорт цогцолборын орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл” боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавьж, тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авсан. Магадлалын ерөнхий дүгнэлт гарсан, Нийслэлийн Засаг даргын Зөвлөл, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажлын бэлтгэл хангагдсан болно.

Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 63 дугаар тушаалыг үндэслэн “Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах” ажлын даалгаврын төслийг боловсруулж Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэв.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж тодотгол хийх төсөлд тусгах саналаа хүргүүлэв.

Азийн хөгжлийн банкны ТА-9030 МОН Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын шинэчлэлийн төслийн хүрээнд боловсруулсан “Газрын үнэлгээний систем буюу газрын үнэлгээ” тооцоход ашиглах тооцооны аргачлалд санал боловсруулж НОСК-д хүргүүлэв.

Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкнаас хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Дохва инженеринг ХХК ба Солонгосын Дулааны хангамжийн корпорацийн боловсруулсан Төслийн 2-р шатны Техник эдийн засгийн үндэслэлд тусгах саналыг боловсруулан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр“ төслийн нэгжид хүргүүлэв.

Барилга, хот төлөвлөлтийн зорилтын хүрээнд

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авч шийдвэрлүүлэх, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, эх зураг баталгаажуулах ажлын хүрээнд 2017 оны эхний хагас жилд Мэргэжлийн зөвлөл 13 удаа хуралдаж 660 барилга байгууламж барих асуудлыг хэлэлцсэээс 513 хүсэлт дэмжигдсэн. Үүний дагуу 409 архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж, 238 эх загвар зургийг хянан батлав.

Дэмжигдсэн хүсэлтийг барилгын зориулалтаар нь ангилвал:

  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-4,
  • орон сууцны барилга -55,
  • үйлчилгээ олон нийтийн барилга -66,
  • түр суурьшуулах орон сууц-1,
  • аялал жуулчлалын барилга -28,
  • амины орон сууцны барилга -23,
  • спортын зориулалттай барилга-2,
  • эмнэлгийн барилга-11,
  • Сургууль, сургалтын барилга-16,
  • үйлдвэрлэлийн байгууламж -13,
  • авто зогсоолын байгууламж -4,
  • агуулах -1,
  • дэд бүтэц- 44,
  • шатахуун түгээх станцын байгууламж-7,
  • шингэрүүлсэн хийн станцын байгууламж-3,
  • шарил хадгалах байгууламж-1,
  • тохижилтын ажил 63 тус тус эзэлж байна.

Хот байгуулалтын мэдээллийн санг эрхлэх зорилтын хүрээнд

  1. Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэх, баяжуулах: Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн гацалтыг арилгах зорилгоор UBCGIS болон UDMPA серверт байгаа мэдээллүүдийг нэгтгэн GIS нэртэй серверт байршуулан үйл ажиллагааг хэвийн ажиллагаанд оруулж тус серверт бүх 169 төрлийн мэдээлэл шилжсэнтэй холбоотойгоор мэдээллийн сангийн өгөгдөлд өөрчлөлт хийсэн хэрэглэгчийн нэр, огноог автоматаар бүртгэх програмын тохиргоог шинэчлэн хийлээ.

Байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг хэвлэх зориулалттай нийт 17 хэвлэх загвар бүхий дэд програмын дараах 10 хэвлэх загварт шинэчлэлт хийж хэвлэхэд хялбар болгосон.

  1. Хаяг байршлын тодорхойлолт
  2. Барилгад хаяг дугаар олгох
  3. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл
  4. Эдэлбэр газрын байршлын схем
  5. Архитектор төлөвлөлтийн даалгавар /Хот төлөвлөлт/
  6. Архитектор төлөвлөлтийн даалгавар /Дахин төлөвлөлт/
  7. Барилгажих талбайн схем зураг /Хот төлөвлөлт/
  8. Барилгажих талбайн схем зураг / Дахин төлөвлөлт/
  9. Тохижилтын ажлын схем зураг
  10. Тохижилтын ажлын зургийн даалгавар

Мөн “Газар хөдлөлийн бүсэд барьсан барилгын ерөнхий үзүүлэлт”–ийг Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэсэн мэдээллээс хялбар гаргах зорилготой барилгын паспортын хэвлэх загварыг шинээр үүсгэн хэрэглэж байна.

Мэдээллийн сангийн өгөгдөл хооронд холболт хийдэг нийт 29 домайн нэр байдгаас дараах 9 домайн нэрэнд өөрчлөлт хийсэн. Үүнд:

ХБММС-ийн өгөгдлийн баазад дүн шинжилгээ хийх: Нийслэлийн дүүрэг хоорондын төмөр зам 6 байрлалд, өндөр хүчдэлийн цахилгааны шугам 2 байрлалд шинээр мэдээллийг оруулсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т туссан архитектур орон зайн төлөвлөлтийн бүсийг “Дагаж мөрдөх ерөнхий төлөвлөгөө, түүний бүсчлэл” талбарт автоматаар бүртгэгдэхээр тохирууллаа.

Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах: 2017 онд баригдахаар төлөвлөгдсөн 2 авто замын трассын өөрчлөлтийг шинэчлэн ХБММС-д бүртгэсэн. АМГТГ-аас ирүүлсэн түгээмэл тархацтай газар буюу ашиглалт, хайгуулын зориулалтаар олгогдсон газрын мэдээлэл, Багануур дүүргийн хороодын хилийн заагийг ирүүлсэн албан бичгийн дагуу ХБММС /GIS_BUILD_DBO/-д байршуулсан. ХБММС-ээс хаяг дугаар аваагүй, нураасан болон УКА-аар хүлээж авсан, ашиглалтад орсон, төлөвлөгдсөн зэрэг нийт 102 барилгын мэдээллийг устгаж цэвэрлэсэн.

Орон зайн мэдээллийн сангийн баяжилт:

  • Хаяг дугаар олгосон 528 барилгын мэдээллийг 60 төрлийн өгөгдлөөр бүрдүүлж, хот байгуулалтын мэдээллийн сангийн барилгын мэдээллийг баяжуулсан.
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 39 цэцэрлэг, 17 сургууль,127 цагдаа, өрхийн эмнэлэг, хороодын цогцолбор барилга, 32 нэгдсэн эмнэлгийн барилгыг мэдээллийн санд бүртгэн шинэчилсэн.
  • Онцгой байдлын мэдээллийн санд нийслэлийн онцгой байдлын албан хаагчидтай хамтран анлнийт 60ш дуут дохио зарлан мэдээллэх самбарын байршлын 40 байршлыг бүртгэн оруулсан.
  • Нийгэм, статистикийн мэдээллийн санг 9 дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 132 хорооны статистик мэдээлэл /хүн ам, засаг даргын нэр, утас, ажилгүй иргэн, цэцэрлэг, сургуульд хамрагдсан хүүхдийн тоо…/-ээр шинэчилсэн.
  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2016 онд ашиглалтад орсон 29.9 км авто зам, 1.7 км явган зам, ус зайлуулах хоолойны 56.4 км, цэвэр усны 18.5 км, холбооны 27.4 км, цахилгааны 122.6 км мэдээлэл, 2017 онд шинээр баригдсан болон өртгөтгөл шинэчлэлт хийгдсэн 19.1 км авто зам, 6.7 км дулааны шугам, 56.1 км цахилгаан шугам, 16 байршилд гэрэлтүүлэг, 54 байршлын явган зам, 3 км ус хангамжийн шугам, 11.7 км ариутгах татуургын шугам, 10ш цахилгааны дэд өртөө, 232 км төмөр замын мэдээллийг тус тус бүртгэн дэд мэдээллийн сангуудыг шинэчилсэн. Мөн Багахангай дүүргийн цэвэр усны 25,7км, ариутгах татуургын 13,7 км шугамыг нэмж бүртгэн мэдээллийн санг баяжуулсан.

 Төлөвлөгдсөн болон баригдсан барилга, байгууламжийн мэдээллийг шалгах, хяналт тавих, үр дүнг тайлагнах:

  • ХБММС-д баригдсан буюу одоо байгаа барилгын мэдээллийг IX, X, XIV, XV, XVII, XVIII, XXXI, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй нэгж хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааны ажлын хүрээнд шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Нийт 23137ш барилгын мэдээллийг нэгтгэж дууссан.
  • ХБММС-д 2017 оны Мэргэжлийн зөвлөлийн 06, 07, 08 дугаар хурлаар дэмжигдсэн 116ш барилгын төлөвлөлтийн мэдээллийг нягталж, ХБММС-ийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийхэд 31ш барилгын мэдээллийг шивээгүй, шинэчлээгүй, зарим байгууламжийн төлөвлөлтийн мэдээллийг оруулаагүй зэрэг зөрчилтэй байна.

 Байр зүйн зургийн баяжилт:

  • Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд 282 иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн байр зүйн зургийг мэдээллийн санд хүлээн авч акт үйлдэж өгсөн.
  • Хаяг дугаар авсан барилгын 162ш, мэдээллийн санд хүлээн авсан 282ш байрзүйн зургийн нийт 133.2 га талбайд байрзүйн зургийг баяжуулсан.

Тэг тэнхлэгийн мэдээлэл хүлээн авах:Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд 124 иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 191 барилгын тэг тэнхлэгийн мэдээллийг хүлээн авч, БАЭҮЗ-ийн талбарт мэдээллийг бүрдүүлж, акт үйлдэж өгсөн. Үүнээс 45 барилга байгууламжийн төлөвлөлтийн байршил тэг тэнхлэгийн байршилын дагуу өөрчлөлт орсон, мөн мэдээллийн санд төлөвлөлт нь барилга тус бүрээр ороогүй 3 барилга байгууламжийн төлөвлөлт шинэчлэгдсэн байна.

Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх: Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдээр дамжуулан 58 ААН, байгууллагад инженерийн шугам сүлжээний зураг хэвлэж өгсөн байна. /1 277 696 төг/

Геодезийн хэмжилт, бүртгэл:

  • БЗД-ийн 5-р хороо иргэн Д.Намсрайн,
  • БЗД-ийн 1-р хороо, иргэн н.Батзориг 0.3 га
  • ХУД-ийн 4-р хороо, Хүүшийн зоорь орчмын байр зүйн зураглал 1 га
  • ХУД-ийн 15-р хороо Ривер гарден хотхоны авто замын тодруулга 0,5 га
  • БЗД–ийн 4-р хороо Гангар инвест ХХК-ны орон сууцны барилга 0,2 га/
  • ХУД-ийн 11-р хороо иргэн Цолмонгийн барилга, байгууламжуудад хяналтын хэмжилтийг тус тус хйиж гүйцэтгэв.

Хаягжилтын үйлчилгээний системийг бүрдүүлэх: Иргэн, хуулийн этгээдээс Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Мишээл, Дүнжин, Драгон төвүүдэд ирүүлсэн барилгад хаяг дугаар, тодорхойлолт хүссэн нийт 586 өргөдлийг хүлээн авч 528 барилгад албан ёсны хаяг дугаар шинээр, 68 барилгад хаягийн тодорхойлолт гаргаж өгсөн байна.  /нийт 14 418 880 төг/-ийг Нийслэлийн Төрийн санд төвлөрүүлэв.

Гудамж, талбай, үл хөдлөх эд хөрөнгөд нэр өгөх, нэрэмжит болгох үүрэг бүхий комиссын хурлыг 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж 2 гудамж шинээр, 1 гудамж сунгаж, 7 бичил хорооллыг шинээр, 1 цэцэрлэгт хүрээлэнг тус тус нэршүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Маршал Ю.Цэдэнбалын гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн нэрээр Үндэсний соёл амралтын хүрээлэнг нэршүүлэх хүсэлтийг хүлээн авч судаллаа. Бүрдүүлэх материалыг ирүүлэхийг албан бичгээр хүргүүлэв.

НИТХТ-ийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Шинэ яармаг-1 бичил хороолол”-ыг нэршүүлсэн. ХУДЗДТГ, ”Нью Яармаг прожект” ХХК нарт тогтоолыг албан бичгээр хүргүүлсэн.

НИТХТ-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Удирдлагын академи, Г.Цэрэнчимэдийн гудамжийг тус тус нэршүүлсэн.

НИТХТ-ийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэнг нэршүүлсэн.

  1. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах /mns iso/iec27001:2009/-ыг мөрдөж ажиллах:

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох зорилгоор гадны халдлагаас урьдчилан сэргийлж Т320 сервер дээр касперский вирусны програмын Administration kit удирдлагын програм, Windows server update server-ийг суулгаж албан хаагчдын компьютерийн аюулгүй байдлыг сервер дээрээс хамгаалахаар тохируулав.

ХБММС-ийн хурд, аюулгүй ажиллагааг хангахын тулд PowerEdge R710 сервер дээр дахин байршуулж, хэвийн ажиллагаанд оруулсан.

Цахим бүртгэлийн програмын хэвийн ажиллагааг хангах, дэд програмуудыг зохиох, шинэчлэх, загвар дизайныг сайжруулах

  • Цахим бүртгэлийн програмд 2016 онд бүртгэгдсэн байр зүйн зураг, тэг тэнхлэгийн 1666ш мэдээллийг архивлан, 2017 онд бүртгэгдэж байгаа мэдээллүүдийг хадгалж байна.
  • Цахим бүртгэлийн програмын /E-Registration/ “Зөвшөөрөлтэй барилгын цахим архив“ дэд програм хангамжид дараах өөрчлөлтийг хийсэн. Үүнд:
  • АТД 2 хуудастай болсноор өгөгдлийн санд хадгалагдаж буй зургийг нэмэх шаардлагатай болсон ба зохих нэмэлт өөрчлөлтийг хийж дуусгасан.
  • МЗХ-ын дугаарын хамаарсан өөрчлөлтийг дахин шинэчилсэн.
  • Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, НЗД-ын 2017 оны А/252 дугаар захирамжийн дагуу цахим бүртгэлийн програм хангамжид шинээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэд програм хангамжийг зохиосон. Уг ажлын хүрээнд:
  • Өгөгдлийн баазыг бүтэц, схемийг боловсруулсан.
  • Програмын харагдах байдал интерфейсийг гаргаж хэрэглэхэд хялбар байдлаар хийсэн.
  • Эх кодыг бичиж, хэрэглээнд нэвтрүүлэн БАЭҮЗ-ийг хэвлэж эхлээд байна.

Кибер аюулгүй байдлын газрын эрсдлийн үнэлгээ, зөвлөмжийн дагуу ажиллах: Кибер аюулгүй байдлын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хот байгуулалтын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тоног төхөөрөмж худалдан авах саналыг 2017 оны төсвийн тодотголд тусгуулахаар НЗДТГ-т хөрөнгө шийдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.

Барилга байгууламжийн хяналтыг удирдан зохион байгуулах зорилтын хүрээнд

Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх НЗД-ын 2017 оны А/370 дугаар захирамж, Газрын даргын А/39 дүгээр тушаал гарч “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу комиссын хуваарийг 7 хоногоор баталж, хуваарийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулан ажиллав.

Барилга байгууламжийг  байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судлан, шинээр 187, давтан 67,  нийт 254 барилга байгууламжийн захиалагч талд мэдэгдэл  хүргүүлж, улсын комисс ажиллав. Үүнээс үүрэг даалгаварын биелэлт хангагдсан дараах 146 барилга байгууламжийн акт баталгаажиж байнгын ашиглалтад хүлээн авсан. Үүнд:

  • 994 айлын 62583 м2 талбайтай орон сууцны -7
  • 3274 айлын 207353 м2 талбайтай үйлчилгээтэй орон сууцны -33
  • 60637 м2 талбайтай контор, үйлчилгээний -22
  • 750 хүүхдийн цэцэрлэгийн -4
  • 1440 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн – 1
  • 600 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 2
  • Эмнэлгийн -1
  • Конторын зориулалттай -8
  • Агуулахын зориулалттай- 1
  • Их дээд сургуулийн -3
  • Үйлдвэрийн зориулалттай -1
  • Урлаг спортын заалны -1
  • цахилгааны дэд өртөө -55 ширхэг
  • Шатахуун түгээх станц -2
  • Холбооны гадна сувагчлалын ажил-1.9 км
  • Гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 3 байршилд 440 айлын орон сууц
  • Бусад 4 барилга тус тус болно.

Барилгын тухай хууль, Засгийн газрын 68 дугаар тогтоолын “барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн  хүсэлтийг судалж 129 барилга байгууламжид шинээр, 72 зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж, нийт 201 барилгад зөвшөөрөл олгов.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин” MNS 6055:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зай, орчин, налуу зам, пандусыг батлагдсан ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг хянаж, ажлын гүйцэтгэл дутуу, налуу зам (пандус) 27, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан олон нийтийн барилгад ариун цэврийн нэг өрөөний бүрэн тоноглолыг хийх 5, барилгын  гадна тохижилтын ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэх үүрэг даалгавруудыг захиалагч, гүйцэтгэгч нарт өгч хэрэгжилтийг хангуулан ажиллав.

Барилгын чанар, аюулгүй байдлын зорилтын хүрээнд

2011-2016 онд нийтийн зориулалттай  орон сууцны 566 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан ба газар хөдлөлтөд тэсвэргүй  үнэлгээтэй гарсан 331 барилгын 234 барилгын ашиглалтыг хяналтын байгууллагын улсын байцаагчийн шийдвэрээр хориглосон шийдвэр гарсан, 2017 оны эхний хагас жилийн байдлаар үнэлгээ хийн паспортжуулсан 566 барилгын мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд бүрэн оруулсан.

2016 онд нийтийн зориулалттай орон сууцны 42 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн бөгөөд хийж, үр дүнг боловсруулан газар хөдлөлтөд тэсвэргүй гарсан 41 барилгад улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг хяналтын байгууллагад  хүргүүлсэн.

НЗД-ын 2017 оны Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/265 дугаар захирамжийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны 43 барилга, гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн 20, нийт 63 барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, паспортжуулах ажлыг хийхээр биет үзлэг, хэмжилт судалгааны ажил хийгдэж байна.

Иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу  17 барилгад биет хэмжилт, үндсэн хийцэд үл эвдэх аргын туршилт судалгаа хийж, тооцооны үр дүнг боловсруулж, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, захиалагч байгууллагад нь хүргүүлэв. Мөн СБД-ийн  10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 1, 2, 6, 10 дугаар байрны барилгад биет үзлэг, хэмжилт, үндсэн хийцэд үл эвдэх аргын туршилт судалгаа хийж, тооцооны үр дүнг боловсруулан газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, үр дүнг хяналтын байгууллагад хүргүүлсэн.

Нийслэлийн гамшгаас хамгаалах хот төлөвлөлтийн албаны төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.

Олон улсын хамтын ажиллагааны Жайка төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээг тодорхойлох орчин үеийн нарийн багаж, техник хэрэгсэлээр хангах боломжийг хамтран судлаж, хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллав.

Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн зорилтын хүрээнд

Нэг. Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тулгамдаж буй асуудлаар судалгаа хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг тодорхойлох ажлын хүрээнд:

а/ Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбуулахаар Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын хуралд танилцуулга материал бэлтгэж, 41,79 Гкал/цагийн хүчин чадалтай техникийн нөхцөл олгуулж, ажлын зураг төсөл боловсруулах даалгавар боловсруулан баталгаажуулж холбогдох байгууллагуудад хүргүүлж, боловсруулж буй зураг төслийн ажилд хяналт тавьж ажиллав.

б/ Эрчим хүчний яамны захиалгаар боловсруулж буй 1 дүгээр хорооллын хойд хэсэг, 3, 4 дүгээр хорооллын хойд хэсгийн гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох зорилго бүхий 2Ду700 мм-ийн голчтой 4 км дулааны шугамын трасс сонголтын явцыг хянаж, НГА, “УБДС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК-ийн төлөөлөл шугамын трасс дагуу явж сонголт хийж, ажлын зураг төслийг урьдчилсан байдлаар зөвшилцөв.

в/ Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан “Дэвшилтэт шинэ технологи буюу кинетикийн цахилгаан станцыг гэр хороолол, дэд бүтцээс алслагдсан газруудад суурилуулж ашиглах” боломжийг судлах ажлын хэсэгт байгууллагын төлөөлөл оролцож, уг станцуудыг суурилуулах газрын судалгаа хийн төсөл хэрэгжүүлэгчтэй санал солилцон хамтран ажиллав.

Хоёр. Хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах асуудлыг зохицуулах ажлын хүрээнд: Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих ажлын хүрээнд 24 байршилд 107 барилгын 1 дүгээр хэлхээний инженерийн дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалтын тооцож гаргасан. Нийт 8 байршилд 28 барилгын зураг төслийн ажлын хөрөнгийг тооцоолж, НЗД-ын 2017 оны А/329 дүгээр захирамжаар 336.3 сая төгрөг шийдвэрлүүлсэн. Хамаарал бүхий ажлуудын зургийн даалгаврыг боловсруулан Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НХААГ-т хүргүүлэв.

Гурав. Гэр хороолол, орон сууцны хорооллыг барилгажуулах болон инженерийн хангамжийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох, төлөвлөлт, дахин төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байршлуудад  холбогдох байгууллагуудтай хамтран инженерийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, цаашид хийгдэх ажлын судалгааг нэгтгэн танилцуулсан.

Дөрөв. Улс, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон  сууцны  барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, иргэдийн оролцоотой газар шинэчилэн зохион байгуулах болон бусад төсөл хөтөлбөрт тусгагдсан инженерийн дэд бүтцийн хангамжийн төлөвлөлтийн шийдэлд хяналт тавих ажлын хүрээнд: Улиастайн амны шинэ суурьшлийн бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа ХЕТ, Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлийн бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгааны ажлын магадлалын өмнөх тайланд инженерийн дэд бүтцийн чиглэлээр холбогдох саналыг өгч тусгуулсан.

Тав. Нийслэлийн хэмжээнд баригдах шинэ хороолол, хотхон, дахин төлөвлөлт,  газар шинэчлэн зохион байгуулах төслийн инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээ, хангамж, ашиглалт, чанар байдлын судалгаа гаргах, төлөвлөлт хийх, инженерийн шугам сүлжээний ажлын зургийн даалгавар боловсруулж батлах ажлын хүрээнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний зургийн даалгавар 10, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны дахин барилгажилтын инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний зургийн даалгавар 36, ХЕТ-ний шугам сүлжээний зургийн даалгавар 6 тус тус баталж холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж ажиллав.

Хот дахин хөгжүүлэх зорилтын хүрээнд

            Хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах асуудлыг зохицуулах хүрээнд: НМХГ-ын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон ба нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 129 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан. Эдгээр 129 барилгыг 42 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарласнаар одоогийн байдлаар 15 багцад төсөл хэрэгжүүлэгч шалгарч журмын дагуу дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг шинэчлэн барилгажуулах барилгын талаарх мэдээлэл

Ажлын явц Багцын тоо Барилгын тоо

Тайлбар

1 Төсөл хэрэгжиж байгаа 15 48 11 барилгыг буулган, 287 айлын 3 орон сууц шинээр ашиглалтад орсон.
2 Төсөл хэрэгжихээс татгалзсан 2 2 Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан барилга.
3 Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 27 79 Журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж байгаа.
Нийт 44 129  

НЗД-ын 2014 оны А/1010 дугаар захирамжаар Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг буулгаж 3 блок 401 айлын үйлчилгээтэй орон сууц, 2 давхар цэцэрлэг барихаар зураг төсөл батлагдсаны дагуу төсөл хэрэгжүүлэгч “Нутгийн буян групп” ХХК эхний ээлжийн 167 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Гурван талт гэрээний дагуу Нэхмэлийн 15, 19 дүгээр байрны оршин суугчдад нэг өрхөд 5 м.кв нэмж олгон, 42 айлд орон сууц, 3 айлд үйлчилгээний талбай өгснөөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 45 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангав.

Мөн НЗД-ын 2015 оны А/322 дугаар захирамжаар БГД-ийн 1 дүгээр хорооны 17, 18, 20 дугаар байрнуудыг дахин барилгажуулах төслийн гүйцэтгэгч “Тэргүүн чансаа” ХХК нь эхний ээлжийн үйлчилгээтэй, 72 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулж 2017 оны 03 дугаар сарын 16-нд оршин суугчдад шинэ орон сууцны түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан. Гурван талт гэрээний үүргийн дагуу оршин суугчдад нэг өрхөд 9-11 м.кв нэмж олгон, 20 айлд орон сууц, 4 айлд үйлчилгээний талбай өгснөөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 24 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр бүрэн хангалаа.

            Гэр хороолол, орон сууцны хорооллыг барилгажуулах болон инженерийн хангамжийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох, төлөвлөлт, дахин төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4 ээлжийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн хуваалтыг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/328 дугаар захирамж гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1 дүгээр ээлж “Орон сууцны 7-р хороолол”-ын “А” хэсэгчилсэн талбайн ХЕТ, 2 дугаар ээлж ХУД-ийн 4 дүгээр хороо “Төрийн орон сууцны корпораци”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын захиалгаар загвар гэр хорооллын төслийн эскиз, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхоны загвар зургийг батлав. Ногоон нуур орчмын түр суурьших 1000 айлын орон сууцны хотхон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах бөгөөд шав тавих ёслолын ажил хийгдсэн.

Дундын бүсийн гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн хангамж буюу дэд бүтцийн төвийн 11 байршлын хилийг тогтоон, НГХДБГ-т тоон хэлбэрээр хүргүүллээ.

“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн 50 янданг 1 яндан болгох ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх байршлаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 48 нэгж талбар бүхийн 3,6 га талбайг сонгон авч төслийн удирдлагад танилцуулсан ба санал дэмжигдэж, төсөл хэрэгжих байршлаар сонгогдов.

Хот төлөвлөлтийн хууль эрх зүйн зорилтын хүрээнд

Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” шинэчлэн батлагдсантай холбогдуулан:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилга, байгууламжид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг томилж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Барилгын тухай хууль, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/370 дугаар “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай” захирамжаар баталгаажуулав.
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулж байна.

Тайлант хугацаанд чиг үүргийн хамаарал бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл 1, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл 22-ийг боловсруулж, үүнээс 16 захирамж баталгаажин, 2 захирамж буцаж, 4 захирамжийн төсөлд санал авах ажил хийгдэж байна.

БХБЯ, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон бусад нийслэлийн харъяа байгууллагуудаас ирүүлсэн дараах хууль, дүрэм, журмын төсөлд санал өгч ажиллав. Үүнд:

  • БХБХЯ-аас Орон сууцны тухай хууль, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар ирүүлсэн тандан судлах ажилд,
  • Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” барилгын норм ба дүрэм, “Цахилгааны ажлын төсвийн суурь норм боловсруулах, мөрдөж буй төсвийн нормыг шинэчлэх ажилд,
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд,
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан “Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллан журмыг боловсруулсан. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаас боловсруулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төсөлд,
  • Нийтийн тээврийн газраас боловсруулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийн төсөлд,
  • НОБГ-аас боловсруулсан “Нийтийг хамарсан гэнэтийн гамшгийн үед авах арга хэмжээний нэгдсэн журам”-д,
  • НЗД-ын 2017 оны А/01 дүгээр захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан тус газраас барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж буй болон нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн актуудад саналаа тусган Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст тус тус хүргүүлэн ажиллав.

Хууль шүүхийн байгууллагад төлөөлөн оролцох үйл ажиллагаа: Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан үүсгэсэн 32 хэрэгт холбогдох материалуудыг судалж тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах, газрын үзлэг хэмжилтэд оролцох, гэрч асуухад байлцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шат шатны шүүх хуралд оролцох ажлыг хийж гүйцэтгэв.

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь  шүүхэд хариуцагчаар татагдсан, хэрэг маргааны шийдвэрлэлтийн мэдээг 2013 оны 01 сараас 2017 оны 06 дугаар сарын 16-ны байдлаар нэгдсэн судалгааг гаргав.

  • Дээрх хугацаанд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан үүсгэсэн нийт 133 хэрэг маргаанаас захиргааны хэрэг 128, иргэний хэрэг 5 байна.
  • Эцэслэн шийдвэрлэгдсэн 101 хэрэг байгаагаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 5, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 86, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан 4, шинээр акт гаргахыг даалгасан 4, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 1 хэрэг тус тус байна.

Гэрээ байгуулах, дүгнэх: Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчдийн нийт 54 гурван талт гэрээг баталгаажуулах ажлыг зохион байгуулав. “Эфэс констракшн” ХХК-ийн ашиглалтанд орсон Арьс ширний 25-р байрны 21 гэрээг дүгнэж, протокол үйлдэв.

Газрын хөгжлийн дотоод орчны зорилтын хүрээнд

Зохион байгуулалтын чиглэлээр: Газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалаар “Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам”, А/26 дугаар тушаалаар “Ёс зүйн дотоод дүрэм”-ийг тус тус батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллав.

2016 оны ажлын гүйцэтгэлд ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлэв. Энэ ажлын хүрээнд Газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан 98 Ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулав. Төлөвлөгөөний биелэлтийг хагас жилийн байдлаар гарган хүргүүлэв.

Ерөнхий архитекторын 2016 онд гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн боловсруулж, Зам, тээвэр, барилга, Хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-д заасны дагуу 2017 оны 1/75 дугаартай албан бичгээр холбогдох дээд газарт хүргүүлэн Монгол Улсын Барилга, хот байгуулалтын Сайдаас уг тайланг үнэлсэн үнэлгээг, дүгнэлт зөвлөмжийн хамт 2017 оны 01/1723 дугаартай албан бичгээр ирүүлсэн ба Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын үйл ажиллагаанд 95.1%-ийн хэрэгжилттэй гэсэн үнэлгээтэй дүгнүүлэв.

Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан НЗД-ын 2017 оны А/370 дугаар захирамжийн дагуу Газрын даргын “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай” А/39 дүгээр тушаалыг батлуулж, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн хэрэгжилтийг хангахад хяналт тавин, бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллав.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлэн  шинэчлэн боловсруулагдсан Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн Нэгдсэн сан бүрдүүлэх журам” батлагдсантай холбоотойгоор уг журмыг танилцуулах, мөрдөж ажиллах талаар нийт албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулав.

Газрын хэмжээнд байнгын үйл ажиллагаатай ажиллах Сэтгэл ханамжийн судалгааны баг, Спорт хамтлаг, Өмч хамгаалах зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, Газрын вэб сайт шинэчлэх үүрэг бүхий баг, Ажлын хэсгүүдийг байгуулж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө гаргуулан, газрын даргаар батлуулж ажлын хэсэг бүрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хяналт тавин ажиллаж, цаг үеийн шаардлагатай үүрэг даалгавар өгч, хагас жилийн ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

Алба, хэлтсүүдийн 1 дүгээр улирлын тайланд явцын хяналт-шалгалт, үнэлгээ хийж нэгжүүдээс ирж буй тайлан мэдээний чанарыг тодорхойлж, хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн гүйцэд багтаасан эсэх, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу утга найруулга, үг үсгийн алдаагүй байх, тогтоосон хугацаанд ирүүлсэн эсэх гэсэн үзүүлэлтүүдээр үнэлгээ өгч дүнг Захиргааны хуралдаанаар танилцуулан, 7 заалт бүхий зөвлөмж гарган алба, хэлтсүүдэд хүргүүлж ажиллав.

Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээр:

  • Хүний нөөцийн хөгжил хөтөлбөр /2017-2020/, хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус боловсруулан, газрын даргаар батлуулав. Хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргав.
  • Газрын даргын “А” тушаал 47, “Б” тушаал 47, нийт 94 тушаалыг боловсруулж гаргав.
  • НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст тус газрын бүтэц, орон тооны судалгаа, Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийн судалгааг тус тус гарган албан тоотоор хүргүүлэв.
  • Нийслэлийн Засаг даргын 2017 оны Нийслэлийн Төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай А/1196 дугаар захирамжаар 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоосон. Энэ ажлын хүрээнд хурууны программ дах мэдээллийг шинэчлэв.

Төрийн алба, албан хаагчтай холбоотой асуудлаар:

  • Хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөний 2016 оны тайлан мэдээг гаргаж цахимаар болон цаасаар Нийслэлийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэв.
  • Газрын хэмжээнд оны эхэнд 88 албан хаагч Үр дүнгийн гэрээ, 11 албан хаагч Хөдөлмөрийн гэрээ, 9 албан хаагч Хөдөлмөрийн түр гэрээ тус тус байгуулав. 5 дугаар сард Хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан 5 албан хаагчтай Үр дүнгийн гэрээ, 5 албан хаагчтай Хөдөлмөрийн гэрээ нэмж байгуулав. Хагас жилийн байдлаар газрын хэмжээнд 93 албан хаагч гэрээгээ дүгнүүлж, 2 албан хаагч задгай тайлан бичиж, нийт 95 албан хаагч ажлаа тайлагнав.
  • Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 21 албан хаагчдад зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлж олгохоор саналаа хүргүүлж, НЗД-ын 2017 оны А/171 дүгээр захирамжаар батлагдав. Нэмэгдлийг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс мөрдөв.
  • Албан хаагчдын ажилласан жил, цалин, ТАХ-ын удаан жилийн нэмэгдлийг нэмэгдүүлэв.
  • Нийт 109 албан хаагчийн хувийн хэрэгт баяжилт хийв.
  • Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд сул ажлын байрны мэдээ өгч, 2 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулав. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн 10 албан хаагчийн материалыг албан бичгийн хамт Авлигатай тэмцэх газар, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд тус тус хүргүүлж, урьдчилсан мэдүүлгийг хянуулан Газрын даргын тушаалаар томилов.
  • Цаг бүртгэлийн сарын мэдээг нэгжийн дарга нараар хянуулан, албан хаагчдын цалинг тогтоосон хугацаанд олгов. Албан хаагчдын цаг ашиглалт, хуруу бүртгэлийг 1-6 сарын байдлаар гаргаж Захиргааны зөвлөлийн 14 дүгээр хуралд хэлэлцүүлж, албан хаагчдын хагас жилийн ажлыг дүгнэхэд нэг үзүүлэлт болгов.
  • Албан хаагчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарийн санал авч, тушаал гаргав. Батлагдсан хуваарийн дагуу 21 албан хаагч ажил хүлээлцэх хуудсаа бичиж, ээлжийн амралтаа эдлээд байна.
  • Газрын албан хаагчдаас гадаадын 10 удаагийн сургалт, ажлын уулзалтанд 11 албан хаагч, дотоодын 39 удаагийн сургалтанд 128 албан хаагч суралцсанаас гадна давхардсан тоогоор нийт албан хаагчдыг хамруулсан 5 удаагийн сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, сургалтын мэдээ гарган, тайланг дотоод сүлжээнд байршуулав.
  • Худалдан авах ажиллагааны сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж, 19 албан хаагчийг сургалтанд хамруулж, 11 албан хаагч А3 сертификат авах шалгалтанд тэнцэв.
  • Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 102 албан хаагч хамрагдав.
  • Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд газрын албан хаагчдын Ёс зүйн зөрчлийн мэдээг хагас жилээр гарган хүргүүлэв.

Тэтгэмж урамшуулал, шагнал:

  • Газрын дотоод журмын дагуу 9 албан хаагчид тэтгэмж 3400000 /гурван сая дөрвөн зуун мянга/, сургалтанд 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/, сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээнд 1132000 /нэг сая нэг зуун гучин хоёр мянга/, шагналд 400000 /дөрвөн зуун мянга/, хүүхдийн баярыг тохиолдуулан нийт албан хаагчдын 185 хүүхдэд бэлэг авахад 3600000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус тушаалаар зарцуулав.
  • 1 ажилтан төрийн албанаас чөлөөлөгдөж, 1 удаагийн буцалтгүй тусламж 16336944 төгрөгийн тэтгэмж олгогдов.
  • Тайлант хугацаанд Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан хагас жилийн ажлын үзүүлэлтээр хангалттай сайн ажилласан 12 албан хаагчийн тодорхойлолтыг боловсруулан БХБЯ, ЭХЯ, НИТХ, НЗДТГ-т хүргүүлэв.

Төсөв санхүү, орлого бүрдүүлэлтийн чиглэлээр: 2017 оны 05-р сарын 15-ны байдлаар 583525.7 мянган төгрөгийн урсгал санхүүжилт авч, 37430.3  мянган төгрөгийн орлого олсон. Үүнээс:

  • Дугаарын үнэ – 13025.3 мянган төгрөг
  • Зургийн үнэ – 2968.0 мянган төгрөг
  • Тодорхойлолтын үнэ – 1111.5 мянган төгрөг
  • Барилгын чанарын дүгнэлт – 17381.7 мянган төгрөг
  • Барилгын ажил эхлүүлэх гэрчилгээ – 2510.0 мянган төгрөг
  • Архивын лавлагаанаас – 433.8 мянган төгрөгийн орлого олсон байна.

Нийт 533352.1 мянган төгрөгийг зарцуулсан. Үүнээс:

  • Цалин хөлс болон нэмэгдэл урамшил – 427430.8 мянган төгрөг
  • Бараа үйлчилгээний зардал – 82337.4 мянган төгрөг
  • Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж – 16336.9 мянган төгрөг
  • Нэг удаагийн тэтгэмж урамшуулал – 7247.0 мянган төгрөгийг зарцуулаад байна.

Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын 91928.3 мянган төгрөгийн барьцааг суллаж санхүүжилт олгов.

Газрын даргын 2017 оны А/10 дугаар хэвлэмэл хуудас устгах тухай тушаалаар 2016 оны ашиглаагүй үлдсэн болон үйл ажиллагааны явцад албан хаагчдын алдаатай үйлдлээс хүчингүй болсон нийт 250 ширхэг хэвлэмэл хуудсыг устгалд оруулж, 182 хэвлэмэл хуудасны үнэ болох 12760 төгрөгийг холбогдох албан хаачдаар төлүүлж байгууллагын орлогод төвлөрүүлэв.

2016 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, тайлан мэдээг Өмч хамгаалах зөвлөл, Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгууллагын данс бүртгэлд байгаа ашиглалтын хугацаа дуусаагүй, дахин ашиглах боломжгүй болсон 23 ширхэг сандал, илүүдэлтэй байгаа бусад 18 нэр төрлийн нийт 155,752,174.73 төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлэх шийдвэрийг гаргуулж хавсралтын хамт хүргүүлэв.

НӨХГ-ын 2017 оны А/209 дүгээр тушаалын дагуу 10 нэр төрлийн 6,430,212 төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшлыг Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгч данс бүртгэлээс хасав.

Газрын даргын 2017 оны А/45 дугаар тушаалаар Тооллогын комисс байгуулагдан, хагас жилийн эд хөрөнгөнд 2017 оны 06 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тооллого бүртгэл хийв. Шинээр авсан эд хөрөнгийг бүртгэж коджуулав.

Архив, албан хэрэг хөтлөлт, хариутай бичгийн шийдвэрлэлтийн байдал: Газрын Архивын ажлын 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар байгуулагдсан “Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав. НЗД-ын 2013 оны А/452 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Газрын даргын 2016 оны нийт 192 /нэг зуун ерөн хоёр/ тушаалыг Archive.eDoc  программд агуулга тодорхойлон шивж, акт үлдэн Нийслэлийн Архивын газарт хүлээлгэн өгөв.

2016 оны архивын 1382 хадгаламжийн нэгж баримтыг “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”, батлагдсан хуваарийн  дагуу нэгжүүдээс  актаар хүлээн авав.

Газрын архивт хадгалагдаж буй баримтын данс бүртгэлийг жагсаавал:

  • Байгууллага дээр байнга хадгалах хувийн хэрэг 2007-2016 оны 5769 баримт,
  • Байнга хадгалах 2012-2016 оны 2247 баримт,
  • 70 жил хадгалах 1999-2016 оны 52 баримт,
  • Түр хадгалах 2002-2016 оны 862 баримт,
  • Байгууллага дээр байнга хадгалах цахим баримт 2013-2016 оны 110 баримт,
  • Зураг төслийн 2002-2015 оны 225 баримт,
  • Цахим баримт 48 баримт
  • Устгах 2011 оны 19 баримт

Газрын архивын баримтын нэгдсэн мэдээг нийслэлийн Архивын газрын Tailan.ub.gov.mn цахим хуудсанд оруулж, архивын гэрчилгээнд 2016 оны архивын баримтын нэгдсэн мэдээг шинэчлэн хөтлөв.

Албан бичиг шийдвэрлэлтийн байдал:

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд edoc.ub.gov.mn цахим програмыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэв. Тайлант хугацаанд нийт 1884 албан бичиг хүлээн авсны 599 нь хариугүй бичиг, Хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн 1710 албан бичиг, хугацаандаа судлагдаж байгаа 123 албан бичиг, Хугацаа хэтэрсэн 40 албан бичиг байна. Шийдвэрлэлтийн дундаж хувь 99,2 %. Нийт гадагш төлөвлөн хүргүүлсэн 1958 албан бичиг байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:

Тайлант улиралд 587 өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавьж ажиллав. Хугацаанд нь шийдвэрлэсэн 537, шийдвэрлэх шатандаа судлагдаж байгаа 47 өргөдөл хүсэлт байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн индекс 0,618, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 11  хоног 22 цаг 40 минут болж өссөн.

Нийт албан хаагчдад 2017 онд ирсэн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлтийн хугацааг албан хаагч бүрээр гаргаж  Үр дүнгийн гэрээ дүгнэхэд  үзүүлэлт болгов.

         Худалдан авах ажиллагааны талаар:

2011-2017 онуудад улс, нийслэлийн Хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын мэдээллийг нэг загварт оруулан мэдээллийг нөхөж оруулах, 2017 оны ажлуудын мэдээллийн баяжилтыг тухай бүр хийж гүйцэтгэж байна. Сар бүрийн 5-ны дотор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын мэдээллийг Сангийн сайдын 415 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын загвараар нэгтгэн  гаргаж НЗДТГ-ын ХШҮХ-т тогтмол хүргүүлдгээс гадна НХААГ-аас ирүүлсэн маягтын дагуу 2017 оны Худалдан авах ажиллагааны талаарх тайланг хагас жилийн байдлаар нэгтгэж тус газарт хүргүүлсэн.

Нийслэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд тайлан мэдээ хүргүүлсэн талаар: МУ-ын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн Нэгдсэн сан бүрдүүлэх журам” -ын талаар алба, хэлтсүүдэд танилцуулах сургалтыг зохион байгуулсан. Хагас жилийн тайлан мэдээг уг журмын 1 дүгээр хавсралтаар баталсан хугацаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн Захиргааны  зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн тэмдэглэлийн хамт холбогдох газарт хүргүүлснээс гадна Monitoring.ub.gov.mn цахим хуудсаар тухай бүр тайлагнан ажиллаж байна. Одоогоор тус газрын Эрх зүйн ажлын тайлан, Гадаад харилцааны ажлын  тайлан, Удирдлагын иргэдтэй хийсэн уулзалтын тайлан, Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайлан, Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, албан даалгаврын биелэлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг баримт бичгүүдийн хагас жилийн тайлан мэдээг хүргүүлээд байна.

ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хүний нөөцийн нээлттэй өдөрлөгт оролцож, 300 гаруй иргэнд тус газраас үзүүлэх 23 үйлчилгээний талаар танилцуулга, мэдээлэл хийж, ажлаа сурталчлав.

Үйлчилгээний ihat.ulaanbaatar.mn цахим програм шинэчлэгдэн www.smartcity.mn програмд нэгдэн хөгжүүлэлт хийгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Үйлчилгээний төвөөс зохион байгуулсан мэдээллийн цагт хамрагдаж үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл солилцов. НҮНТ-д үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн хугацааны өөрчлөлтийн саналыг хүргүүлж, програмын админд нийт давхардсан тоогоор 100 гаруй алдаатай хүсэлтийг илгээн шинэчлүүлж, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллав.

2017 оны байгууллагын төсвийн төлөвлөгөө, мэдээ, тайлан, гүйлгээ, хөрөнгө гаргахтай холбоотойгоор гарсан тушаал шийдвэр, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлүүдийг шилэн дансны мэдээлэл тавих хугацааны дагуу, мөн байгууллагын вэб хуудсанд сар бүр байршуулав. Газрын вэб сайт дээр хүний нөөцийн мэдээллийг шинэчлэв.

Цахим архив үүсгэх ажлын хүрээнд 2017 онд батлагдсан 409 барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, 238 Эх загвар зургийн скайнердсан хувийг барилгын цахим архивын програмд тухай бүр оруулав.

Газрын даргын А/07 дугаар тушаалаар газрын вэб сайтын мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан вэб сайтад тавигдах MNS 6285:2011 стандартыг мөрдлөг болгон байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг www.ulaanbaatar.mnwww.mpa.ub.gov.mn цахим хуудсаар ил тод, нээлттэй , шуурхай хүргэн ажиллаж байна.

Газрын www.mpa.ub.gov.mn сайтад 8 төрлийн 145 мэдээ, мэдээлэл тавив.

  • Цаг үеийн мэдээ 30
  • Комиссын хуваарь 19
  • Мэргэжлийн зөвлөлийн хурал 22
  • Газрын даргын тушаал 37
  • БАЭҮЗ 6
  • Санхүүгийн тайлан 12
  • Үр дүнгийн гэрээ, тайлан 7
  • Бусад 12

Нийт вэб хуудсаар орж мэдээлэл авсан хандалтын тоо 1325477 байна.

  • 34 зөвшөөрөлтэй барилгын мэдээллийг “Барилгын зөвшөөрлийн бүртгэл-цахим архив”-аас авч өгөгдлийг боловсруулан uda.ub.gov.mn/building /орон сууцны мэдээллийн сайт/-д байршуулсан. Мөн 8 барилгын мэдээлэл дээр нэмэлт засвар, байршлын /Кординат/ өөрчлөлтийг хийсэн.
  • Байгууллагын mpa.ub.gov.mn /Үндсэн сайт/, www.uda.ub.gov.mn/building /Орон сууцны мэдээллийн сайт/www.ubgeodata.mn /Гео портал/ цахим хуудасны мэдээллийг хатуу дискэнд архивлан хадгалсан. 
  • mpa.ub.gov.mn сайт дээрх байгууллагын ажлын байрны тодорхойлолт, хүний нөөц, орон тоо, утасны жагсаалт болон албан хаагчдын цээж зургийн мэдээг шинэчлэв.
  • Байгууллагын фэйсбүүк хуудас, ю-түб суваг шинээр нээж мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэж байна.
  • Байгууллагын цахим хуудасны загвар дизайныг шинэчлэх, хөгжүүлэх ажлын хүрээнд хууль, эрх зүйн булан, нээлттэй мэдээллийн Ерөнхий төлөвлөгөө хэсэгт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, нүүр хуудас харагдах байдлын css.html загвар дээр баяжилт, газрын даргын тушаалын харагдах байдал, зөвшөөрөлтэй барилга, байгууламжийн мэдээ оруулах хуудсыг тус тус шинэчилсэн.
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн archive.edoc програмд байгууллагын албан хаагчдын мэдээллийг шинэчлэх админ эрхийг edoc.ub.gov.mn цахим хуудас руу шилжүүлсэн. Ингэснээр байгууллагын шинэчилсэн бүтэц, түүнд харъяалагдах албан тушаал, хариуцсан мэргэжилтний мэдээлүүдийг оруулсан.
  • Авлигын эсрэг авах арга хэмжээний хүрээнд байгууллагын цахим хуудсанд Таныг сонсож байна-Авилгагүй, Ёс зүйтэй гэсэн баннер байршуулж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилэн сэргийлэх тухай санал хүсэлтийн булан ажиллуулж байна. Одоогоор хот төлөвлөлтийн талаар төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажилламаар байна гэсэн нэг санал ирээд байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанд газрын үйл ажиллагаатай холбоотой тайлант улиралд хийсэн онцлох мэдээ мэдээллийг албан бичгээр болон цахим хуудсаар  хүргүүлж ажиллав. Телевиз радиод нийт 25 удаа хот төлөвлөлт, хаягжилт, барилгын паспортжуулалт, дахин төлөвлөлт, барилга байгууламжийг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ярилцлага өгөв.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд: Газрын даргын 2017 оны А/08 дугаар тушаалаар Сэтгэл ханамжийн байдлыг судлах судалгааны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийн сэтгэл ханамжийн байдлыг судлан гарсан шийдвэрийг үйл ажиллагаандаа тусгахад хөндлөнгийн байгууллагын оролцоог ханган ажиллах талаар МУИС-ийн багш С.Базарпүрэвээс арга зүйн зөвлөгөө авч 3 төрлийн асуулгын хуудас боловсруулсан. Нийт албан хаагчдаас 2 асуултаар, албан хаагчдаас санамсаргүй түүврээр 18 албан хаагчийг сонгон 8 асуумжаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчилгээ авч буй иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 9 асуулт бүхий 60 саналын хуудсаар тус тус судалгааг авч, дүнг нэгтгэн Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулан ажиллав. Судалгааны мөрөөр иргэн хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлыг заавал бүрэн гүйцэт шийдвэрлүүлэх тал дээр хяналт тавьж тодорхой арга хэмжээ авч, хариуцлыг өндөржүүлэн ажиллаж байна.

Шинэ санаачилга, бүтээлч ажлын талаар:

  1. Албан хэрэгцээнд зориулж Хот байгуулалтын харилцааны эрх зүйн актын эмхтгэл гаргах: Холбогдох хууль, тогтоомжоор мэдээлэл, танилцуулга хийх, улиралд нэг удаа газрын хэмжээнд сургалт зохион байгуулахаар төлөвлөн, эхний хагас жилд газрын хэмжээнд 2 удаагийн сургалтыг зохион байгуулав. Албан хаагчдын албаны хэрэгцээнд зориулсан Эрх зүйн эмхэтгэлийг хэвлүүлэхээр бэлтгээд байна.
  1. Малын бирж байгуулах төслийг санаачилах: Малын худалдааны төвийг хотын баруун, зүүн бүсэд байгуулах газрын байршлыг судлан тогтоохоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд сонгосон байршлыг газар дээр нь очиж судалсан. Малын бирж байгуулах төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулан Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргад танилцуулсан.
  1. Стандартын дагуу архивын баримт хадгалах өрөөг шинээр байгуулж, ашиглалтанд оруулах: Архивын ажлыг сайжруулах ажлын хүрээнд “Архивын хөгжлийн сан” ТББ-тай Архивын баримт хадгалах шүүгээ бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан, 3500 архивын хадгаламжийн нэгж орох багтаамж бүхий 8 ширхэг зориулалтын нягтаршуулсан шүүгээг актаар хүлээн авч Газрын архивын өрөөг шинээр байгуулав.
  1. Улаанбаатар хотын барилгажихыг хязгаарласан хилийн хойд хэсэгт орчин үеийн шийдэлтэй олон нийтийн амралт зугаалгын газрын байршлыг тогтоож төсөл боловсруулах: НЗД–ын 2017 оны А/18 захирамжаар “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар”–ыг тогтоосон. Тус бүсийн хязгаараас гаднах байршлыг ашиглан хилийн хойд хэсэгт орчин үеийн шийдэлтэй олон нийтийн амралт зугаалгын хэсэг байгуулах боломжийг судалсан. Хотын хойд хэсэгт олон нийтийн соёл, амралтын бүс бий болсноор иргэдийн танин мэдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нэмэгдэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдэнэ. Судлагдсан байршлыг төсөл болгон хэрэгжүүлэхээр 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын ажилд саналаа тусган хүргүүлээд байна. Мөн уг төслийг НЗД-ын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэв.
  1. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн газрын гадаргын өндрийн загварт судалгаа хийх: Суурьшлын бүс дотор газрын гадаргын налуугийн ангилал тодорхойлж, өндрийн бүсчлэлийн зураглалыг гаргасан. Энэхүү материал нь хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөхөд ашиглагдана. Үүнд:
  • Одоо байгаа хот суурины дэвсгэр газарт өгөх хот байгуулалтын үнэлгээ
  • Шинээр байгуулах хот, суурины дэвсгэр газрыг сонгоход өгөх хот байгуулалтын үнэлгээ

Үр дүн нь Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтооход ашигласан. Улаанбаатар хотын төвийн хэсгийн байр зүйн зургийн хаялбарыг түүж өндрийн тоотуудыг шинэчлэж байна. Ингэснээр өндрийг загвар гаргахад зөв дүрстэй болдог.

  1. Улаанбаатар хотын зүүн хэсэг Амгалан дулааны станцыг бүрэн ачаалах сүлжээний тооцоо судалгаа хийж Эрчим хүчний яам болон хангагч байгууллагуудтай зөвшилцөн сүлжээнд эхний ээлжийн хэрэглэгчдийг холбох: Улаанбаатар хотын дулаан хангамжийн төвлөрсөн сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд мэдээлэл солилцон хамтран ажиллах, тус станцын дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал, ашиглалтын түвшин, боломжит нөөцийн мэдээллийн ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Амгалан дулааны станцын үр ашгийг сайжруулах зорилгоор тус станцаас гарсан шугамыг өргөтгөх, шинээр татах, шугам сүлжээний шинэчлэлтийн ажил гүйцэтгэх саналыг боловсруулж тус станцын Ерөнхий инженертэй уулзалт зохион байгуулж санал солилцсон. Дээрх ажил хийгдсэнээр нийт 28 халаалтын зуухны 39 Гкал/цаг хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох боломж бүрдэнэ. Шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэхээр БХБЯ-нд хүргүүлсэн, төслийг НЗД-ын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахаар бэлтгэж байна.
  1. Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээж авах комисс ажиллах явцад комиссын актыг газар дээр нь хэвлэмэл байдлаар гарган захиалагчид өгч ажиллах: Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, шуурхай хүргэх үүүднээс барилга ашиглалтанд хүлээн авах комисс ажиллах хугацаанд барилга ашиглалтанд оруулах бэлтгэлийг бүрэн хангасан захиалагч нарт байнгын ашиглалтанд оруулах комиссын актыг газар дээр нь хэвлэн өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. НХОГ-ын захиалгатай 3 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, үйлчилгээний 3 барилга, орон сууцны 2 нийт 9 барилгын комиссын актыг газар дээр нь хэвлэн өгч ажиллав.
  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах: Улаанбаатар хотын Бага тойруу доторхи орон сууцны хороолол дахь хашаа, хайсны одоогийн байдлын судалгаа хийн фото зургаар баримтжуулан судалгааны үр дүнг танилцуулахаар бэлтгэв.

ТАВ. НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ, БУСАД МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн удирдах ажилтны 11 удаагийн шуурхайгаас өгөгдсөн 32 үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст тайлагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлт гаргасан 38 иргэний холбогдох материалыг бүрдүүлж www.smartcity.mnцахим хуудсанд байршуулж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлж ажиллав.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар Албан даалгаварыг хэрэгжүүлж албан хаагчдын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэв. Ажилтан албан хаагчдын ирцийн бүртгэл, цаг ашиглалт, олон нийтийгн ажилд оролцсон байдал, захиргааны чөлөө олголт, эмнэлгийн хуудас эмчийн магадлагаа зэргийг тооцож Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүлэн, үр дүнгийн гэрээг дүгнэхэд тооцож ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03/260 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хэрэгжүүлж оройн цагаар буюу амралтын өдрүүдэд ажиллах албан хаагчдын нэрсийг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт тухай бүр хүргүүлж ажиллав. Мөн ажлын байрны эмх цэгц, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтад дотоод хяналт тавьж ажиллав.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг” бүхий Ажлын хэсгийн “ИХ ТОЙРУУ” судалгааны ажлыг 2017-05-22 боловсруулах үүргийг өгч судалгааг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017-04-21-ний өдрийн өгсөн үүргийн дагуу Сөүлийн гудамжны дагуу шөнийн авто машингүй худалдаа үйлчилгээ, амралтын орчинг бий болгох төсөлд НАЖГ, НСУГ-тай хамтран “Owl’s nest” буюу шар шувууны үүр гэсэн шийдлийг боловсруулав. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/302 дугаартай ажлын хэсэг байгуулах захирамж гарч “Шөнийн гэрэлт гудамж” төслийн Сөүлийн төлөвлөж байгаа гудамжны тохижилтын зураглалыг нарийвчлан боловсруулж, тохижилтын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажиллав. 2017-06-08-ний өдөр “Шөнийн гэрэлт гудамж” олон нийтэд нээлтээ хийн арга хэмжээ, үйл ажиллагаа явагдаж эхлээд байна.

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газруудтай хамтран Богд Хан уулын явган аялалыг хөгжүүлэх, явган аялагчдад зориулсан тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой Зайсан-Зүүн Ширээт, Зайсан-Баруун Ширээт /4,5 км/ чиглэлийн замд “Зайсан жуулчдын төв” олон нийтийн амралтын талбай бүхий тохижилтын ажлыг ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Зайсангийн амны 3,3 га талбайд төлөвлөлтийг боловсруулсан.

“Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд 50 хашааны янданг 1 яндан болгох ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх байршлаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 3,6 га талбайг сонгон авч төслийн удирдлагад танилцуулж санал дэмжигдэв.

НЗДТГ болон бусад байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ, сургалтанд албан хаагчид бүрэн хамрагдан оролцов. Үүнд:

  • НЗД-ын санаачилсан “Иргэдээ сонсъё“ аяны хүрээнд ЧД-ын 11, 12, 17, 18, 19 хороодын иргэдтэй, СХД-ийн 6, 7, 8, 9, 24, 25-р хороодын иргэдтэй, СБД-ийн 1, 11, 12, 16, 9, 13, 17, 18-р хороодын иргэдтэй, БЗД-ийн иргэдтэй уулзах уулзалтанд тус тус оролцсон.
  • Налайх хотын харьяа 20 байгууллагын 50 гаруй албан хаагчдад Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг танилцуулж сургалт зохион байгуулсан.
  • Тээврийн газар, Үйлдвэр-Инновацийн газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамт Налайх орчимд байрлах төлөвлөгдөж тээвэр логистикийн байрлалыг газар дээр нь очиж танилцсан.
  • Нийслэлийн орон сууцны бодлогыг шинэчлэх ажлын хэсгийн хуралд 5-н байршилд хийгдэж буй шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг танилцуулан оролцсон.
  • Дэлхийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын дунд “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж, 70 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.
  • “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыг НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж оролцов.
  • Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан “Хот төлөвлөлтийн түншлэл” сургалтад оролцов.
  • “Эмист интернэшнл” ХХК-аас зохион байгуулсан Нээлттэй нийгэм форумд оролцсон.
  • “Хотын хөгжил – Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд амжилттай оролцсон.
  • “Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, хүний эрх” сэдэвт онол, практикийн хуралд оролцов.
  • Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулагдсан “Мөнгөн Улаанбаатар” цасны баярт оролцов
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Улаанбаатарын өвлийн наадам-2017” арга хэмжээнд албан хаагчид гэр бүлийн хамтаар оролцов.
  • Цасны баярт оролцов.
  • Нийслэлийн Санхүү, төрийн сангаас зохион байгуулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого чиглэл цаашид анхаарах асуудлууд” сургалтанд хамрагдав.
  • Сангийн яамнаас зохион байгуулсан “Төлөвлөлтийн нэгдсэн систем” сургалтанд хамрагдав.
  • Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан гамшгийн сургалтанд хамрагдав.
  • НЗДТГ болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт”, “Төрийн захиргааны бодлого, төлөвлөлт сургалт”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын талаар Солонгос улсын жишээ нээлттэй семинар”, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт сургалтанд хамрагдав
  • Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулан ажиллав.

ДҮГНЭЛТ:

  • Хөгжлийн баримт бичиг болон шинээр батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг тухай бүр хяналтанд авч, хэрэгжилтийг хангуулан Засгийн газрын 89 дүгээр тогтоол, НЗД-ын А/335 дугаар захирамжийг мөрдлөг болгон хяналт-шинжилгээ, үнэлгээг хийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн нягталж, хэрэгжилтийн мэдээг холбогдох дээд газарт хүргүүлэн ажиллаж байгаа нь газрын үйл ажиллагаа, төрөөс баримтлах урт дунд, богино хугацааны төсөл хөтөлбөрүүдтэй уялдан хэрэгжих нөхцлийг бүрдүүлж байна.
  • Дүрмээр хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа нь “Хүний нөөцийн хөгжил” хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах тал дээр сайн ажилласан, Хэрэгжүүлж буй ХЕТ, төсөл хөтөлбөрийн тоо чанар, барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байдал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин барилгажуулах төслийн хэрэгжилт, хот байгуулалтын мэдээллийн сангийн баяжилт, барилгын чанар аюулгүй байдалд үнэлгээ хийсэн барилгын үзүүлэлт зэргээс тодорхой харагдаж байна.
  • Вэб сайтын мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан MNS 6285:2011 стандартыг мөрдлөг болгон ажиллаж байгаа нь иргэн аж ахуй нэгж, хуулийн этгээдэд байгууллагын талаархи бүхий л мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх үндэс болж байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ:

  1. хөрөнгийн асуудал шийдэгдээгүй 3 ажилд анхаарч төсвийн тодотголд хөрөнгө тусгуулах талаар саналаа боловсруулж хүргүүлэх, холбогдох яамд, газруудтай уг асуудлаар хамтран ажиллах
  1. Өргөдөл гомдлийн шийдвэрлэлтийн хугацаа 11 хоног байгааг багасгаж нийслэлээс тавьж буй нэг оронтой тоонд хүргэх гэсэн зорилтод хүрэх
  1. Нэгжүүд шинээр санаачлан хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Д/д

Үзүүлэлт 2017 оны гүйцэтгэл
 I улирал

 II улирал

Нэг. Мэргэжлийн Зөвлөлийн хурлын үзүүлэлт
1 Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
2 Нэгж хорооллын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
3 Дагуул хаяа хот, тосгодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
4 ТЭЗҮ
5 Судалгаа
6 Барилгажсан хэсэгт барилга байгууламж барих хүсэлт 155 206
7 Гэр хорооллын газарт барилга байгууламж барих  хүсэлт 41 69
8 Инженерийн дэд бүтцийн барилга байгууламж 11 53
9 Тохижилт авто, зогсоолын ажил 26 55
10  Авто зам гүүрийн байгууламж 8 28
Хоёр. Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх батлах үйл ажиллагаа
11 Батлагдсан ажлын болон зургийн даалгавар ТЭЗҮ, судалгаа боловсруулах ажлын даалгавар 6  –
12 ХЕТ, Барилгажилтын төсөл боловсруулах зургийн даалгавар 5 13
13 Тохижилтын ажлын зургийн даалгавар 16 47
14 Дулаан хангамж 1 15
15 Цахилгаан хангамж 2 10
16 Усан хангамж ариутгах татуурга 1 22
17 Мэдээлэл, холбоо дохиолол 1 12
18 Инженерийн  бэлтгэл арга хэмжээ 1 2
19 Архитектур төлөвлөлтийн даалгавар Барилгажсан хэсэг дэх барилга байгууламж 61 139
20 Гэр хорооллын газар дахь барилга байгууламж 35 64
21 Тохижилт 16 47
22 Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга 27 52
23 Батлагдсан эх загвар зургийн тоо Барилгажсан хэсэг дэх барилга байгууламж 51 113
24 Гэр хорооллын газар дахь барилга байгууламж 23 26
25 Тохижилт 3 6
26 Тохижилт бүхий газар доорх гараж 3 0
27 Зөвшөөрөлцсөн ажлын зураг Дулаан хангамж 11 24
28 Цахилгаан хангамж 33 168
29 Усан хангамж ариутгах татуурга 9 29
30 Мэдээлэл, холбоо дохиолол 10 16
31 Инженерийн бэлтгэл арга, хэмжээ 2 1
Гурав. Барилга байгууламжийг барих зөвшөөрөл олгох, хяналт тавих, ашиглалтанд хүлээн авах үйл ажиллагаа
32 Ашиглалтанд орсон нийтийн болон амины орон сууц Гэр хорооллын дахин төлөвлөх төслийн хүрээнд баригдсан орон сууцны тоо, хүчин чадал 480 айл
33 Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах  төслийн хүрээнд баригдсан орон сууцны тоо, хүчин чадал  –
34 Түрээсийн орон сууцны тоо, хүчин чадал
35 Шинэ суурьшлын бүсэд баригдсан орон сууцны тоо, хүчин чадал  –
36 Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж баригдсан орон сууцны тоо, хүчин чадал 70 айл 70 айл
37 Ашиглалтанд орсон орон сууцны барилгаас бусад барилга байгууламж Сургууль, цэцэрлэг эмнэлгийн барилгын тоо, хүчин чадал 5 ш 2400 хүүхэд 6 ш 2500 хүүхэд
38 Спорт заал, спорт цогцолборын тоо, хүчин чадал 1
39 Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн тоо, хүчин чадал 19 13
40 Инженерийн шугам сүлжээ байгууламж 31 25
41 Газар доорхи авто зогсоол, зогсоолын байгууламжийн тоо, хүчин чадал  –
42 Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, ашиглалтанд хүлээн авсан барилга байгууламжийн тоо Эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлл олгосон  барилга байгууламжийн тоо 30 91
43 Комисс томилон ажиллуулж, ашиглалтанд хүлээн авсан барилга, байгууламжийн тоо 127 254
Дөрөв. Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагаа
44 Хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээллээр үйлчлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 88 145
45 Хаяг, дугаар олгосон барилгын тоо 275 253
46 Мэдээллийн санд хүлээн авсан барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүйн зургийн тоо 155 127
47 Шинээр нэршүүлсэн гудамжны тоо 1
48 Тэг тэнхлэгийн мэдээллийг хүлээн авсан тоо 31 93
Тав.  Барилгын чанар, аюулгүй байдлын үзүүлэлт
49 Чанарын үнэлгээ хийсэн барилга байгууламжийн тоо 7 9
50 Газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн үнэлгээ хийсэн барилгын тоо 43
51 Мэдээллийн санд бүртгэгдэн паспортжуулсан барилгын тоо 42 566
  Зургаа. Дахин төлөвлөлтийн үзүүлэлт
52 НИТХ-аас  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр тогтоосон байршил /хэсэгчилсэн талбай/-ын батлагдсан ХЕТ-ий  тоо /га-аар/ 24/45 24/112
53 Газар шинэчлэн зохион байгуулах төслийн батлагдсан барилгажилтын төслийн тоо, хэмжээ / га-аар/ 8 байршил 1132.4 га 8 байршил 1132.4 га
54 Нийтийн эзэмшлийн газар, Шинэ суурьшлын бүсэд боловсруулсан ХЕТ-ий тоо, хэмжээ /га-аар/
55 Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж дахин барилгажуулах төслийн барилгын тоо, хүчин чадал 31 барилга 31 барилга
Долоо. Хот байгуулалт, төлөвлөлтийн эрх зүйн үзүүлэлт
56 Санал өгсөн хууль, дүрэм журмын тоо 1 4
57 Газрын болон салбарын үйл ажиллагааны чиглэлээр шинээр боловсруулсан дүрэм, журмын тоо 9 14
58 Шүүхээр шийдвэрлүүлсэн маргааны тоо 42 49
Найм. Захиргаа, санхүү, хүний нөөцийн үзүүлэлт
59 Smatcity.mn программаар Хүлээн авсан өргөдөл, гомдол, хүсэлтийн тоо, шийдвэрлэлтийн хувь 149 587 өргөдөл,

1941 үйлчилгээний хүсэлт

60 edoc.ub.gov.mn программаар Хүлээн авсан албан бичгийн тоо, шийдвэрлэлтийн хувь 753 1884
61 Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үзүүлсэн үйлчилгээний тоо 1941        2948
62 Архивт хүлээн авсан баримтын тоо 1382 1382
63 Мэргэшүүлэх сургалтанд хамруулсан ажилтан, албан хаагчдын тоо 166 128
64 Байгууллагын цахим хуудасны хандалтын тоо 1293451 1325477
65 Байгууллагын орлого 12140.4 583525.7
66 Төсөвт зардал 233481.3 533352.1