Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гарсантай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Д.Одбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины төлбөртэй зогсоол гаргахаар судалж байгаа аж. Түүнчлэн А В бүсчлэл дотор хүмүүс явган алхах, дугуйгаар зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого төлөвлөлтийн ажил хийж буй. Бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг тавьж өгнө. Зөрчсөн тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэх аж. Бүсчлэлийн талаар иргэдээс санал асуулга авахад 70 гаруй хувь нь дэмжсэн байна.
Related Posts
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар
- admin
- 2023-05-19
- 0
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын […]
Мөнгөн Улаанбаатар спорт наадамд НХТЕТГ-ын хамт олон багийн нийлбэр дүнгээр шагналт тавдугаар байранд орлоо.
- admin
- 2018-02-27
- 0
Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.”Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллага болон […]
Хот байгуулалт, хөгжлийн газрын албан хаагчдын дунд хаврын спорт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
- admin
- 2022-04-26
- 0
Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяны хүрээнд тус газар нь нийт албан хаагчдын […]