Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгын судалгаа, загвар төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Баянгол дүүргийн 16, 20 дугаар хорооны 9 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Баянзүрх дүүргийн 1, 13, 16, 19 дүгээр хорооны 8 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Налайх дүүргийн 2 дугаар хорооны 13 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Сүхбаатар дүүргийн 4, 6 дугаар хорооны 2 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 18, 19, 20, 22, 27 дугаар хорооны 15 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Баянгол дүүргийн 16, 20 дугаар хорооны 9 барилгын судалгаа, загвар зураг төсөл
  • Хан-Уул дүүргийн 4, 6, 13 дугаар хорооны 10 барилгын судалгаа, загвар зураг төсөл гэсэн ажлууд болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  2. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
  3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  4. Барилга, хот байгуулалтын яамны ЗТ-9.2 /хуучнаар 1.1.2/ “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа”-ны тусгай зөвшөөрөл /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  5. Сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт
  6. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
  7. Харьяалагдах банк, нийгмийн даатгал, Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан авсан цахим тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/
  8. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 21ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтрэж цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

 

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,  Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар, Утас: 11-
315319