Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21500 гаруй иргэд амьдарч байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа нь иргэдийн санал дээр тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд сууц өмчлөгчдийн 80 хувь нь төслийг дэмжсэнээр хэрэгжих боломжтой байдаг. Иргэдийн саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 14 удаагийн захирамжаар 6 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан ба 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 823 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд 2019 онд дахин 8 орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй 157 барилгыг дахин барилгажуулах талаар иргэдийн гаргасан санал хуульд заасан хэмжээнд бүрдээгүй, төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан барилгууд байдаг. Эдгээр барилгууд нь болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон ба сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын санаачлагаар гамшгийн үеийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний сургалт, дадлага ажлыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна.
Гамшгийн аюул тохиолдсон үед барилга, байгууламжаас аюулгүй гарах, өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээнд сургаж дадлагажуулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулах юм.
Баянгол дүүрэг
Чингэлтэй дүүрэг
Хан-Уул дүүрэг
Сүхбаатар дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг
[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/03/Udirdamj.pdf” download=”татаж авах” width=”100%” height=”950″]