Хүний нөөцийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хамрагдах албан хаагчдын тоо Хэрэгжүүлсэн ажлын биелэлт
НЭГ. ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, СУРГАХ ЧИГЛЭЛЭЭР:
1.1

Газрын албан хаагчдын мэдлэг мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг нь сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах

–       Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, бусад ажил үүрэгтэй холбоотой дүрэм журмаар,

–       Ёс зүйн дүрэм, Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр байгууллагад мөрдөгдөх эрх зүйн акт, журмаар,

–       Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй

–       Бусад

117 албан хаагч

Газрын албан хаагчдаас гадаадын 9 удаагийн сургалтанд 18 албан хаагч, дотоодын 60 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 283 албан хаагч, мэргэшүүлэх сургалтанд 11 албан хаагч суралцаж, сургалтын мэдээ гарган, тайланг дотоод сүлжээнд /өссөн дүнгээр/ байршуулав. Газрын Дотоод журмын дагуу албан хаагчдад зориулсан сургалтанд Газрын даргын тушаалаар 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг зарцуулав. Авлигатай тэмцэх газар, НЗДТГ-аас зохион байгуулах Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд 10 албан хаагчийг сурган, 1 албан хаагч гэрчилгээ авав.

Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин сэдэвт сургалт, Гамшгаас хамгаалах сургалтыг газрын нийт албан хаагчдын дунд зохион байгуулав. Мөн НЗДТГ-аас зохион байгуулсан хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалт, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Хувь хүний хөгжил” сэдэвт сургалт, Гадаад харилцааны яамны  “Монгол улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, БХБЯ-наас зохион байгуулсан Жендерийн талаар баримтлах бодлого сургалт, Гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан сургалт,  НЗДТГ-аас “Сургалтын хэрэгцээг тодорхойлох гарын авлагын танилцуулах” сургалт, семинарт албан хаагчдаа амжилттай оролцуулав.

1.2 Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалт 18 албан хаагч

/1 хүн 75000 төгрөг/

Авлигатай тэмцэх газар, НЗДТГ-аас зохион байгуулах Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд 10 албан хаагчийг сурган, 1 албан хаагч гэрчилгээ авав. Давтан сургалтанд 9 албан хаагч хамрагдав. Байгууллагын хэмжээнд Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай 13 албан хаагч байна.
1.3 Удирдлагын Академийн 1,5-2 жилийн захиалгат ангид суралцах сонгон шалгаруулалтанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчийг хамруулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бололцоог олгох 1 албан хаагч /төлбөрийн 50%/ Удирдлагын Академийн 1,5-2 жилийн захиалгат ангид суралцах сонгон шалгаруулалтанд 3 албан хаагч тэнцэн, Лхагва болон Пүрэв гаригт ажлаас чөлөөлөгдөн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх бололцоог олгон суралцуулж байна.

Нэг албан хаагч Удирдлагын академиас зохион байгуулсан Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт зайн сургалтанд суралцан, шалгалтаа амжилттай өгч, сертификат авав.

1.4 Салбарын чиглэлээр доктор, магистрантурын сургалтад албан хаагчдыг хамрагдах боломжоор хангах 3-5 албан хаагч Салбарын чиглэлээр доктор, магистрантурын сургалтад гэрээ байгуулан байгууллагаас 4 албан хаагчийн Нийгмийн даатгалыг төлж гадаадад суралцуулж байна.

Дотоодод докторын сургалтанд 2 албан хаагч, магистрантурт 5 албан хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор ханган суралцуулж байна.

1.5 Албан хаагчдыг мэргэшлийн зэрэг горилох болон сунгах сургалтанд суралцуулах 8-10 албан хаагч Монголын архитектурын эвлэлд мэргэшсэн архитектурын зэрэг горилох болон сунгах сургалтанд 5 албан хаагч, Барилгын хөгжлийн төвд мэргэшсэн инженерийн сургалтанд 3 албан хаагч, Харилцаа холбоо мэдээллийн салбарын мэргэжлийн магадлан итгэмжлэх сургалтанд 1 албан хаагч суралцан, сертификат авав.
ХОЁР. АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦОО, НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР:
Зорилт Хэрэгжүүлэх арга зам Хэрэгжүүлсэн ажлын биелэлт
 

2.1

Ажлын байр, ажиллах нөхцлийг сайжруулах Албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах тав тухтай орчинг бий болгохын тулд өрөө тасалгааны агааржуулалт, чийгшүүлэлт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний чанарыг дээшлүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах Албан хаагчдын дунд “Эрүүл ажлын байр” удирдамжийн дагуу хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг ханган ажиллав. Энэ ажлын хүрээнд ажлын байранд хийх дасгалыг нэгж бүрээр хийж хэвшүүлэн, Эрүүл хооллолтын талаар мэдлэг, хандлага, дадалтай болох сургалтыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гарган хүргүүлэв.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжих зорилгоор “Бид хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө боловсруулж, дараах ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллав. Үүнд:

  1. Газрын 11, 13 дугаар давхарт аяны самбар байрлуулан, мэдээлэл өгч ажиллав.
  2. Газрын албан хаагчдад гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, стресс тайлах арга хэлбэрийн талаарх мэдлэг олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд “Аз жаргалтай гэр бүлийг бий болгох нь” сэдвээр Монголын гэр бүл судлаачдын холбооны судлаач Ж.Баясгалан, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга зүй” сэдвээр 38 дугаар сургуулийн сургалтын менежер Т.Мөнхцацрал нарыг урьж, сургалт явуулав.
  3. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт албан хаагчдын 170 гаруй хүүхдийг хамруулсан баярын арга хэмжээг зохион байгуулж хүндэтгэл үзүүлэв.
  4. Бадмаараг ХХК, Нямжав урлан, ахмад архитектор Ц.Хорлоогийн гэр бүлтэй хамтран 5 дахь жилдээ “Хүүхэд бидний ирээдүй” гар зургийн уралдааныг 3 насны ангилалаар зохион байгуулж шалгаруулан бэлэг гардуулав.
2.2 Ажилтнуудын орон сууц, газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх Орон сууц болон амины орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх 2018 онд Газрын 22 албан хаагчийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцжуулахаар Их модун компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
2.3 Шагнал, урамшил Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээг үнэлэн олгох урамшил, тэмдэглэлт баяраар газрын албан хаагчдыг шагнаж урамшуулах:

–       Төрийн дээд одон медаль 1-3 хүртэл албан хаагч

Салбарын шагнал 15-20 хүртэл албан хаагч

Нэгжийн даргатай 2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулав. Газрын хэмжээнд 11 ахлах түшмэл, 81 дэс түшмэл Үр дүнгийн гэрээ, 17 албан хаагч Хөдөлмөрийн гэрээ байгуулав. Тайлант хугацаанд 111 албан хаагчийн гэрээг дүгнэв. Нийт 58 албан хаагч А үнэлгээтэй, 48 албан хаагч Б үнэлгээтэй, 4 албан хаагч С үнэлгээтэй ажлаа дүгнүүлэв.

2018 оны жилийн ажлын үзүүлэлтээр төлөвлөсөн ажлаа бүрэн биелүүлсэн 56 албан хаагч Төрийн одон, НИТХ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ болон Төрийн албаны зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шагналаар шагнагдав.

2.4 Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах Албан хаагчдын чөлөөт цагаар төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, тэднийг идэвхтэй оролцуулах. /Спорт хамтлагийн жилийн ажлын төлөвлөгөө, батлагдсан удирдамжийн дагуу Газрын албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Спорт хамтлаг байгуулах тухай” А/07 дугаар тушаалын дагуу бүх алба, нэгжээс төлөөлөл оролцсон 9 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг газрын даргаар батлуулсны дагуу тайлант хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

  1. “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааны удирдамжийг үндэслэн газрын 56 албан хаагч нэгдсэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцов.
  2. Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөө 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд боллоо. Байгууллагын шигшээ багийг бүрдүүлж бэлтгэл сургуулилтыг хангуулж оролцов.
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын аяны хүрээнд тус газрын 84 албан хаагчдаас сорил авахад 10 хүн А, 25 хүн В, 21 хүн С, 21 хүн D, 7 хүн F үнэлгээ авлаа. Сорилын мэдээг www.soril.sport.gov.mn/soril/ сайтад хугацаанд нь шивж оруулан нийслэлийн Нийтийн биеийн тамирын спорт хороонд албан бичгээр хүргүүлэв.
  4. Албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын спартакиад 2018”-ын удирдамжийг газрын даргаар батлуулан сагсан бөмбөг, гар бөмбөг, биллиард, ширээний теннис, шатар, дартс гэсэн 6 төрлөөр 2018 оны 5 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Дөрвөн өдрийн турш 5 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс 2018 оны газрын “Шилжин явах цом”-ын эзнээр ИДБТХ, ББХХ-ийн хамтарсан баг шалгарав.
  5. Улаанбаатар марафон-2018 олон улсын гүйлтийн тэмцээнд албан хаагчдыг зохион байгуулан 5000 метрийн зайнд 21 албан хаагч гүйснээс хувийн үзүүлэлтээр 42 минут гүйв.
  6. ‘Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин’’ аяны хүрээнд газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлын хэсгээс зохион байгуулсан тамхины хор хөнөөлийн тухай сургалтад 78 албан хаагч хамрагдав.
  7. Эрүүл хооллолтын талаар мэдлэг, хандлага, дадалтай болох сургалтыг 2 удаа зохион байгуулсан. Эхний сургалтыг ажлын байранд, 2 удаагийн сургалтыг Нийслэлийн Иргэний танхимд “Зөв зохистой хооллолт сургалт”-ын төвийн захирал Н.Оюундарь мэдээ мэдээллийг албан хаагчдад хүргэв.
  8. Нийт албан хаагчид ажлын байранд өдөр бүр 10:00 цагт “Өглөөний дасгал”, 15:00 цагт “Алжаал тайлж, сэргээх” дасгалыг хийж хэвшүүлэв.

Спорт хамтлагийн 2018 онд хийсэн ажлын тайланг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн хангалттай үнэлгээ өгөв.

2.5 Албан хаагчдад нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх, тэтгэвэрт гарсан албан хаагчдад тэтгэмж олгох  

 

Газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу

 

Газрын дотоод журмын дагуу 38 албан хаагчид тэтгэмж 7.170.000 /долоон сая нэг зуун далан мянга/ төгрөгийг Газрын даргын тушаалаар олгов. Сар шинийн баяр, ахмадын баярыг тохиолдуулан 9 ахмад ажилтанд 2 удаа 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг Газрын даргын А/10, А/66 дугаар тушаалаар олгов. Эх үрсийн баярыг тохиолдуулан газрын албан хаагчдын 16 хүртэлх насны хүүхдүүдэд баяр хүргэж 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн бэлэг Газрын даргын тушаалаар гардуулав.