Тус газар нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжих зорилгоор “Бид хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт албан хаагчдын 170 гаруй хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Баярын арга хэмжээний үеэр Бадмаараг ХХК, Нямжав урлан, ахмад архитектор Ц.Хорлоогийн гэр бүлээс 5 дахь жилдээ “Хүүхэд бидний ирээдүй” гар зургийн уралдааныг 3 насны ангилалаар зохион байгуулж шалгаруулан бэлэг гардууллаа.