ҮНДЭСЛЭЛ:
- Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугар тогтоолоор батлагдсан “ Улаан баатар хотыг он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/299 дүгээр захирамж;
- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2015 оны 09-р сарын 14-ний өдөр байгуулсан ерөнхий төлөвлөгөө боловсруулах ЕТ-2015/45 дугаартай ажлын гэрээ
БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:
Ерөнхий төлөвлөгөө: Нью урбанизм ХХК
Туслан гүйцэтгэгч:
- Дулаан хангамж “Жанжин Өргөө” ХХК
- Холбоо мэдээлэл, цахилгаан хангамжийг “Ялгуун баян” ХХК
- Усан хангамж, ариутгах татуурга “Инж байгууламж” ХХК
- Инженер геологи – “Хангай Инж Гео” ХХК
ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ:
- “Баянхошуу” нэгж хороолол нь Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 25, 28, 31-р хороо, Чингэлтэй дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийг хамран нийт 1672 га талбайд төлөвлөлтийн хязгаарыг хамарна.
ОДООГИЙН БАЙДАЛ:
Хүн ам: Баянхошуу нэгж хорооллын нутаг дэвсгэрт нийт 29,059 өрхийн 118,062 хүн оршин сууж байна. Тус нэгж хорооллын хүн амын суурьшлыг харьяалагдах дүүргийн бүтцээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүргэд 67%, Баянгол дүүргэд 25%, Чингэлтэй дүүргэд 8%-ийг тус тус эзэлж байна. Хүн амын төлөвлөлтөд хамрагдсан байлаар нь авч үзвэл 23% нь дахин төлөвлөлтөд хамрагдсан бол 77% нь ямар нэгэн төлөвлөлтөд хамрагдаагүй байна.
[googlepdf url=”http://home.uda.ub.gov.mn/wp-content/uploads/2018/05/Tovch-Bayanhoshuu-1.pdf” width=”100%” height=”800″]
https://youtu.be/eH1y3OQh-E0