ҮНДЭСЛЭЛ:
- Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”;
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн А/299 дүгээр захирамж;
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ЕТ-2015/51 дугаартай ажлын гэрээг үндэслэн боловсруулсан.
БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө: “Нарт дизайн” ХХК
Туслан гүйцэтгэгч: Дулаан, ус хангамж, ариутгах татуурга – “Тэгш-Өргөө” ХХК,
Цахилгаан – “Анод катоде” ХХК,
Холбоо – “Мегаватт” ХХК,
Өндөржилт, улаан шугам – “Баянбалж” ХХК,
Инженерийн бэлтгэл арга хэмжээ – “Эн Пи Эл” ХХК,
Инженер геологи – “Ленд тест” ХХК.
БАЙРШЛЫН СХЕМ:
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах талбай нь нийслэлийн төв цэгээс зүүн зүгт 14 км-ийн зайд оршдог. Нэгж талбарын байршил нь Нийслэлийн зүүн талд Хэнтий нурууны баруун хэсэгт, Туул голын хөндийн зүүн хэсэг Баянзүрх уулын урд талын нам бэл Хөлийн голын хөндийд өргөргийн дагуу сунаж байршдаг. Засаг захиргааны хувьд 31-р нэгж хороолол нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын орчимд төлөвлөлтийн хязгаар нь зургийн даалгавраар 720.3 га талбайтай.
ОДООГИЙН БАЙДАЛ:
Хүн ам: 2015 оны байдлаар 31-р нэгж хороололд нийт 1678 өрхийн 4867 хүн амаас 0-5 хүртэлх насны 633 цэцэрлэгийн насны хүүхэд, 6-18 хүртэлх насны 867 сургуулийн насны хүүхэд, 19-35 хүртэлх насны 1557, 36-55 хүртэлх насны 1217 хөдөлмөрийн насны иргэд, 56-аас дээш насны 584 тэтгэврийн насны иргэд энэ хэсэгт амьдарч байна.
[googlepdf url=”http://home.uda.ub.gov.mn/wp-content/uploads/2018/04/Tovch-taniltsuulga-31-р-negj-horoolol.pdf” width=”100%” height=”900″]
https://youtu.be/9eYdjz9vNeg