а) Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд
Барилга, хот байгуулалтын яам, НЗД-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон бусад нийслэлийн харъяа байгууллагуудаас ирүүлсэн дараах хууль, дүрэм, журмын төсөлд санал өгч ажиллав. Үүнд:
Хууль тогтоомжийн тухайд
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2017 оны 01 дүгээр сарын 03-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст,
- Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулахад 2017 оны 01 дүгээр сарын 15-нд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст,
- Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад 2017 оны 01 дүгээр сарын 15-нд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст,
- Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад 2017 оны 04 дүгээр сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст,
- Дотоод аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2017 оны 10 дугаар сарын 20-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс,
- Авто зогсоолын тухай хуулийн төсөлд 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт.
Дүрэм, журам бусад актын тухайд:
- Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төсөлд 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн дүрмийн төсөлд 2017 оны 02 дугаар сарын 08-нд Нийтийн тээврийн газарт,
- Орон сууцны хороолол нэршүүлэх тухай тогтоолын төсөлд 2017 оны 02 дугаар сарын 15-нд тус газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтэст,
- Газар хөдлөлтийн бүсэд барилга байгууламж төлөвлөх Барилгын норм ба дүрмийн төсөлд 2017 оны 02 дугаар сарын 21-нд Барилгын хөгжлийн төвд,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөлд 2017 оны 03 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын төсөлд 2017 оны 03 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,
- Нийтийг хамарсан гэнэтийн гамшгийн үед авах арга хэмжээний нэгдсэн журмын төсөлд 2017 оны 03 дугаар сарын 29-нд Нийслэлийн Онцгой байдлын газарт,
- Цахилгааны ажлын төсвийн суурь норм боловсруулах, мөрдөж буй төсвийн нормыг шинэчлэх Барилгын норм ба дүрмийн төсөлд 2017 оны 03 дугаар сарын 28-нд Барилгын хөгжлийн төвд,
- Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төсөлд 2017 оны 04 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын төсөлд 2017 оны 06 дугаар сарын 12-нд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөхөд,
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журмын төсөлд 2017 оны 06 дугаар сарын 15-нд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөхөд,
- Хот байгуулалтын кадастр Барилгын норм ба дүрмийн төсөлд 2017 оны 08 дугаар сарын 25-нд Барилгын хөгжлийн төвд,
- Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн үзэл баримтлалын төсөлд 2017 оны 10 дугаар сарын 20-нд Барилгын хөгжлийн төвд,
- Ган-төмөр бетон бүтээц барилгын дүрмийн төсөлд 2017 оны 11 дүгээр сарын 01-нд Барилгын хөгжлийн төвд,
- Аюултай хог хаягдлын журам, жагсаалтын төсөлд 2017 оны 11 дүгээр сарын 02-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд,
- Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 болон орон нутгийн төсөвтэй холбоотой зарим заалтуудын талаар санал ирүүлэхийг хүссэн албан бичигт тус газар нь хот төлөвлөлтийн үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан “хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хэсэгт санал боловсруулж, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09/1758 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлэв.
- НЗД-ын 2017 оны А/01 дүгээр захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан тус газраас барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж буй болон нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль тогтоомж, эрх зүйн актуудын саналыг нэгтгэн НЗД-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст тус тус хүргүүлэн ажиллав.
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга сургалтанд хамрагдаж төслийн санал авах хуудсаар 42 албан хаагч санал өгөв.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ажилтай танилцаж, Улаанбаатар хотод ажиллах болсонтой холбогдуулж, хууль, эрх зүйн зохицуулалтаас хамаарч хот байгуулалт, барилгын салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал, түүний томьёоллыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлэв.
б) Нийслэлийн Засаг дарга болон газрыг хууль шүүхийн байгууллагад төлөөлөн оролцох үйл ажиллагаа
Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан үүсгэсэн 62 хэрэгт холбогдох материалуудыг судалж тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах, газрын үзлэг хэмжилтэд оролцох, гэрч асуухад байлцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шат шатны шүүх хуралд оролцох ажлыг хийж гүйцэтгэв.
Нийт хэрэг, маргааны тоо | 62 |
Он дамжсан |
29 |
Тайлант онд гардсан нэхэмжлэл |
33 |
Хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон хэргийн тоо | 27 |
Нийт оролцсон шүүх хурлын тоо | 244 |
Анхан шатны хурал |
195 |
Давж заалдах шатны хурал |
36 |
Хяналтын шатны хурал |
13 |
Барилгын хэмжилт, үзлэг |
3 |
Гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа |
– |
Шүүгчийн үзлэг /архивын баримтанд/ | 5 |
Нийт хэргийг албан хаагч тус бүрээр авч үзвэл:
Нийт хэргийн тоо | Тайлант хугацаанд дууссан хэргийн тоо | Хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн тоо | |
Ц.Цогтжаргал | 21 | 11 | 10 |
Б.Бат-Учрал | 20 | 8 | 12 |
А.Одхүү | 20 | 7 | 13 |
Т.Буянжаргал | 1 | 1 | |
Нийт дүн | 62 | 27 | 35 |
в) Гэрээ эрх зүй
Хот байгуулалтын гэрээ, түүний биелэлтийн явцын талаарх мэдээллийг Газрын дотоод сүлжээнд тухай бүр нь байршуулж ажиллаж байна. Мөн тайлант хугацаанд тус газраас байгуулсан хугацаа дууссан гэрээний жагсаалтыг гаргаж, share folder-т байрлуулснаар холбогдох мэргэжилтнүүд Гэрээ дүгнэсэн протоколыг үйлдэв. Түүнчлэн 2015, 2016 оноос үргэлжиж буй гэрээний хэрэгжилтийг дүгнэн ажиллаж байна.
Нийт дүн /оны эхнээс өссөн дүнгээр/ | |
Хянасан гэрээ | 72 |
Гэрээ дүгнэсэн протокол | 19 |
Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчдийн нийт 191 гурван талт гэрээг Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулах ажлыг зохион байгуулав. “Эфэсконстракшн” ХХК-ийн ашиглалтанд орсон Арьс ширний 25-р байрны 21 гэрээг дүгнэж, архивлав.
Фүжи холдинг ББСБ | Нэхмэлийн шарын 5-р байр | 19 гэрээ | |
Алтан трейд ХХК | БГД-ийн 1-р хороо, 13-16-р байр | 35 гэрээ | |
Тэргүүн чансаа ХХК | БГД-ийн 3-р хороо, 17-18, 20-р байр | 25 гэрээ | |
Фүжи холдинг ББСБ | ХУД-ийн 2-р хороо, 1, 2, 6, 7, 10-р байр | 112 гэрээ | |
Нийт гэрээний тоо | 191 |