ИРГЭН ТАНД

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран “Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан хаагчийн ёс зүйн зөрчил, авлига гарч болох нөхцөлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” уулзалтаар хэлэлцсэн асуудлын хүрээнд гарсан санал, дүгнэлтийг үндэслэн “ИРГЭН ТАНД” хуудсыг 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн.

“ИРГЭН ТАНД” үлдэх хуудсанд хүсэлтийг хүлээн авсан үйлчилгээний ажилтны нэр, хүлээн авсан огноо, цаг, хүсэлтийг шийдвэрлэх хугацаа, шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой https://ebarilga.ub.gov.mn систем, гар утасны eBarilga аппликэйшн мэдээлэл, байгууллагын үйлчилгээний мэдээлэл агуулсан цахим хуудас Авлигатай тэмцэх газрын QR код зэргийг агуулсан болно.