Барилга, байгууламжийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо” ТББ-тай хамтран чөлөөт уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын албан хаагчид болон Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо” ТББ-ын тамирчид, JCI Progress салбарын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг бэрхшээл, түүнийг хот төлөвлөлтийн шатанд хэрхэн шийдвэрлэдэг талаар ярилцлаа.
Мөн “Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Анударь холбооныхоо үйл ажиллагааг танилцуулсан бол Тэргэнцэртэй сэлэмний Дэлхийн цомын паралимпын эрхийн оноо олгох тэмцээнд амжилттай оролцсон Б.Даваасүрэн, Д.Цолмон нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул “Барилга байгууламжийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр танилцуулга хийж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.