Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын

сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрөөс архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар барчмтлах бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөр, хууль тогтоомжийг тухайн орон нучагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хот байгуулалтын кадастрыг хөтлөх, архив, мэдээллийн санг бүрдүүлэх, хот, суурин газарт архитектур, хот байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нийгэм-эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийг үе шаттай хөгжүүлэх болон “Хот байгуулалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор (цаашид “Ерөнхий архитектор” гэх) нь эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай”, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай”, “Орон сууцны тухай”, Тазрын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Усны тухай”, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиуд, бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан дүрэм, журам, заавар, шийдвэр, норматив баримт бичгүүд болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1.Ерөнхий архитектор нь “Хот байгуулалтын тухай” хууль болон энэхүү дүрэмд заагдсан эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж, ажлын тайланг гаргаж, аймаг, нийслэл, хотын удирдлагад танилцуулан Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлж байна.

2.2. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ерөнхий архитекторыг мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж, үүрэг даалгавар, чиглэл өгч, биелэлтийг хангуулна.

Гурав. Ерөнхий архитекторын эрх, үүрэг

3.1. Ерөнхий архитектор нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1.Аймаг, нийслэл, хотын удирдлагад хот байгуулалт, төлөвлөлтийн болон хот, тосгоны хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх үндэслэл, даалгавар боловсруулах, баталгаажуулах шатанд санал, дүгнэлт гаргах, батлагдсан баримт бичигт тусгагдсан төлөвлөлтийн үндсэн шийдэл, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

3.1.2.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэщээний дагуу шинэчлэн боловсруулах, зохих тодотгол, өөрчлөлт оруулах ажлыг тухай бүр зохион байгуулж, хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын холбогдох шийдвэрийг гаргуулах;

3.1.3.Хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ “Хот байгуулалтын тухай” хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтлан барилгажилтын үйл ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага болон инженерийн хангамж, архитектур төлөвлөлтийн шаардлагыг мэргэжлийн албадын оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх;

3.1.4.Хот, тосгоны хөгжлийн батлагдсан ерөнхий төлөвлөгеөг хэрэгжүүлэх зорилгоор хот байгуулалтын кадастр, жижүүрийн ерөнхий төлөвлөгөө болон улаан шугамын бүртгэл, зураглалыг холбогдох зааврын дагуу хот, тосгон бүрээр тоггмол (эдэлбэр газар, барилгажилт, инженерийн шугам сүлжээний төрлөөр) хөтлүүлэх, хяналт тавих;

3.1.5.Хот байгуулалтын баримт бичиг, бусад үе шатны төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа “Хот байгуулалтын тухай” хуулийн 11, 12 дугаар зүйл, “Барилгын тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагуудыг мөрдлөг болгох;

3.1.6.Хот, тосгонд баригдах барилга байгууламжийг тухайн орон нутгийн онцлог, оршин суугчдын зан заншил, үндэсний архитектурын уламжлал, орон зайн зохиомж, орчны барилгажилттай нь уялдуулан тухайлан боловсруулсан зураг төслөөр бариулах чиглэл баримталж, орчны тохижилт, залл талбай, гэрлэн чимэглэл, архитектурын жижиг хэлбэрүүдийг иж бүрнээр гүйцэтгүүлэх, түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан даалгавар өгөх;

3.1.7.Хот, тосгоны барилга байгууламжийн гадна засал, өнгөний нэгдсэн шийдлийг гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдуулан зураг төслийн шийдэлд тусгуулан хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.1.8.Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хот, тосгонд шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх;

3.1.9.Хот байгуулалтын баримт бичиг, бусад үе шатны төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн хот, тосгоны хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам, тээврийн болон инженерийн шугам сүлжээ, түүнчлэн ус, дулаан, цахилгаан, холбооны найдвартай эх үүсвэрүүдийг эхний ээлжинд барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх чиглэл баримтлах;

3.1.10.Хот, тосгоны эдэлбэр газарт тогтоосон бүсчлэл, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажилт, газар ашиглалтын үйл ажиллагааг явуулж, хяналт тавих;

3.1.11.Тухайн аймаг, нийслэл, хот, тосгоны хэмжээнд хот байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “Хот байгуулалтын тухай” хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг баримтлан ажиллах;

3.1.12.Аймаг, нийслэл, хот, тосгоны дэвсгэр газрын зураглал, инженер-геологийн судалгаа, газар зохион байгуулалт, хилийн цэсийн болон хот байгуулалтын баримт бичиг, төсөл, хөтөлбөр, геодезийн цэг тэмдэгтүүд, нууцын зэрэглэлтэй болон барилгажилт, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний зураглал зэрэг архивын эх материалуудын иж бүрдэл, ашиглалтад судалгаа, бүртгэл хөтлөх, шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

3.1.13.Энэхүү дүрмийг хэрэгжүүлэхдээ хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллага, Монголын Архитекторуудын Эвлэл, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг бусад холбоодтой мэдээлэл солилцож, бодлогын чиглэлээр мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авч, хамтран ажиллах;

3.1.14. “Архитекторын ёс зүйн хэм хэмжээ” МЫ5 5543:2005 стандартыг баримтлан ажиллах;

3.1.15.Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд барилгажилт, хот байгуулалтын кадастр хөтлөлт, газар зохион байгуулалт, байгаль орчныг хамгаалах, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал болон зам, тээвэр, инженерийн шугам сүлжээ, түүний эх үүсвэрүүдийн нөөц, найдвартай ажиллагааны талаар холбогдох тооцоо, судалгаа, мэдээллийг гаргуулж, хот, тосгоны амьдрах орчны чанарын тухай нэгдсэн дүгнэлт өгч, хот байгуулалт, төлөвлөлтийн талаархи тулгамдсан асуудлыг холбогдох төрийн захиргааны байгууллага, орон нутгийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;

3.1.16.Хот байгуулалтын баримт бичиг болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй өөрчлөлт, тодотгол оруулахаар бол үндэслэл, судалгааг бүрдүүлж, санал боловсруулан холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.1.17.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад зохиогчийн бүрэлдэхүүнд зөвлөхөөр оролцож, санал, зөвлөмж гаргах;

3.1.18.Холбогдох хууль тогтоомж, норматив баримт бичиг, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилга, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний байршил, чиглэл (трасс), зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыг зогсоох зэрэг асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.1.19.Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн бүртгэлийг хөтөлж, хөдөө аж ахуй, тусгай хамгаалалтын, аялал жуулчлалын, хот, суурины, тусгай зориулалтын газрын харилцааг зохицуулж, хяналт тавих үндсэн үүрэг бүхий төр, захиргааны байгууллагуудтай харилцан уялдаатай ажиллах;

3.1.20. Архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулагдах сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээнд оролцох, холбогдох мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах;

Дөрөв. Хүлээх хариуцлага

4.1. Ерөнхий архитектор нь өөрийн хүлээсэн албан үүрэг, ажлын шууд холбогдолтой аливаа нэгэн алдаа, зөрчил гаргасан нөхцөлд “Хот байгуулал ын тухай” хууль болон Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.