Эртэч Монгол зорилтын хүрээнд Гутлын 22 дугаар байрны арын гудамжийг авто машингүй Өглөөний гудамж болгох шийдвэр гаргаж бүтээн байгуулалтыг дуусган албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Тус гудамж нь өглөөний 06:00 цагаас эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчлэх юм байна.
Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал
- Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд
- Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг
- Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм байна.