Албан хаагчид тогтмол мэдээллийн цагтай боллоо

Газрын орлогч даргын баталсан хуваарийн дагуу тус газрын албан хаагчдын дунд 14 хоног тутамд мэдээллийн цаг зохион байгуулдаг боллоо.

Өнөөдөр 2019 оны анхны мэдээллийн цагийг ажлын цаг эхлээс өмнө 08.00 цагаас зохион байгуулж Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс доорх мэдээллийг албан хаагчиддаа танилцууллаа. Үүнд:

  • Хот байгуулалтын мэдээллийн менежментийн сангийн бүрдүүлэлт, барилга байгууламжийн мэдээллийн бүрэн бүтэн байдлыг сажруулах нь,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилтын хүрээнд “Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сан” төслийг хэрэгжүүлж нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудад мэдээллийн дэд санг үүсгэн, газар зүйн мэдээллийн системд суурилсан Хот байгуулалтын дундын мэдээллийн сантай болсон тухай,
  • Байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, төлбөр тооцоог пос машинаар уншуулах боломжийг бүрдүүлж байгаа тухай,
  • Газрын гадаргыг хэмжиж зураглахад хувьсгал хийх хэт өндрийн платформ /Astigan/ нарны эрчим хүчээр ажиллах хэт өндрийн хуурмаг хиймэл дагуулыг бүтээсэн тухай шинэ техник технологийн мэдээллийг танилцууллаа.