“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд Хот байгуулалт хөгжлийн газрын тамирчид амжилттай оролцлоо

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнийг өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээнд Хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олон жил бүр оролцдог уламжлалтай.

“Улаанбаатар марафон”-д нэгдэцгээе уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн марафонд тус газрын 42 тамирчин албан хаагч 08.30 цагаас Сүхбаатарын талбайд цуглаж 5, 10, 21, 42 км-т амжилттай уралдлаа.