Туул гол орчмын их цэвэрлэгээнд оролцов

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээнд тус газрын 29 албан хаагч 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Маршалын гүүрнээс зүүн тийш 1300 дахь тэмдгээс эхлэн Туул голоос далан хүртэлх 400 метр талбайд их цэвэрлэгээ хийж 16 шуудай хог түүв. Цэвэрлэгээний мэдээг Хотын шуурхайн 310005 дугаар утсанд мэдээлэв.