“Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол” боловсруулах тендерийн ажлын явцын мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2017оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/414 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол” боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Гоби травэл” ХХК шалгарч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ХЕТ-2017/55 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.

“Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол” боловсруулах ажлын хот байгуулалтын суурь судалгаа, инженер геологийн судалгаа, дэвсгэр зураг хийгдэж дууссан бөгөөд зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу эхлэлийн, дундын тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.