Барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлт

НЭГ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ  
Баримт бичгийн нэрТайлбар  Бүрдэл  
1.Захиалагчийн хүсэлт /Барилгын тухай хууль 28.2-р зүйл/Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ 
2.Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр
/Барилгын тухай хууль 28.2.1-р зүйл/
Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хуулбар.Хангагч байгууллагуудаас авсан техникийн нөхцөлийн хуулбар./Хугацаа хүчин төгөлдөр байх/ 
3.Барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; /Барилгын тухай хууль 28.2.2-р зүйл/ 3.2. Мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн акт /НИТХ-ын 2014 оны 5/14 журам 6.4.2, 6.5, 6.6, 6.7-р заалт/а/ Зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн ажлын зураг, дүгнэлт, хавсралт, инженер геологийн судалгааны дүгнэлтийн хамт, б/ Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актын  хуулбар хувь. 
4.Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Барилгын тухай хууль 28.2.3-р зүйл//Барилгын тухай хууль 20.2-р зүйл/ 16-аас дээш давхар барилгын хувьд тухайлсан тусгай зөвшөөрлийг шаардана.Зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 
5. Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан. /Барилгын тухай хууль 28.2.4-р зүйл/-1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц, -35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам -тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам -орон нутгийн чанартай зам, холбоо -шатахуун түгээх станц -50 хүртэл болон 50-иас дээш ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар -аялал, жуулчлал эрхлэх -10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг 
6.Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргахБарилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна. Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдаж болно. 
7.Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл /Барилгын тухай хууль 28.3-р зүйл/, /Барилгын тухай хууль 20.2-р зүйл/ 16-аас дээш давхар барилгын хувьд тухайлсан тусгай зөвшөөрлийг шаардана.Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ 
8.Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө /Барилгын тухай хууль 28.4-р зүйл/Барилгын захиалагч, гүйцэтгэгч хамтран гаргасан ажил гүйцэтгэх календарчилсан график төлөвлөгөө ирүүлэх 
9.Барилга байгууламжийн угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг төсөл /Барилгын тухай хууль 16.3-р зүйл/Барилгын гүйцэтгэгч гаргасан талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулж ирүүлэх 
10. Тэмдэгтийн хураамж төлсөн баримтЗахиалагч байгууллага нь Тэмдэгтийн хураамж 20.000₮-ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна. /Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсны дараа төлөх/ 
  Зөвлөмж: 1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно/ 2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна/ гэж заасны дагуу дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна. 3.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана/ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй             БАЗГ  № 2022 – …    БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ ХЯНАЛТЫН ХУУДАС     Хүсэлт гаргагч: ……………………………………………………………………………………………………………/Итгэмжлэгч/ Холбоо барих утасны дугаар:…………………………………………………………………………………………………………… Төлөвлөж буй барилга байгууламжийн нэр:………………………………………………………………………………………. Төлөвлөж буй барилга байгууламжийн байршил:……………………………………………………………………………….  
ХОЁР. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ
1.Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтЗахиалагчаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа сунгуулах тухай дурдсан өргөдөл, албан бичиг ирүүлэх 
2.Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарУрьд нь олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний  хуулбар. /МХЕГ, НМХГ, БХБЯ-аас олгосон зөвшөөрөл бол эх хувь/. 
3.Барилгын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, (эсвэл календарчилсан график)Барилгын дуусаагүй ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөгөө (календарчилсан график) эх хувь. 
4.Барилгын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбарБарилгын зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ 
5. Барилгын гэрэл зураг /фото/Захиалагчаас урьд олгосон зөвшөөрлийн хүрээнд барилгын ямар үе шатны ажил хийсэн гэрэл зураг /фото/ хавсаргах 
6.Тэмдэгтийн хураамж төлсөн баримтЗахиалагч байгууллага нь 10.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна. /Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсны дараа төлөх/ 
  Зөвлөмж:   1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно/   2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна./ Гэж зааснаар дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна.   3. Барилгын тухай хуулийн 28.3/ Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх/ Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч  cолигдсон тохиолдолд өмнөх гүйцэтгэгчээс солихыг зөвшөөрсөн албан бичиг эсвэл барилгын ажил гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан тухай шийдвэр ирүүлнэ.   4.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана./ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй.        
      БАЗГ № 2022 – …    БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЯНАЛТЫН ХУУДАС     Хүсэлт гаргагч: ………………………………………………………………………………………………/Итгэмжлэгч/ Холбоо барих утасны дугаар: …………………………………………………………………………………………… Төлөвлөж буй барилга байгууламжийн нэр: : …………………………………………………………………….. Төлөвлөж буй барилга байгууламжийн байршил: …………………………………………………….
  ГУРАВ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
1. Барилгын ажлын зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтЗахиалагчийн өргөдөл, албан бичиг   
2.Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөлБарилгын ажил гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хуулбар 
3.Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан тухай шийдвэрБарилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан тухай баримт бичгийн эх хувь. 
4.Зураг төсөлд орсон томоохон өөрчлөлттэй холбоотой баримт бичигБарилгын зориулалт өөрчлөгдсөнөөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулсан баримт бичгийн эх хувь. Жич: Барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт ороогүй байх. 
5.Тэмдэгтийн хураамж төлсөн баримтЗахиалагч байгууллага нь 10.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна. /Барилгын ажлын гэрчилгээ гарсны дараа төлөх/ 
Зөвлөмж: Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 2.13 ”Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрд нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу дараах өөрчлөлт орсон бол Зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд: -Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орох; -Гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдөх; -Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах -Зураг төсөлд томоохон өөрчлөлт орох -Дуусаагүй барилга, байгууламжийг хамгаалалтын горимд оруулах болон уг хугацаа дуусгавар болох зэрэг                                                    БАЗГ  № 2022 – …   БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БУУЛГАХ  ХЯНАЛТЫН ХУУДАС     Хүсэлт гаргагч: ……………………………………………………………………………………..  /Итгэмжлэгч/ Холбоо барих утасны дугаар : ……………………………………………………….…………….. Төлөвлөж буй барилга байгууламжийн нэр : ……………………………………….……………. Төлөвлөж буй барилга байгууламжийн байршил: ………………………………………………
ДӨРӨВ. БАРИЛГА,БАЙГУУЛАМЖИЙГ БУУЛГАХ АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ  
1 Захиалагчийн хүсэлтЗахиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ 
2.Барилга байгууламжийг буулгах шийдвэрБарилгыг буулгах шийдвэрийн эх хувь /Зөвхөн төрийн өмчийн барилгад шаардана/ 
3. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргахБарилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдаж болно. 
4. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөлБуулгалтын ажил гүйцэтгэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ 
5. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөБарилгын захиалагч, гүйцэтгэгч, хамтран гаргасан төлөвлөгөө, талбай зохион байгуулалтын зураг. Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06 “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм” БД20-101-12-ийг мөрдлөг болгон боловсруулна. 
6.Хог хаягдлын гэрээний хуулбарБарилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 48 дугаар тушаалын хавсралтын 4.2 дахь /Барилгын хог хаягдал тээвэрлэх зөвшөөрөлтэй этгээд /тээвэрлэгч/ холбогдох хууль тогтоомжид нийцсэн тээвэрлэлтийн гэрээг барилгын хог хаягдлыг үүсгэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ./ 
7.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт               Захиалагч байгууллага нь 20.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.   
Зөвлөмж: Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийг үндэслэн гүйцэтгэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Утас:11-315355

             Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/606 дугаар Хүнд суртлыг халж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримт бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

                                                                                            БАЗГ  № 2022 – …     БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ, ТОХИЖИЛТ, БУСАД  ХЯНАЛТЫН ХУУДАС     Хүсэлт гаргагч: ……………………………………………./Итгэмжлэгч/ Холбоо барих утасны дугаар: Төлөвлөж буй барилга байгууламжийн нэр: Төлөвлөж буй барилга байгууламжийн байршил:
ДӨРӨВ. БАРИЛГА,БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ, ТОХИЖИЛТ, БУСАД АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ  
1. Захиалагчийн хүсэлт /Барилгын тухай хууль 28.2-р зүйл/Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/   
2. Барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; /Барилгын тухай хууль 28.2.2-р зүйл/а/ Зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн ажлын зургийн нүүр хуудас, дүгнэлт, хавсралт, 
3. Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / Барилгын тухай хууль 28.2.3-р зүйл/Зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 
4. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах / Барилгын тухай хууль 28.2.4-р зүйл/Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна. Байгууллагын хариуцлагын даатгалд хамрагдаж болно. /Зөвхөн дээвэр, фасадны шинэчлэлийн ажилд шаардах/ 
5. Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл / Барилгын тухай хууль 28.3-р зүйл/Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/ 
6. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө / Барилгын тухай хууль 28.4-р зүйл/Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 48 дугаар тушаалын хавсралтын 4.2 дахь /Барилгын хог хаягдал тээвэрлэх зөвшөөрөлтэй этгээд /тээвэрлэгч/ холбогдох хууль тогтоомжид нийцсэн тээвэрлэлтийн гэрээг барилгын хог хаягдлыг үүсгэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ./ 
7.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт           Захиалагч байгууллага нь 30.000₮-ийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.   
Зөвлөмж: 1.Барилгын тухай хуулийн 30.1 /Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно./ 2.Барилгын тухай хуулийн 26.2./Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна./ Гэж зааснаар дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна. 3.Барилгын тухай хуулийн 30.2./Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана/ гэж заасан тул ажил дуусах хугацааг сайтар бодолцож календарчилсан графикаа батлах нь зүйтэй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Утас:11-315355

             Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/606 дугаар Хүнд суртлыг халж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримт бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.