Тендерийн урилга

Огноо :2022-03-01  
Тендер шалгаруулалтын нэр:Орон сууц болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд дүгнэлт гаргах, паспортжуулах ажил  
Тендер шалгаруулалтын дугаар:НХААГ/202201215

Хот байгуулалт, хөгжлийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Орон сууц болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд дүгнэлт гаргах, паспортжуулах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай.

Багц 1: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн зориулалттай барилгын бат бэх, найдваржилтын төлөв байдалд  мэргэжлийн дүгнэлт гарган,  паспортжуулах ажил (23 барилга)

Багц 2: Гамшгийн үед түр орон байраар ашиглах спорт заалны барилгын бат бөх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган, паспортжуулах ажил (26 барилга)

Багц 3: 6-12 давхар хүртэлх (дунд болон өндөр төвөгшилтэй) угсармал хийцлэлтэй орон сууцны барилгын бат бөх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган, паспортжуулах ажил (24 барилга)

Багц 4: 5 давхар хүртэлх (бага төвөгшилтэй) угсармал хийцлэлтэй орон сууцны барилгын бат бөх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган, паспортжуулах ажил (27 барилга)

Багц 5: 5 давхар хүртэлх (бага төвөгшилтэй) тоосгон болон модон хийцлэлтэй орон сууцны барилгын бат бөх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган, паспортжуулах ажил (72 барилга)

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба

Багц 1: 990 000 (Есөн зуун ерэн мянган) төгрөг

Багц 2: 728 000 (Долоон зуун хорин найман мянган) төгрөг

Багц 3: 1 572 000 (Нэг сая таван зуун далан хоёр мянган) төгрөг

Багц 4: 1 088 000 (Нэг сая наян найман мянган) төгрөг

Багц 5: 1 272 000 (Нэг сая хоёр зуун далан хоёр мянган) төгрөгөөс багагүй үнийн

дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 40 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 55 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байр,

Хангарди ордон, 2 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газар,

Барилга байгууламжийн чанарын хэлтэс

Утас: 11-315355

www.tender.gov.mn, www.uda.ub.gov.mn