Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөх тухай шаардлага өглөө.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилж байгаа тухай иргэдээс удаа дараа гомдол ирүүлсний үндсэн дээр барилга барьж буй “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

 Түр хашааг 24 цагийн хугацаанд  өөрийн эзэмшил рүү татаж  нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, явган хүний замын эвдэрсэн хэсгийг засахыг даалгаж шаардлагыг хугацаандаа биелүүлэхгүй бол холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг хүргүүлэн арга хэмжээ авах тухай мэдэгдлээ.

Манай газарт хандан иргэдээс олон төрлийн  гомдол, мэдээлэл ирдэг бөгөөд тэдгээрийн дотор хувийн компаниуд барилгын ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, явган хүн зорчих хэсгийг хаасан тухай гомдол цөөнгүй байдаг бөгөөд иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.