Мэндчилгээ

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулж, хөгжлийн түүчээ болж байгаа нийт архитекторууд Та бүхэнд Монголын Архитекторуудын Эвлэлийн түүхт 65 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 Монголын хамгийн анхны архитектор Б. Чимэд, Б. Дамбийням, А. Хишигт нарын санаачлагаар 1956 онд Монголын Урчуудын эвлэлийн дэргэд архитектор, инженер, зургийн техникч, урчуудаас бүрдсэн 31 хүнтэй “Барилга ба барилгын урлагчийн бүлэг” байгуулагдаж даргаар нь архитектор Б. Чимэдийг сонгосон тэр үеэс Монголын Архитекторуудын Эвлэлийн хөгжлийн үндэс суурь нь тавигджээ.