Хот төлөвлөлтөд иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал юм

Хот төлөвлөлтөд иргэд, олон нийтийн оролцоо нэн чухал юм

Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал тул 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал  иргэд, олон нийтээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна.

Санал авах үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас шалтгаалан цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд цахимаар өгөх боломжгүй иргэд  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан харьяа хороондоо очиж ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан санал асуулгын хуудсыг бөглөн саналаа өгөх боломжтой.

Иймд иргэн та https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас,

https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt,

https://www.facebook.com/UB2040,

https://twitter.com/Ulaanbaatar2040,

https://www.instagram.com/ulaanbaatar2040/,

https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA

зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Нэмэлт мэдээллийг 94442040 дугаараас лавлана уу.

Дэлгэрэнгүйг  https://home.uda.ub.gov.mn/?p=10603

Google+ Linkedin