Газрын эрхийг цуцалсан байршилд тохижилт хийж байна

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын газрын эрхийг цуцалсан байршилд тохижилтын ажлыг эхлүүлэн барилга барихаар ухсан нүхийг бөглөж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.