Бидний хот 380 жил /Нийслэл хүрээ 1912-1924/

1912 онд Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн зарласнаар Их хүрээ Монголын ард түмний тусгаар тогтнолын томоохон илэрхийлэл, баталгаа болсон юм. Нийслэл хүрээ нь Зүүн хүрээ ба Гандан хэмээх лам нарын хороолол, зүүн болон баруун өмнөд хороо, харчууд гэсэн монголчуудын суудаг хороолол, баруун, зүүн дамнуурчин, Маймаа хот хэмээх хятад хороолол, консулын дэнжид байршин суудаг Орос хороолол, Богд гэгээний Өндгөн сүргийн нутаг хэмээх тусгай нутаг бэлчээр дэх хааны ордонгууд гэсэн хэсэгт хуваагдаж байжээ.