ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ТАЛБАЙН УРД ХЭСГИЙН 2.5 ГА ГАЗАРТ ТОХИЖИЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд явуулсан.

Тус уралдаанд нийт 16 баг оролцож Нийслэл хотынхоо төв талбайн урд хэсгийн тохижилтын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахуйц шинэлэг, бүтээлч олон санаануудыг дэвшүүлсэн бүтээлүүдээ ирүүлсэн.   

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдэд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn сайтаар дамжуулан 5 хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15563 иргэд, олон нийт саналаа өгсөн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс хуралдан уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, иргэд олон нийтийн саналыг нэгтгэн дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Уралдааны

  • Тэргүүн байранд        –    “Төвшингүүд Констракшн” ХХК баг
  • Шагналт байранд      –    “Кью Эл Скейл” ХХК баг
  • Шагналт байранд      –     “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь Улаанбаатар хотын төв цэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн үүд хэсэгт 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах,  нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, хүний харах алсын харууц байдлыг нэмэгдүүлэх , нийт Улаанбаатарчуудын амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, уужим концепцтой үлэмж таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.

Тэргүүн байранд шалгарсан багийн бүтээл

[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/sanal asuulga/10_negdsen_web.pdf” width=”100%” height=”500″]