Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд хамрагдлаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/89 дугаар захирамжаар батлагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай сургалтын төлөвлөгөөний дагуу БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ТҮР ОРОН БАЙРААР ХАНГАХ АЛБАНЫ МЭРГЭЖЛИЙН АНГИД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙГ Нийслэлийн Онцгой байдлын газраас 2019 оны 02 сарын 26-ны өдөр зохион байгуулсан ба сургалтад НХТЕТГ-ын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, газрын орлогч дарга Ш.Уртнасан болон нийт 84 албан хаагчид идэвхтэй хамрагдсан. Сургалтын үеэр гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн алба, мэргэжлийн анги, штабын бэлэн байдал, гүйцэтгэх үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан ажиллах дасгал сургуулийг танхимын сургалтаар олгов.