Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны үзэсгэлэнд иргэд олон нийтийг урьж байна

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зарласан.

Тус уралдаанд дараах 6 баг бүтээлээ ирүүлсэн. Үүнд:

  1. Их хүрээ
  2. Шинэ хот
  3. Их нийслэл гал
  4. ШУТИС – БАТС
  5. Монгол архитектур дизайн
  6. Улаанбаатар 2040

 

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч байна.

Үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын  17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын архитекторуудын эвлэлийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлтэй танилцаж шүүмж өгөх бөгөөд шилдэг шүүмжүүдийг шалгаруулна.

Мөн https://www.facebook.com/UB2040/ page хуудсаар дамжуулан уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдэд иргэд, олон нийтийн үнэлгээг авах тул та бүхэн өөрийн таалагдсан багийн бүтээлд like, share хийж үнэлгээгээ өгнө үү. /шалгаруулалтад тус үнэлгээг харгалзан үзнэ/