Хот байгуулалт, төлөвлөлтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох системийн талаар хэлэлцлээ

Хот байгуулалт, төлөвлөлтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх системийг боловсруулах талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хамтарсан цахим хурал зохион байгуулагдлаа.