Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор идэвхитэй оролцлоо

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өчигдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа. Улсын хэмжээнд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагдаж гамшгаас хамгаалах дадлага сургуульд идэвхтэй оролцлоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний газрын 9 хэлтсийн, 96 албан хаагчид идэвхтэй хамрагдав.

[foogallery id=”2751″]