Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Цэргийн 21, 22 дугаар байр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар орон сууцны байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Ансестор” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрх олголоо.
Төслийн хүрээнд одоо байгаа 3 хуучин орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 99 өрхийн 345 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.
№ | БАГЦ | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ | БАЙРШИЛ |
1 | БЗД-02 | “Ансестор” ХХК | Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цэргийн 21, 22-р байр |
2 | БЗД-06 | “Ансестор” ХХК | Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын орон сууц |