УЛААНБААТАР ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ТОСГОДЫГ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГООР ХӨГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/542 дугаар захирамжаар Улаанбаатар хотын дагуул, хаяа, хот, тосгодын төлөвлөлтийн уялдааг хангуулж, дагуул хотуудад логистик төв, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, тэдгээрийг холбосон нийтийн тээврийн сүлжээ байгуулах ажлын талаар санал, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын дагуул хот, тосгодыг хөгжүүлэх бодлого, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээлэлтэй танилцан батлагдсан төлөвлөлтийн дагуу томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал хэлэлцлээ.