Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий_төлөвлөгөө 2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдаж 160 га нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт хийгдсэнээр 10,000 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг хотын төвөөс гаргаж нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтаар үйлдвэрлэлийн парк байгуулах боломж бүрдэж байгаа юм.
Парк бүрэн ашиглалтад орсноор
- 10 мянган ажлын байр шинээр бий болно.
- Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50% экспортод гаргана.
- Түүхий эдээ 100% дотооддоо үйлдвэрлэнэ.
- Туул голын усны бохирдлын хэмжээ буурна.
Дараах үндсэн бүсчлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын үйл ажиллагааг явуулна.
- Ноос, ноолуурын үйлдвэр
- Арьс ширний үйлдвэр
- Үйлдвэрийн паркийн удирдлага, захиргааны бүс
- Эрдэм шинжилгээ, технологийн бүс
- Тээвэр ложистикийн бүс
- Үйлдвэрийн нөөц бүс
- Ногоон бүс
- Инженерийн шугам сүлжээний бүс
Паркийн үйл ажиллагааг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар инженерийн дэд бүтцийн дараах зураг, төсөвт 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
- Үерийн байгууламж
- Паркийн дотор авто зам
- Паркийн дотор инженерийн шугам сүлжээ
- Технологийн усан хангамж
- Цахилгаан хангамж
- Ундны усан хангамж
- Үерийн байгууламж
- Хамгаалалтын бүс