Arcasia forum-21″ азийн архитектурын үзэсгэлэн

Азийн архитекторуудын чуулга уулзалт “ARCASIA FORUM-21” олон улсын арга хэмжээ “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Энэхүү Олон улсын арга хэмжээний хүрээнд 2022 оны 09-р сарын 06-07-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах Азийн архитектурын үзэсгэлэнд барилга, хот байгуулалт, хот төлөвлөлтийн чиглэлийн байгууллага, хувь хүн, чөлөөт уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, иргэд олон нийт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.