Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/374 дугаар захирамжийн дагуу хийгдэж байгаа “Эко орчин-цэвэр агаар” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамж (Скадрилын хөшөөнөөс хойд зүг Цайз зах хүртэл 0,94 км)-ны дагуу үйл ажиллагаа явуулдаг 24 иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй үе шаттай уулзалт хийж байна. Тус аяны хүрээнд дүүрэг бүрд “Налуу замтай-иргэдэд ээлтэй” жишиг гудамжийг бий болгож, иргэн, аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчноо сайжруулж тохижуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, стандартад нийцсэн тохижилтын загвар бий болгохоор ажиллаж байна. Жишиг гудамжны тохижилтын зураг төслийг “Бизайн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсруулж байна.
Related Posts
Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна.
- admin
- 2021-07-09
- 0
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2021 оны 05 […]
Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем
- admin
- 2021-05-10
- 0
КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та […]