Батлагдсан загвар зургийн дагуу бүтээн байгуулалтыг хийх үүрэг өглөө

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нэхмэлийн шарын 12, 13, 17, 18 дугаар орон сууцны байруудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжүүлэгч “Харү констракшн” ХХК–ийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ. Тус уулзалтаар зэргэлдээ төсөл хэрэгжүүлж байгаа барилга, байгууламжийн төлөвлөлттэй барилга хоорондын зайг уялдуулах, батлагдсан загвар зургийн дагуу ногоон байгууламж, авто зогсоолыг хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.